Нийгмийн

ДАТА: У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Эрдэнэт” үйлдвэрт “Тэнгэр суудал” компаниараа ШАХАА хийсээр байна

У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-ийн зээл, төрийн тендертэй хүртэл нэр холбогдож дуулиан тарьж, ахынхаа чихийг халууцуулдаг нэгэн. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр шиг л “шахаа” хийсэн баримт нь 2019 онд дэлгэгдэж байв. Тодруулбал, 2014 онд ахыгаа Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхад “Тэнгэр суудал” компаниараа дамжуулан 353 мянга 250 ам.доллар буюу 670 гаруй сая төгрөгөөр зургаан ширхэг эрчим хүчний чиглэлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 14 ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, ГУРАВТ НЬ ШАЛГАРСНААР НЭГ ТЭРБУМЫГ ХҮРТЖЭЭ-

Тэгвэл “Тэнгэр суудал” ХХК 2020, 2021 онуудад ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэд хэдэн тендер шалгарч, бараа материал нийлүүлсээр байна. Тодруулбал, 2021 онд гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарлагдсан 14 тендерт оролцож, ГУРАВТ нь шалгарч ТЭРБУМ гаруй төгрөгний бараа нийлүүлсэн нь энэ аж.

-245,242,500 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Автоматжуулалтын контроллёрын тэжээлийн блок” нийлүүлэх тендерт

-270,033,795 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Автоматжуулалтын контроллёрын оролт гаралтын модуль” нийлүүлэх тендерт

-461,397,600 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Төрөл бүрийн агрегат” нийлүүлэх тендерт тус тус шалгарчээ.

ТЭНГЭР СУУДАЛ КОМПАНИЙН ШАЛГАРСАН ГУРВАН ТЕНДЕРИЙН НЭГД НЬ ЗАРГА ҮҮСЖЭЭ-

Аливаа тендер шударга бус болсон гэж үзсэн өрсөлдөгч гомдогчид Сангийн яаманд зарга мэдүүлдэг учиртай. Тэгвэл энэ дагуу “Тэнгэр суудал” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 21-нд зарлагдсан 245,242,500 төгрөгийн өртөг бүхий Автоматжуулалтын контроллёрын тэжээлийн блокийг нийлүүлэх тендерт зарга мэдүүлсэн байна.

Улмаар зарга мэдүүлсэн тендерүүдээс “Дахин үнэлгээ хийлгэх”-ээр шийдсэн тендерүүдийн жагсаалтад багтсан гэх мэдээлэл байгаа юм.

2019 ОНД Ч 193 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА НИЙЛҮҮЛЖЭЭ-

2019 онд ч мөн хоосонгүй. Тэнгэр суудал компани Эрдэнэт үйлдвэрт вакуум таслуур нийлүүлжээ. Үүний төлбөр болгож 193 сая төгрөгийг тухайн оны тавдугаар сарын 06-нд шилжүүлсэн баримт өдгөө шилэн дансанд байгаа юм.

КОМПАНИЙН ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНГ 2020 ОНД ШИНЭЭР БҮРТГҮҮЛЖЭЭ-

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Тэнгэр суудал” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, захирлаар Намсрайжавын Гантулга гэх нэрээр бүртгэгдсэн байдаг. Харин 2019 оны олон нийтэд ил болсон тендер, гэрээнүүдэд компанийн гүйцэтгэх захирлын статусаар У.Давхарбаярын гарын үсэг зурагддаг байв.

Харин өнгөрөгч 2020 оны зургадугаар сард компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Сэродын Даваахүү гэх нэр шинээр бүртгэгдсэн байгааг доорх баримтаас харж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. САЯХАН гадаад хэргийн сайд авгай 592 сая төгрөг Хүрэлсүхийн хян####танд хийсэн шүү. Нам дагасан луйвар цаашид ч байна

  2. энэ ШУДАРГА ЁС УУ???????????????????
    БАДАМСҮРЭНГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ_—-ЗҮҮНИЙ ХҮЧНЭЭС ХҮН ТОМИЛОХ ЁСТОЙ

  3. Хян####тын байгууллага ш####гаад үнэн бол Хүрэлсүх гишүүн бусад улс орны жишгийг дагаж ажлаа өгнө биз.

  4. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын РСЦ- ын дарга Төмөртогоо гэдэг хүниийг АТГ сайн ш####гаад өгөөчээ, дам хамаар####тайгаар бүх л тендерт шууд нөлөөлж бүх л барилгын матери####ын тендерийг хамаж аваж байна, бусад орлцогчдыг дарамт####ж байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button