СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

“ЭКС” ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ГАРТ: Нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болж, ДАХИН МАНДАХ боломж

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор УИХ-ын гишүүн байхаа болино. Ингээд хэнтийчүүдийг төлөөлөх нэг суудал чуулганы танхимд онгойно. Өмнө нь Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар томилогдож, мөн Сонгинохайрхан дүүрэгт ижил нөхцөл үүссэн билээ. Энэ хоёр тойрогт нөхөн сонгууль явагдана.

Харин УИХ-д орж ирэх энэ боломжийг хуучин Ерөнхийлөгч нар ашиглахаар төлөвлөх магадлалтай дүр зураг харагдаж буй.

Х.БАТТУЛГА СХД-Т ДЭВШИЖ, НАМАА АВАХ УУ

Нөхөн сонгуулиар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээс улс төрөө өгсүүлэх хамгийн өндөр магадлалтай хуучин Ерөнхийлөгчөөр Х.Баттулга нэрлэгдэж байна. Тэр одоо хараахан “хуучин” тодотголоо аваагүй байгаа ч бүрэн эрх нь дуусгавар болоход хоёр долоо хоног л үлджээ.

Ингэхдээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өгсөхийн тулд түүнд нам нь байх хэрэгтэй. Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа том ялагдал авчирсан С.Эрдэнэ, М.Тулгат нарыг шахаж, хариуцлага хүлээхийг шаардана. Оронд нь өөрийн талын гишүүдийг АН-д хүчтэй байр суурь эзлүүлж чадвал түүний зам нээгдэнэ. Харин нэгэнт УИХ-д орчихвол Н.Алтанхуяг гишүүнтэй ойр ажиллаж, энэ парламентын үлдсэн жилүүдэд супер сөрөг хүчин болцгоох боломжтой.

Ингэж УИХ дахь АН-ын бүлгээ ч Х.Баттулга авна. Бүлгээрээ сөрөг хүчний ажлаа сайн хийж чадвал 2024 оны УИХ-ын сонгуульд ч сайн оролцох боломж бүрдэнэ. За, энэ сонгуулиар Х.Баттулгын нөлөө бүхий АН олон суудал авчихвал тэд Засгийн газраа бүрдүүлэх зэргээр, түүнд улс төрд дахиад мандах боломжууд нээгдэх юм.

Н.ЭНХБАЯР ХЭНТИЙД ДЭВШИЖ, МАН-Д ДАХИН ХҮЧЭЭ БАТАТГАХ УУ

Ойрын эх сурвалжууд түүнийг Хэнтийд хүч үзэх сонирхол бага хэмээж байна. Гэхдээ энэ бол түүний хувьд боломж. Хэдийгээр МАХН-аа татан буулгаж, МАН-тай бүтцээрээ нэгдэх хэлэлцээр хийхдээ өөртөө НҮБ-д суурин төлөөлөгчөөр явах зэрэг хилийн чанадад ажиллах албан тушаал тохирсон гэгдсэн ч тэр.

Учир нь Н.Энхбаяр бол супер улс төрч, түүнд “Бүх юмны дарга” явсан үе зөндөө. Үеийн үед л сайн хэлэлцээрчин, стратегич байсаар ирсэн. Одоо МАН-даа эргээд ирэхэд нь түүний бий болгож болох хүчийг тооцоолж, Архангай гаралтай МАН-ынхан ихээхэн ойртох болсон гэх. Тэр бүү хэл таардаггүй Ц.Нямдорж хүртэл түүнтэй уулзаж, гар барьсан сураг дуулдлаа.

Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр гэдэг нэг том хүчирхэг, битүү орон зай үүсэж мэднэ хэмээн нам дотроо “жийгддэг” гишүүд нь түүн рүү гүйж яваа дүр зурагтай. Хэрэв Н.Энхбаяр Хэнтийд дэвшээд, УИХ-д ороод ирвэл түүний талд хуучин, шинэ цөөнгүй МАН-ынхан нэгдэж, бүлэг үүсгэх боломжтой. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлд ч нөлөө үзүүлэх хэмжээнд хүчирхэгжиж магадгүй.

