ДЭЛХИЙ

Ажилчдаа тагнасан “IKEA” компанийг 1.2 сая ам.доллароор торгожээ

“IKEA” компани Франц ажилчдаа хууль бусаар тагнасан тул 1.2 сая ам.долларын торгууль төлөх болжээ. Тус компанийн Франц улс дахь салбар дэлгүүрүүд ажилчдынхаа хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж байсан аж. “IKEA” компани мэдэгдэл хийхдээ ажилчдын хувийн орон зайд халдах явдлыг таслан зогсоох арга хэмжээ авна хэмээсэн байна.

“Reuters” агентлагт мэдээлснээр “IKEA” компанийн Франц дахь салбар уучлал гуйн мэдэгдэл хийхдээ “IKEA дэлгүүрийн Франц салбар болсон үйл явдлыг буруушааж байна.  Бид ажилчдаасаа уучлал гуйж, үүнтэй ижил зүйл дахин болохоос сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.

Өмнө нь тус компани хүмүүсийг хууль бусаар тагнасан тохиолдол гарч байсан аж. Тухайлбал “IKEA”-ийн Франц дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жеан Луйс Байллот 2009-өөс 2012 оны хооронд хууль бусаар тагнасан явдалтай холбогдон хоёр жилийн тэнэсэн харгалзах ял авч 50 мянган еврогийн торгууль төлсөн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button