УЛС ТӨР

Рио-Тинтотой “чөмгөө дундартал” ажиллаарай, шинэ Ерөнхийлөгч өө

Ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн тулд чөмгөө дундартал ажиллана”.

Энэ бол Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр ажиллах У.Хүрэлсүхийн ялалтын дараах үг. Утгачилбал, бие махбодьт хүн дотоод эрчим хүчээ бүрэн шавхан зүтгэхийг чөмөг дундрах агуулгаар илэрхийлдэг. Нэг ёсондоо ясан доторх эрчим хүчээ дундалж, ард түмнийхээ төлөө зүтгэхээ амлажээ, У.Хүрэлсүх.

Дүрчлэхэд, У.Хүрэлсүхийн ерөнхий төрх нь “зугтдаг” байдал. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын албан тушаалаас зугтаж, тойргоо хүртэл дүү нартаа шилжүүлчхээд гараад явчихдаг нэгэн. Намынхан нь зөвтгөхдөө “Тэр заавал эргэж ирдэг” гэж тайлбарладаг. Тэр үнэхээр ч Ерөнхий сайдын суудлаас Үндсэн хуулийн бус аргаар зугтаж, хариуд нь Ерөнхийлөгчийн өндөр сэнтийд залрахаар эргэж ирлээ. Одоо тэр зугтъя гэвээс газар үгүй болжээ.

Нэгэнт зугтах газар үгүй болсон тул энэ рингэн дээрээ сайтар төвлөрч байгаад, өөрөөр нь овоглогдох хэдхэн ажил үр хойчийнхоо төлөө хийгээсэй. Үүний хамгийн эхэнд, Оюутолгойн асуудал ба Рио-Тинтотой ажиллах асуудлыг сэтгүүлчийнхээ зүгээс нэрлэж байна.

“РИО ТИНТО НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭЭГҮЙ”

Дээрх агуулгыг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн ярилцлагаараа маш тодорхой хэлсэн. Зүгээр ч нэг үг биш, эрх биш тэр төрийн тэргүүний хувиар хэн хүнийг анзаараад, мэдрээд, тогхийтэл тогтоогоод авчихаасай гэх чин сэтгэл тэндээс үнэртсэн. Тэр яагаад тэгж хэлэв.

Одоогоос гурван жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жактай уулзаж байв. Алив хэлэлцээ, уулзалтад байнгын эзэрхэгч түвшнээс хандаж, уур амьсгалыг өөрийн талдаа оруулдгаар алдартай Жан Себастъяан Жакд У.Хүрэлсүх “Хоёр тал ашиг хүртэх нь бизнесийн үндсэн зарчим. Танайх өрмөө хамж, манайх хусам хүртээд байж болохгүй” агуулгыг тулгасан байдаг.

Уулзалтын албан мэдээг тэдний талаас эхэлж тавих тулгалт хийсэн ч Засгийн хэвлэлийнхэн “боловсролтой” гэх хүрээнд адлуулан байж, түрүүлж цацах тактик хэрэглэж байв. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад тавьсан татварын акт, гаалийн нэхэмжлэлүүд үе үеийн Ерөнхий сайдын өрөөнд ороод цуцлагдчихдаг байдал хаа очиж У.Хүрэлсүхийн үед гараагүй.

Чухам ийм бүдүүлэг муйхар юм шиг мөртлөө эх орончдуу үзэл нь нэгэн үес У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг ҮАБЗ-ийн ширээний ард нэгтгэсэн харагддаг. Тиймээс ч Х.Баттулга буухдаа зориуд Рио-Тинтог Төрийн тэргүүнээр хэн ажиллахыг хүртэл зааж байгааг сануулсан нь У.Хүрэлсүхэд зориулсан мессэж гэлтэй. Тэр хэр хэмжээндээ хүртэл нөлөөлөлд орохгүй тэсэхийг сануулсан байж ч болох.