Тэгэхээр дахин мандах нэг сайн боломж Хэнтийн нөхөн сонгууль болохоор харагдаж буй ч Н.Энхбаяр өөрөө хэрхэн шийдэхийг харъя.

Ц.ЭЛБЭГДОРЖ ЭВГҮЙ ЗАМАА “ХААЖ” УИХ-Д ОРОХ УУ

Найман жил Ерөнхийлөгчийн албыг хашсан Ц.Элбэгдорж ч мөн нөхөн сонгуулийг ашиглаж, УИХ-д ороод ирвэл өөрт нь ашигтай. Гэхдээ тэгэх нь хамгийн бага магадлалтай тул хамгийн сүүлд бичив.

Тэр сүүлийн үед цахим платформуудад 3-4 цаг амаа чийглэхгүй ярьж, хөдөө орон нутгуудаар явж, улс төрчийн үнэлэмжээ дээшлүүлэх оролдлого хийсэн. “Зөв хүн-Электорат” эвслийг ч сонгуулиар нэлээд дэмжлээ.

Нэг талаас ХҮН-ыг Ц.Элбэгдоржийн халаасанд бий гэдэг. Х.Баттулгыг унагахгүй бол аавын хаалга татах зам руу улам л явах тул ҮХЦ дээр болсон процессыг ХҮН-ын ардаас Ц.Элбэгдорж дэглэсэн гэх ч өнцөг бий. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж улс төрд тодорхой нөлөө хадгалахгүй л бол эвгүй замаар явчихаж мэдэх хүн. Яг Х.Баттулга шиг. Иймд УИХ-ын гишүүнээр орж ирэх нь түүнд ч ашигтай, парламентад ч туршлагатай, тулхтай гишүүн шал өөр өнгө төрхүүдийг авчирна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Нэгэнтээ Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эрхмүүд УИХ-ын гишүүнээс улс төрөө эхэлж болох хуулийн цоорхой байгаа нь сайн ч, муу ч талтай. Хувь улс төрчийн өш хонзон, дутуу хийсэн лобби, үлдсэн ашиг сонирхол, эвгүй замаа “хаах” оролдлого зэргийг гүйцэлдүүлэх нэг боломж болчихож байгаа нь муу. Нөгөө талд ийм зэргийн зангаргатай улс төрчид одоогийн хаан, заан шиг авирлагч эрх баригчидтай зэрэгцээд, сөрөг хүчний хувиар супер ажиллаж чадах нь амтшиж ажмаар түүхэн он жилүүд болж үлдэнэ.

Нэг нь эрх мэдлээ хадгалбал нөгөөгөө нухчин дарах харилцан хамааралтай улс төр манай улсад өрнөсөөр байна. Ерөнхийлөгчийн албанаас буухдаа дандаа хэрэгт орооцолдож, муугаар чичлүүлж, нэр хүнд нь унасан гэдгээрээ дээрх гурав адилхан. Гурвуулаа дутуу орхисон ажилтай. Ингээд л улс төрийг орхичихъя гэхээр улс төр тэднийг орхихгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. Сонин сайтууд өрнө дорнын чөлөөт хэвлэл дээр нь мааш хариуцлагатай масс медиа мэдээлэлийн хэрэгслийн жишгээр колумнист публицист, өгүүллэг бичигч нийтлэгчийн нэр хаяг, товч намтар гол нь бодит фото зураг хавсаргаж соош хаягуудаа ил тод тавьдаг бх хэрэгтэй! Учир нь бид уншигчид хэн бичив энэ хүн энэ зэргийн мэдээ бичих эх сурв####жид ойр эсэх, мэргэжил боловсрол нийгмийн статус нь ямар юм бэ гдгийг харьцуулж харах эрхтэй баймаар!?

