Нийгмийн

Баяр наадмын хуулиа баталж, Н.Батсуурь нарын барилдах эрхийг хоёр жилээр ХАСАЖ болзошгүй

Цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед бид Ерөнхийлөгчийн сонгуулиа хийчихлээ. Одоо наадам хүмүүсийн анхаарлыг татаж эхэлнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цар тахлыг үл хамааран зохион байгуулна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Бүр наадмын төсөв, найруулагчдаа тодруулчихсан. Бэлтгэл ажлууд ерөнхийдөө эхэлсэн. Гэтэл наадмаар ард иргэдийг цэнгүүлэн баясгадаг эрийн гурван наадмын бөхийн барилдаан болох эсэх бүрхэг, болсон ч бөөн хэл ам дагуулах нигууртай байсаар байна. Учир нь өнөөх л допинийн асуудлаас үүдэлтэй.

Допинг илэрсэн бөхчүүдийнхээ асуудлыг шийдэхгүй, овооруулж, Э.Оюунболдын цол хураах эсэх асуудлыг ч нэг талд нь  шийдэлгүй гурван жил болж байгаад бөхчүүд бухимдаж эхэлсэн. Тиймээс ч асуудлуудаа цэгцэлж, шийдэхгүй бол наадмаар барилдахгүй, бойкот хийнэ гэдгээ бөхчүүд  мэдэгдээд буй. Улмаар Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам – Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлсэн байх юм.

Харин МҮБХ энэ жилийн баяр наадмыг элдэв асуудалгүй, допингийн асуудлаас анги зохион багуулахын тулд хоёр, гурван жил шийдэгдээгүй зарим бөхчүүдийн допингийн асуудлыг тун яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгүүдийг тал тал руу явуулж эхлээд байна.

Эхнийх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан хүсэлт. Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга нэг бөхийн допингийн асуудлыг шийдчихгүй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос явуулсан албан бичиг өдгөө түүний ширээн дээр гурван жил “хэвтэж” байна. Тодруулбал 2019 оны наадмаар допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудлыг яаралтай шийдэх шаардлага үүсчхээд байна.

Тиймээс МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өмнөх допингийн асуудлаа яаралтай шийдэж байж  дараагийн наадмаа маргаан будилаангүй хиймээр байгаа тухай хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлээд хариу хүлээж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫНХАН ХАРИУЛТААС ЗУГТАВ-

Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч хариу өгөөгүй байна. Бид эл асуудлыг ямар учир шалтгааны улмаас ийн шийдэхгүй, дарагдуулаад байгаа талаар тодруулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, зурвасны хаиу бичихгүй тас гүрийв. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд “Наад асуудлыг чинь шийдвэрлээгүй байгаа. Ө.Шижир даргаас тодруулаад эргээд яръя” хэмээгээд мөн л таг чиг. Гайхалтай. Эсвэл сар хүрэхгүй хугацааны дараа ажлаа өгөх Х.Баттулга эл жонхуурсан асуудлыг дараагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шийд гээд үлдээгээд явах төлөвлөгөөтэй байна уу.

ХОХИРОГЧИД:

Допинг хэрэглэсэн Э.Оюунболдын асуудал ийн гурван жил удааширч байгаагийн цаана хохирогчид бий. Түүнтэй барилдаж, өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөж олгох ёстой. Тухайлбал улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох хуультай. Гэтэл цолоо ахиулах ёстой энэ бөхчүүдийн зарим нь дараа жил нь өөрөө допинг хэрэглэж, зарим нь дахиад ч допингтой бөхтэй барилдаж, хоёр жил дарааллан хохирогч болчхоод байж байна.

-АСУУДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛАГЧ БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Б.БААСАНДОРЖ-

Э.Оюунболдоос допинг илэрдгийн дараа жил буюу 2020 оны наадмаар улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн. Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдаад, тэдний барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан. Гэтэл 2018, 2019 онд допингийн зөрчил гаргаж, барилдах эрхээ 2 жилээр хасуулсан бөхчүүд ийн ялгавартай шийдвэр гаргаж байгаад уурлаж, барьцаж эхэлсэн. Тиймээс Бөхийн салбар хорооны дарга Б.Баасандоржийг дээрх бөхчүүдийн барилдах эрхийг адилхан 2 жилээр хасах шийдвэр гаргах ёстой хэмээн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав албан бичиг хүргүүлээд хариу хүлээж байна.

Харин Бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж өөрийгөө асуудлаас эвтэйхэн холдуулав. Тэрбээр “Манай бөхийн салбар хороо асуудлыг эцэслэж шийддэггүй. Тухайн бөхчүүдийн барилдах эрхийг 11 сараар хасах, цол чимгийг нь хураах, унасан бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох тухай саналаа Шадар сайдын ахалдаг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Тус хорооноос дээрх бөхчүүдийн барилдах эрхийг 11 сараар хасах уу, эсвэл өмнөх жилүүдийнх шиг 2 жилээр хасах уу гэдгийг эцэслэн шийднэ” гэв.

ХОХИРОГЧИД:

-Н.Батсуурь аваргад өвдөг шороодсон аймгийн арслан Б.Суманчулуун, улсын начин Ц.Мөнхбаяр, улсын начин Ц.Одбаяр, улсын харцага М.Бадарч,

-Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон улсын начин Б.Эрдэнэхүү, Ш.Пүрэвгарьд,

-Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон аймгийн арслан Ц.Сандагдорж, улсын начин Б.Орхонбаяр  нар цолоо ахиулахаар хүлээж байна. Улсын харцага М.Бадарчын хувьд 2019 онд Э.Оюунболдод, 2020 онд улсын аварга Н.Батсуурь нарт өвдөг шороодож, хоёр жил дарааллан допингийн хохирогч болчхоод байгаа бөх юм.

-БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ БАТЛАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Гэтэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн Бөхийн салбар хорооны дээрх санал харамсалтай нь бүтэн жил өнгөрчхөөд байхад шийдэгдээгүй л байна. Бөхийн салбар хороо хуралдаад энэ асуудлыг шууд шийдчихгүй. Э.Оюунболдынх шиг мөн л Ерөнхийлөгч рүү албан бичгээр шилжүүлнэ. Цол хураах, эрх хасах эцсийн зарлигийг мөн л Ерөнхийлөгч гаргах юм. Шадар сайдын хэвлэлийн албанаас энэ асуудлыг тодруулахад “Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталснаар энэ асуудал цэгцэрч, наадмаас өмнө шийдэгдэнэ” гэх хариулт өгч байна.

-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ДООД ТАЛ НЬ ХОЁР ЖИЛЭЭР ХАСНА-

2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын хуулийн цоорхойг засчихвал дээрх асуудлуудыг шийдэж болох гэнэ. Тиймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хуулинд баяр наадмаар гардаг маргаан, асуудлуудыг тодорхой хуульчилж байгаа юм байна. Тухайбал допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулах тухай маш тодорхой заалт оруулж өгчээ.

-Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг доод тал нь хоёр жилээр хасах

-Допинг хэрэглэсэн бөхөөс хэдэн төрлийн бодис илэрснээс шалтгаалж 3-4 жилээр эрхийг нь хасах

-Допингийн асуудалд дахин холбогдох юм бол барилдах эрхийг нь бүх насаар нь хасах

- Тухайн бөхөд допинг хэрэглэхийг зөвлөсөн эмч, дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах,