“БОЛОВСРОЛТОЙ НЬ Л ОЮУТОЛГОЙГ ОЙЛГОНО, ТЭНЭГҮҮД ЦААШАА”

Одоогийн тогтсон хандлага нь, Оюутолгойг муулвал орк, магтвал боловсролтой. Хэвлэлийнхэнд зориулсан хаалттай уулзалт дээр гадагшаа яваад, тархиа супер цэнэглэсэн гэгддэг монгол залуу “Рио-Тинтогийн хувьд Оюутолгой нэг их чухал төсөл нь биш. Гараад явчихад ямар ч асуудалгүй” гэж жишим ч үгүй ярьж суудаг. Сүүлдээ бүр мэргэшсэн сэтгүүлчдийн клуб зэргийг дэргэдээ татчихсан, Б.Болд редакц хэсээд алга ташуулчихсан явж байх жишээтэй.

Улстөрийн хүрээндээ Оюутолгойн хэлэлцээрийг хийх ажлын хэсэгт багтах сонирхолтой баахан гишүүдтэй. Арай дөнгүүр шинжлэх ухаанч дуугарах залуусаа ах нар нь аавынх нь хэргээр барьцаалсан зэрэг хөшигний ард хэцүүхэн дүр зурагтай л суугаа. Рио-Тинтогийн Монгол дахь салбар, Зэсийн группийн захирлаар Б.Болд, Х.Амаржаргал нарын монгол захирлууд томилогдож, хаалттай уулзалт тэргүүтэй зөөлөн аргаар эндэх уур амьсгалаа тултал бэлдсээр.

Ийм эгзэгтэй, нийтээрээ хуваагдсан, хиймэл мессэжүүдэд хэт автсан үеэр Оюутолгойн хэлэлцээ үргэлжлэхээр хүлээгдэж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөртөө Дубайн гэрээг цуцлах чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана гэдгээ яг таг тусгаж өгсөн.

Мөнхүү Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг хангаж ажиллана гэж тусгажээ. Чухам яаж, хэрхэн ажиллах бол. ҮАБЗ дээр тэр алдарт Сү фракци зэрэгтээ хүлэгдчихэлгүй шиг цэгц шугам барьж чадах болов уу.

ЯАГААД, ЯАГААД

Үнэндээ С.Баяр, С.Баярцогт нарын ял авсан цаад шалтгаан Оюутолгой л байсан. Шууд тайлбарлахад, Монголын шүүх тэднийг Оюутолгой төслөөс ямар нэгэн байдлаар авлига авсан гэдгийг нотолж, ял оноосон агуулга. Хөшигний ард олон арван нарийн нюанс явсан ч өнөөх л сэхээтэнлэг хэсэг нь С.Баярцогтыг бурханчлан шүтэж, хардаж харсан хэсгээ орк гэж нэрлэсээр.

Өнөөдөр яагаад бид С.Баярцогт, С.Баяр нарт авлигын хэргээр ял оноосон мөртлөө тэдэнд авлига өгсөн гэх Оюутолгойн төслийн багийн тухайн үеийн хүмүүсээс гэм асуугаагүй вэ. Яагаад гэрээг нь цуцалъя. Удирдлагын багийн зардал нэрээр маш их валютаа өөрсдөө халааслаад байна. Үүнийг нь эргэж харцгаая гэх агуулгаар ярьсан Ц.Даваасүрэн нарын үг бүхэн популист болж харагдаад байгаа вэ. УИХ дахь аль чадалтай залуу гишүүд яагаад Оюутолгой дээр ус балгасан мэт дуугүй суугаа вэ.

Энэ мэтээр дотооддоо өөрсдөөсөө асуух түмэн асуулттай. Гаднаа эвээ олоогүй сууцгаана. Эл эвээ олохгүй байгаа олон асуулт ҮАБЗ дээр яригдах учиртай. Оюутолгойн усны хэрэглээ, Дубайн гэрээ, зардлын хэтрэлт тэргүүтэй асуудал дээр эв санаагаа нэгтгэж, улсын эрх ашгаа энэ тэргүүнд тавих гарцыг төрийн гурван өндөрлөгийн хүрээнд тохирох учиртай юм. Ингэж байж л бид урагшилна. Нэг нам төрийн эрхийг тэр чигт нь гартаа авсан давуу талаа ч ашигла.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үнэхээр ирээдүй хойчийнхоо төлөө чөмгөө дундартал зүтгэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд Рио-Тинтотой ажиллаасай, шинэ Ерөнхийлөгч. Одоо У.Хүрэлсүхэд улстөрийн карьерын хувьд гараад зугтчих газар үлдээгүй. Энэ суудал дээрээсээ биднийг бүр нэг талцуулж, хэмлэж, дотор нь муудалцуулж байгаад хождог гадны хүчин зүйлүүдтэй үзэлцээсэй. Иймэрхүү хүндхэн ажлуудад л хүний дотоод эрчим хүчний эх ундарга болох чөмөг царцдаг болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
поп
поп
2021-06-10 08:13

