ДЭЛХИЙ

Ким Жон Ун: К-Поп бол аюулт хорт хавдар

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун К-Поп бол улсад нь заналхийлж буй “аюулт хорт хавдар” хэмээжээ. “New York Times”-д мэдээлснээр Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу, хөгжмийн эсрэг арга хэмжээ авч байгаатай холбогдуулан ингэж хэлсэн аж.

Ким Жон Ун хэлэхдээ К-Поп Умард Солонгосчуудын “хувцаслалт, үс засалт, зан чанар, хэл ярианд” сөрөг нөлө үзүүлсэн хэмээжээ. “The Times”-д мэдээлснээр Умардын төрийн өмчит телевиз К-Поп Хойд Солонгосыг чийгтэй хана шиг нураах болно гэсэн аж. Мөн Хойд Солонгос улс өнгөрсөн арван хоёрдугаар сард шинээр хууль баталж Өмнөд Солонгос дуу, кино гэх мэт зүйлс үзсэн хүмүүст хүчээр хөдөлмөр эрхлүүлэх газарт 15 жил ажиллах хүртэлх ял оноох болсон.

Мөн хоёр долоо хоногийн өмнө Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу кино зарсан хэргээр иргэнээ буудлагын багаар гэр бүлийнх нь өмнө цаазаар авсан. Гадаад дуу, кино худалдаж байсан Ли овогтонг Ганвон аймгийн төв Вонсанд баривчлан 40 өдрийн дараа 500 хүний өмнө буудаж цаазаар авсан аж.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-12 15:00

Manaid denduu medregdeed bna neg bodliin unen ch yum shig

Золзаяа
Золзаяа
2021-06-12 15:38

BTS ямар ганцаараа кпоп төлөөлөл юмуу дэлхийн хэмжээний од шүү танайх бас жаахан бодож зургаа тавимаар юм арай дөнгүүр сайт юм бх гэсэн чинь мэдээлэл багатай хоосон толгойтнууд ажиллуулдаг бололтой.

Mngl
Mngl
2021-06-12 19:16

Zov

Балжирван
Балжирван
2021-06-13 07:26

Монгол орныг Хүрэлсүх яг ийм магадгүй дорч болгоно харж л бөйгаарай .

ҮНЭН
ҮНЭН
2021-06-13 14:01

энэ гахайгийн солиорол бүр хүндэрч байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button