-Бөхийн дэвжээнд хариуцлага тооцох гэх мэт заалт оруулсан байна.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах бололтой. Ингэснээр наадмаас өмнө хууль хүчин төгөлдөр болж, дээрх бөхчүүдийн асуудал шийдэгдэх нь. Хууль баталснаар бөхчүүдийн асуудлыг шйдвэрлэнэ гэснээс харахад шинээр батлагдах хуулийн заалтаар  Н.Батсуурь нарын гурван бөхийн барилдах эрхийг хасах асуудлыг шийдэх нь. Өөрөөр хэлбэл, 11 сараар эрхийг нь хассаныг хоёр жил болгож өөрчлөх нөхцөл байдал харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад Баянаа
Ахмад Баянаа
2021-06-12 12:39

Ерөнхийлөгчөө .Батсуурь нарын 3 бөх допинг хэрэглэсэн нь үнэн учир урьд шийтгэлүүдийн нэгэн адил барилдах эрхийг нь 2 жилээр хасаад цолыг хураагаад өгөх ёстой хзмзүст нь цолыг олгоод шийдээд өгчих шийтгэл хүлээж байсан Пүрэвсайхан Даш гээд олон бөхчүүд барьцах дээр нь гомдох гээд асууд�##� үүснэ дээ. 100 жилийн ойн бөхийн барилдааныг хэл амгүй хэрүүл шуугиангүй болгоход ахмад засуул аавынхаа нэрийг өөр төрлийн бөх гэлтгүй бөх хүний эр хүний ерөнхийлөгч хүний Зангарагаар түс тас шийдээрэй

Офицер
Офицер
2021-06-13 08:02

Маг�##�жав гэдэг хэн бэ. Жинхэнэ Хорчин чинь энэ этгээд биш үү. Бөхчүүдээс тоглож суудаг. Арай өөр цол өндөр, г.м.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-06-13 17:01

БАТСУУРЬ МЭТИЙН НАХАЛНЫ ХОГНУУДЫГ �######�УУЛ МӨН СЛОРТ ХОРООНЫ ДАРГА ХУРАНДАА ГЭЭД БГАА ЮМ ШҮҮ ГУТАМШИГ �######�УУЛ ҮТЭР ТҮРГЭН

Зочин
Зочин
2021-06-13 17:03

ЭДГЭЭРҮҮДИЙГ �######�УУЛБАЛ БӨХ ЦЭВЭРШИНЭ

Малуудад өгөх хариулт
Малуудад өгөх хариулт
2021-06-14 07:20

Маг�##�жав з�##�илан хийгээд хоригдоод л явж бсан гар ш дээ нэг одоо л ...
Бөхчүүдээ 100 жилээр бүгдийг нь барилдуулаа начинаас дээш бүх цолтой бөхчүүддээ одоо өөрсдийнхөн мөнгөөр допингийн шинжилгээнд хамруулчихаач дараа нь наадмын амжилтаар нь хамруулна биз
Батсуурь наха�##� л гэх юм өөрсдийг чинь яасан юм бэ эрийн сүгнүүд ээ

Zochin
Zochin
2021-06-15 10:07

Ene Baasandorj gesen olbiison p###aag z##luulaachee

Батзориг
Батзориг
2021-06-16 01:54

Энэ нээрээ бөх ч гэж дээ .Монгол бөхийн Аврагаууд ч гэх шиг энэ Увс,Хэнтий гэж нутгархаж байсанаас зүгээр л арврага арслан увс хэнтий гэлгүй энэ 100 жил хэнд ямар хамаа байна .Зүгээр л энэ заваарсан бөхчүүдээ цолыг нь хасаад,2 жилээр эрхийг нь хас.Наад бүзаруудыг чинь допинг уучхаад аврага болход нь жижигдэж байсан сайхан з�##�уучууд аврага болж үз гэл дээ. Наад заваан юмаа шийтгэл болгож шийдэхгүй бол энэ Монгол бөх гэж юмыг бүүр үзэгчгүй болж хувирана шүү. Уг нь ард олныг баясгах зорилоготой л юм байгаан даанч бөөн бизнесс найраа мөнгө болгочих юм даа дээрээс нь бөөн т�##�ц�##� .

Холбоотой мэдээ

Back to top button