ДЭЛХИЙ

“КОВИД-19”-өөс хамгаалах зүүлтэн доторх хлорын диоксид хүний биед хортой

Сүүлийн үед “Virus shut out” нэртэй коронавирусийг устгаж, “КОВИД-19”-өөр өвчлөхөөс хамгаалдаг гэх зүүлт хүмүүсийн анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл тус зүүлт үнэндээ “КОВИД-19” тусахаас хамгаалдаггүй гэж олон тооны гадаад сайтууд мэдээлжээ.

Тухайлбал “CBS News 8” сайт “Virus shut out” зүүлт үр дүнтэй эсэхийг мэдэхээр АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн хэлтсийн дарга Эми Миллерт хандсан байна. Миллер хэлэхдээ “Эдгээр зүүлтүүдийн зарим дээр нь 1.8 метрийн зайд хамгаалалт үүсгэдэг гэсэн байдаг. Энэ нь худлаа. Зүүлт дотор хлорын диоксид гэдэг химийн бодис бий. Энэ химийн бодис амьсгалын замыг цочроодог бөгөөд үнэндээ хүзүүндээ зүүгээд байж болохгүй” хэмээсэн аж.

Харин “Health Analysis Asia” сайт дээр хлорын диоксид нь ундны усыг цэвэршүүлэхэд ашигладаг бодис гэж бичжээ. Тус бодисоор амьсгалах хамар, хоолой цочрох гэх мэт биед хортой гаж нөлөө илэрч болзошгүй гэсэн байна.

Эх сурвалж: CBS News 8, HA Asia

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button