  2. Хогийн хулгайчууд ######## даа. Та нарын үед Монгол доройтон уруудсан шүү. Одоо ард олныг амар тайван байлгаж үз.

  3. зсссс б####уугаа хийх гэж эргэж гүйгээд байгаа юм. Тэр чигтээ явцгаа. Ялангуяа ЭЭБЭЭ… Нөгөө 2 нь байж байхад яах вэ зүгээр. Ард түмэн үзэхгүй байхад элийгээ хийгээд эргэлдээд байдаг юм. Нэг мөсөн дууссанаа ойлгодоггүй юм уу? Хөхөө шиг донгодоод нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар адилдаа адил.

  4. Battulga gishuun baitugai EK heveeree baihaar bsan.Daanch huuliig guuli bolgoson humuus haasaar bj duusgav.Odoo UIH gishuun bolohod gaihah uomgui.Ner tsever.tevcheertei mundag hun shuu.

  5. Баттулга жаахан амсхийвэл яасын.4жил юу хийсэн юм бэ?Ард иргэд бид тэнэг биш.Хэдэн тойрон хүрээлэгчид ,тэтгэврээ тэглүүлсэн 45-65 насныхан л дэмжиж байгаа.Наад тэтгэврийн тэглэлт чинь яг эзнээ олоогүй.Эрт тэтгэвэр тогтоолгосон давхар ажил хийдэг нөхдүүдэд л зол завшаан болсон.Өөр ямар ч ажил хийгээгүй.Дахин нэр дэвшихийг эсэргүүцнж байна.Яасан их шун#### вэ.

  6. Одоо болиоч.Eөк байхдаа юу ч хийгээгүй байж.одоо юу хийхийн.Яг юуг нь үнэлээд сайн гэж шүтээд байгаа хүмүүсийг ойлгох ухаан хайрлаач бурхан минь

  7. Баттулга бол нүүр баатар улс оронд гавьяа байгуулсан хүн. Нөгөө 2 хулгар бол шоронд л байж байх ёстой шдээ.

  8. Хүн гэдэг амьтан шунaлаа дийлж чадахгүй учраас энэ гурав эд хөрөнгийнхөө боол болж, түүнийгээ хамгaaлж, манах үүднээс дахин УИХ гишүүн болж доош орохоос буцахгүй. Шунaл нь эдгээр гурван экс ерөнхийлөгчийг адилхан бодох, сэтгэх, үйлдэл хийхэд хүргэж байна. Эд нэг нэгнээсээ ялгаагүй. Яагаад гэвэл эдний хэн ч боловсролгүй, зөвхөн aлбан тушaaлын амтанд орж, ард түмний баялгаас сорон шимэгчилж ирсэн хүмүүс учраас түүүнээсээ сaлaх хүсэлгүй байгаа юм.

  9. Цаг өөр болсон, хулгайчдад төрд гарах зам хаагдсан, АН гэж байхгүй болсон, тэд хэзээ ч эвээ ололцохгүй. Энхбаярын хүүг ард түмэн сонгох байх. Энхбаяр өөрөө сонгуульд орохгүй, НҮБ-д юм уу? өөр олон улсын байгууллагад ажиллах байлгүй. Улсаа төлөөлж нэр хүндтэй байгууллагад ажиллав#### улс орныхоо төлөө их хурлын гишүүн байснаас илүү юм хийж чадах чадвартай, зангаргатай хүн. Намын нөхдөөс нь тохироо ёсоор засгийн газарт орох байх. Эрүүл мэндийн олигтой сайд олдохгүй юм. Хуучин сайд байсан хүмүүсээс Удь#### хавьгүй дээр нь байсан. Одоо тэр эрүүлийг хамга####ахыг дахин тэргүүлж магадгүй.

  10. Энхбаяр гэгч хөгшин шулам,Элбэгдорж гэх хүзүүгүй чөтгөр хоёрыг нэр дэвшинэ гээд ирвэл өмнөөс нь үхрийн нойтон баас шидээд хөөж ########уул.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button