поп үг хэлэхээ болихгүй дээ Хүрэлсүх

Уншигч
Уншигч
2021-06-10 08:14

Хэвлэлийнхэнд зориулсан ха�##�ттай уулз�##�т дээр гадагшаа яваад, тархиа супер цэнэглэсэн гэгддэг монгол з�##�уу “Рио-Тинтогийн хувьд Оюутолгой нэг их чух�##� төсөл нь биш. Гараад явчихад ямар ч асууд�##�гүй” гэж жишим ч үгүй ярьж суудаг. Сүүлдээ бүр мэргэшсэн сэтгүүлчдийн клуб зэргийг дэргэдээ татчихсан, Б.Болд редакци хэсээд �##�га ташуулчихсан явж байх жишээтэй. ЭНЭ БОЛ АЙМШИГ

зөв
зөв
2021-06-10 08:17

Рио Тинтогийн х�##�аасанд яваад орчихгүй ажиллаасай гэж бичжээ. Хамгийн зөв

Tugs
Tugs
2021-06-10 08:25

Чиний чөмөг дундрах яах вэ, х�##�аасаа түнтийлгэхгүйгээр, бусдын чөмгийг дундарт�##� ажиллуул, харин ажилласан хүний хөдөлмөрийг ёсоор нь үнэл, тэгвэл болчихно. 6 жил намайг хэн хэлэх вэ гэж яваад байд�##�, та нарын нэмсэн 6 жил чинь юу ч биш шүү.

Зочин
Зочин
2021-06-10 08:35

Баяр, Баярцогтын буянаар идэх хоолтой, өлбөрчихгүй амьд бгам даа бид. Хөшөө босгох цаг удахгүй ирнээ. Энэ бууж бга, ирж бга ерөнхийлөгчдийн гол өрсөлдөгчид нь блаа гэж. Чад�##� муутай, итгэл сул хүмүүс шоронд хийж л дарж бга ухаантайм биз.
Жич: ОТ-оос хахуул авсан гэж шүүх засагиайгаа нийлж батлах гээч чадаагүй юм даа.

иргэн
иргэн
2021-06-10 08:36

Хүсэх л юм, Багабанди, Рио хоёрын жаахан шударга болгомоор байна. Мөнгө хүүлэгч урьдын Даашинхүүгийн пүүс гэдгээс ямар ч ялгаагүй Риог дарж авах нь чух�##� шүү. Гэхдээ Та тэнд шахаа хийдэг байсан болохоор яах бол оо,

Гумбаа
Гумбаа
2021-06-10 08:42

Эгүүр.мн яагаад хүмүүсийн сэтгэгдэл болон өгүүлбэр дотор ##### тэмдэгт оруулаад байгаа юм бэ ? Эсвэл монгол улсын цагаан толгой 36 үсэгтэй болж байгаа юмуу

Зочин
Зочин
2021-06-10 09:01

Ёстой муухай дээрмийн дарангуйллын сонгуулийг МАНынхан хийлээ 100 жилийн гуниг харуус�##� ядуур�##� зүдрэлийн үргэлжлэл . Буудуулсан 40өөд мянган цус нэгтнүүдийнхээ сүнсийг амирлуулж чадсангүй. Өмч хөрөнгөө хура�##�гаж үгүйрч үр удмаараа ядарч зүдэрсэн эцэг эх өвөг ихсийнхээ зангирсан харууслыг бага ч атугай цайруулж чадсангүй. 100 жилийн харанхуй ингээд үргэлжиллээ Монголын гутамшигт амьдр�##�ыг зөвхөн �##�тан нар л зогоох торгоох юмдаа

Халаасанд орогчид
Халаасанд орогчид
2021-06-10 09:24

Улстөрчид, хэвлэлийнхэн бүгд үндэсний эрх ашгаа хөсөр хаяж Рио Ттнтогийн ха�##�ттай уулз�##�т хэсч яваа нь үнэн. Энэ сэтгүүлч зоригтой юм. Хүрэлсүх уул уурхайд эрх ашиг бага яваад нь итгэж бичсэн байх. Ингэж бичдэг редакуи байгаад т�##�архаж байна. Мядагбадам аа амжилт.

