Нийгмийн

С.Амарсайхан: 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулна

Халдварын нөхцөл байдалд хяналт тавих УИХ дахь түр хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Халдварын тохиолдлыг даамжруулсан шалтгаанаа юу гэж харж байгаа юм. Би бол хоёр шалтгаантай гэж харж байна. Энэ нь вакцины бодлогогүйгээс болсон. Вакцины бодлогоо гаргаач ээ гэж ҮАБЗ-ийн гишүүдэд хэлсэн. Гурван тийшээ харж суусаар байгаад энд, тэндээс айлуудын хаяж өгсөн вакциныг тусламж нэрээр авч ирээд хийчихсэн. Вакцин хийж байгаагаараа дэлхийд тэргүүлээд байна гэсэн чинь одоо өвчлөл үхлээрээ тэргүүлж байна. Энэ бол вакцины бодлого байхгүй, дэндүү буурай улс болсон гэдгээ харуулсан үйлдэл байлаа.

Тэгснээ вакцинжуулсан гээд иргэдээ тайвшруулж, даамжруулсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиас болж даамжирсан” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн хоёр асуулт асуулаа. Түүний хоёр асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Н.Алтанхуяг-Хүүхдүүдийг вакцинжуулалгүй орхисон. Цаашдаа ямар бодлого барьж ажиллах юм?

С.Амарсайхан: -Манай улсын 1 сая 185 нь хүүхэд. Эдгээр иргэд вакцинд хамрагдаагүй байгаа. Олон улсын жишиг, эрүүл мэндийн судалгаа шинжилгээний үндсэн дээр бид 12-17 насны хүүхдүүдээ энэ долоо хоногоос эхлээд сайн дурын үндсэн дээр вакцинжуулна. Файзер вакцин хийнэ. Өнөөдрөөс эхлэн 16-​17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж байна. Цаашдаа нас насны ангиллаар дархлаажуулна.

Н.А: -Эмнэлгүүд дийлэхгүй болчихсон юм байна. Тэгэхээр гэрт байгаа иргэд яах юм бэ?

С.А: -Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа нь үнэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлалтын байранд 9 мянга гаруй иргэн байна. Яг зориулалтын эрүүл мэндийн эмчилгээний орчинд 4 мянга гаруй иргэн эмчлүүлж байгаа. Бид хоёрдугаар сарын 23-наас эхлэн гэрээр тусгаарлан эмчлэх журмыг шинээр хэлэлцэн баталж, гэрээр эмчилж ирсэн. Одоо 8 мянга гаруй иргэн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Цаашдаа халдварын тохиолдол нэмэгдвэл эмнэлгийн нөхцөл байдал улам хүндэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button