ДЭЛХИЙ

Пол Погба ширээн дээрх шар айргийг урдаасаа холдуулж тавьжээ

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Пол Погба хэвлэлийн бага хурлын үеэр урд нь байсан “Heineken” брэндийн шар айргийг холдуулан тавьсан байна. 28 настай тэрбээр Лалын шашинтай бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр ямар нэгэн зүйл хэлэлгүй тус алкохолгүй шар айргийг холдуулан тависан аж.

Мягмар гарагт (2021.06.15) Португал улсын шигшээ багийн тамирчин Кристиано Рональдо хэвлэлийн бага хурлын үеэр урдаа байсан хоёр Кока Колаг холдуулан ус уухыг уриалсан. Үүний улмаас Кока Кола компанийн зах зээл дэх үнэлгээ 4 гаруй тэрбум ам.доллароор буурж 240 тэрбум ам.доллар болсон байна. УЕФА Аваргуудын лиг Погба болон Рональдо нарын хийсэн үйлдлийг ноцтой асуудал мэтээр хүлээн авч үзэхгүй байгаа юм.

Кока Кола компани тус явдлын дараа мэдэгдэл хийхдээ “Хүн болгонд өөрсдийн гэсэн дуртай уух зүйл байдаг. Мөн хүн болгоны амтлах мэдрэхгүй өөр.” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button