Зочин
Зочин
2021-06-10 09:24

Ерөнхий сайд байхдаа чөмөг нь дуусаад буугаагүй билүү дахиад л чөмөг ярих нь дээ хэзээ дууслаа гээд эх орон ард түмнээ хаяаад явах болдоо

Зочин
Зочин
2021-06-10 09:26

ИНЕГ, МИАТ КОМПАНИАС ТЭРБУМЫНХАН, НАМЫН ЦҮНХ БАРИГЧДАА АВЧ ЯВААРАЙ. ЯРГАЧИН, ЗОДООНЧ, АВИЛГАЧИН, КАЗИНОЧИН, БАНЗАЛ, ХУЛГАЙЧИЙН БОЛОВСРОЛТОЙ ИНЕГ-ЫН ДАРГА БЯМБАСҮРЭН НАЙЗДАА "ТӨРИЙН ГАВЪЯАТ ХУЛГАЙЧ-АВИЛГАЧИН" ЦОЛОО ХҮРТЭЭЖ, ХУРДХАН ШИГ ЯЛАНД НЬ ИЛГЭЭЖ, НИСЭХИЙНХЭНИЙ НОЁН НУРУУГ ТЭНИЙЛГЭЭРЭЙ. ХҮҮКЭД 200,0 САЯ ₮ БОСГОЖ ӨГҮҮЛСЭН, ОЮУН-ЭРДЭНЭ БАЦААН НАМАЙГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ГЭЭД Л ЦАМНААД БАЙНА ГЭСЭН ШҮҮ.

Баярцогтыг шүтэгсэд унш
Баярцогтыг шүтэгсэд унш
2021-06-10 09:28

Баярцогтыг шүтэн бишрээд байдаг хүмүүс ннэ нмйтлэлийг уншаасай. Боловсролтой сайн тархиуд.яг үнэндээ яаж бу�####�асаа түрүүлж �##�хасныг мэдэхгүй үхэр шиг өмөөрдөг. Их тэнгэрийн аман дахь царцсан байшингуудыг нь өмөөрөөд хүмүүст нь үзүүлэх юм сан.

Иргэн
Иргэн
2021-06-10 09:36

Элбэгдорж шиг 8 жил ярьж битгий суугаарай.Харин 6 жил дээшээ том дарга нартайгаа тэмцэж эрсдэлд орж ажиллаарай гэж Шинэ ерөнхийлөгчид бид хүсэж байна.

Монголын ард түмэн
Монголын ард түмэн
2021-06-10 09:41

Монголчуудын хара�##� хүчтэй дээ. Дэмий л юм хийлээ дээ. Хүүк ээ

тоом
тоом
2021-06-10 10:00

зургаан жил улс тэргүүлнэ. Том эрх ашгуудаа улсын эцэг шиг хамга�##�ж үзээрэй.

irgen
irgen
2021-06-10 10:48

chin shudarga ajillaaraidaa uur uy xvsex bileedee

уншигч
уншигч
2021-06-10 12:22

ойрд ийм тас хийтэл ороолгож үнэнийг хэлсэн зорилгогүй нийтлэл нийтлэл уншаагүй юм байна. Эгүүрийн энэ хүүхэн шударгадуу юм

удахгүй чөмөг нь дундарч үхэх юм биш үү?
удахгүй чөмөг нь дундарч үхэх юм биш үү?
2021-06-10 14:32

хэлж байгаа үгнийхээ утгыг мэддэггүй мулгуу дуррак байх аа.

Зочин
Зочин
2021-06-10 14:39

Сү.Батболд байгаа цагт юу гэж түүний эсрэг ажиллахав дээ.

