ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Хамгийн урт сормуустай эмэгтэй өөрийн рекордоо эвджээ

БНХАУ-ын иргэн Юу Жянсиа өөрийн тогтоосон хамгийн урт сормуусны Гиннесийн дээд амжилтаа эвдсэн байна.Тэрбээр анх 2016 онд Гиннесийн дээд амжилтын номд хамгийн урт сормуустай хүнээр бичигдсэн аж. Түүний сормуус тус жилээс хойш ургасаар 20.5 см болжээ. Таван жилийн өмнө түүний сормуусны урт 12.4 см байсан аж.

Жянсиа хэлэхдээ “Анх 2015 онд миний сормуус ургаж байна гэдгийг би анзаарсан. Миний сормуус их удаанаар ургадаг. Сормуус генийн шалтгаанаар ингэж ургадаг гэх мэт шинжлэх ухааны тайлбар хайж эхэлсэн. Гэхдээ миний гэр бүлийн хэнд нь ч ийм урт сормуус байхгүй учраас үүнийг тайлбарлах боломжгүй. Гэсэн хэдий ч яагаад ийм урт сормуустай болсон талаараа бодлогоширсоор ирсэн. Тэгээд нэг өдөр би уулан дээр 480 хоног өнгөрөөсөн гэдгээ санаад Будда надад энэ сормуусыг бэлэг болгож өгсөн гэж бодсон” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Pakistan

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button