ШУДАРГА БҮСГҮЙД АМЖИЛТ .........
ШУДАРГА БҮСГҮЙД АМЖИЛТ .........
2021-06-10 15:20

РИО ТИНТОГООС АШИГТ МАЛТМАЛЫГ НЬ ОЛБОРЛОЖ БГАА АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ВЕНЕСУЭЛ, ӨАБНУ, КИРГИЗ ЗЭРЭГ МОНГОЛООС БУСАД ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ӨӨРСДИЙН ЭЗЭМШИХ ХУВИА 51-С 67 ХУВЬ БОЛГОЖ ЧАДСАН .... ГЭТЭЛ МАНАЙ ХЭДЭН ГАРУУД БИДНИЙГЭЭ ДЭЭРЭЛХЭХ САНААТАЙ БОЛ МАЙ ШҮҮ...ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АМАЛСАНДАА ХҮРЧ МУ-Д ЭНЭ ГЭРЭЭГ АШИГТАЙ БОЛГОХ ЁСТОЙГ БҮҮ МАРТ..................

Иргэн
Иргэн
2021-06-10 16:01

Сү.Батболд байхад, Рио Тинто гэж яриад үр дүн багатй л байх. Баяр,Баярцогт нарт ард түмний шах�##�т үнэн хоёрт шахагдаад аргагүйн эрхэнд нэр төдий ял өгсөн. Одоо Хүрэлсүхийг харж л байя.Улсын тэргүүн хулгайч Сү.Батболдыг яаж ч чадахгүй цаадах нь хулгайлсан хөрөнгөндөа сагаад улс орон ард түмнийг доромжилж луйвраа хаацайлсаар байх бизээ.

Зочин
Зочин
2021-06-10 16:04

Sochi yavah tuhai ta yu gej bodoj baina ? Tani bodliig sonsoy.Bas minii neg huselt bn ene 6 sardaa butschihval.

Зочин
Зочин
2021-06-10 16:05

D bol tuluud baigaad baij chadna.gehdee Ta baihguigees hoish bid 2 baigaad baih hereg baina uu ? Odoo bi end boss. Tegehdee l tanii zouvluguu heregtei bainaa. Haha

Зочин
Зочин
2021-06-10 16:05

Ta biahguigees hoish nadad lav end baih utgagui sanagdaj baina. Ta yu gej bodoj baina. Bolohgui baival ergelt.mn

Агэрэл
Агэрэл
2021-06-10 16:17

Жинхэнэ эх оронч ерөнхийлөгчтэй боллоо гэж монголчууд бид туйлгүй баяярлаж байна. Хамгийн гол ажил бол Оюутолгойн баялагтаа эзэн болох, шударга бус нэрээг өөрчлөх явд�##� гэдгийг энэ нийтлэлд тодорхой хэлжээ. Шинэ ерөнхийлөгч маань ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг хэрэгжүүлнэ гэдэгт хөгшин з�##�уугүй найдаж байна.

Зочин
Зочин
2021-06-10 16:40

tiimee, bid end yu hiih be, bolbol ert butsah zebee. harin chosi boss medee. hemnelt. bi lab ene tal deer asuudalta bnaa. neg dehed bichie. ene deeree

Зочин
Зочин
2021-06-10 17:01

haldbar nemegdeed. bolgoomj

Зочин
Зочин
2021-06-10 17:17

Yun deer asuudaltai baina ve ?helj baigaarai. Chadah bol bi zohitsuulna shde.

Та шударга хүн үү
Та шударга хүн үү
2021-06-11 00:31

Ерөнхийлөгч өө та одоо шударга ёс их ярьдаг . И. Н. Е. Г дээр болж байгаа тэндэр аюулгүй �##�дагдсан ажиллагаа хув�##�з шиг шигдсэн 60 тэрбумын гол төлөөлөгч таны найз . Төмөрбаатарын төрсөн дүү . Л. Бямбасүрэнгээ хэзэээ . З. А. Й. Л. У. У. Л. А. Х. гэж байнаа????????

Ганхүү
Ганхүү
2021-06-11 09:33

Хүрэлсүх бол эх оронч ганц ерөнхиилөгч боллоо. Мөн ч олон олигархуудын хулгай хийсэн үйлдвэр завод,байг�##�ийн баялагыг эх орондоо эргүллж авсан даа. Урьд нь хэн тэглээ. Харин бу�####�д өгч, өөрсдөө хулгай хийж л байсан байх даа..

Холбоотой мэдээ

Back to top button