НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: НОСК -ийн шалгаруулалт ШУДАРГА болж ЧАДСАН УУ

"Буянт-Ухаа II" хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долоодугаар сарын 22-оос наймдугаар сарын 05 хүртэл бүртгэж, эхний шатны шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг зарласан.

-ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: БҮХ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГУУРТ ШУДАРГААР ТЭНЦСЭН ГЭДГИЙГ МЭДЭЭЛЖ, САЙТАД АА БАЙРШУУЛААСАЙ-

Энэ хугацаанд 35058 иргэн бүртгүүлж, уг түрээсийн орон сууцын хөтөлбөрт 583 иргэн тэнцсэн.

Гэвч иргэд анхнаасаа тавигдсан шалгуураа сайн тодорхой зааж мэдэгдээгүй. Нууцын тухай хуулиар хамгаалагдсан овог нэр бүртгэлийн дугаар л байна. Гэтэл энэ дотор үнэхээр иргэдийн сэжиглээд буй намын харьяатай, чихээсээр орж ирсэн хүмүүс байгаа бол хэрхэх вэ.

Тэд өөрсдийгөө хэвлэлд ямар нэг шударга бус шүүлт хийгээгүй гэж нэвт шувт сурталчилж байна. Эхний шатны тэнцсэн иргэдээс байрандаа орсны дараа мэдээлэл хийлгүүлж бодитой эсэхийг ил тодоор харуулна гэж байгаа. Гэвч үнэнчээр тэнцэж чадсан цөөн тооны хүмүүсээ танилцуулах нь ойлгомжтой. Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулсан мэдээллээ ил тод гаргаад тавьчихвал иргэдэд эргэлзээ төрөхөө больчих нь шүү дээ гэх мэт сэтгэгдлүүд хөвөрч байлаа.

Мөн хоёр хөгжлийн бэрхшээлтэй /сонсголоо бүрэн алдсан болон 90 хувийн сонсголгүй/ иргэн бага насны гурван хүүхэдтэй айл яагаад тэнцээгүй талаар лавлахаар төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн иргэн О.Баяраа иржээ. Харин НОСК энэ талаар “Нэг гэрт 2-3 хүн хөгжлийн бэрхшээлтэй байж түрээсийн байранд орно” гэх хариултыг өгчээ.

Тухайн иргэн “Тэгэхээр гурван нялх хүүхэд нь бас хөгжлийн бэрхшээлтэй байх шаардлагатай гэсэн үг үү” Ийм шалгуур байж болох уу.  Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулсан мэдээллээ ил тод гаргаад тавьчихвал иргэдэд эргэлзээ төрөхөө больчих нь шүү дээ гэж байлаа.

-ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ГЭЖ ИРГЭНД УТСААР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН Ч, САЙТАД НЭР БАЙРШААГҮЙ НЬ УЛМААС САМГАРДСАН ИРГЭН БАЙВ-

Түүнчлэн НОСК-ийн үүдэнд мэдээллээ шалгуулахаар ирсэн иргэдийн дунд хамгийн анхаарал татахуйц нь Хан-Уул дүүргийн иргэн ахмад настан Б.Алтансүх байлаа. Тэрээр өрх толгойлсон эцэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй охин болон түүний мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг. Наймдугаар сарын 13-нд нийслэлийн орон сууцны корпорациас ярин “Таны мэдээлэл эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн байна” гэсэн. Гэвч одоо миний нэр тухайн тэнцсэн хүмүүс дунд нь алга хэмээн зогсож байв.

Харин энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэм хэвлэлд өгсөн шууд ярилцлага дундаа тайлбар хийсэн юм.

Тодруулбал, Бид тэнцсэн иргэдэд энэ сарын 13-аас эхлэн утсаар мэдэгдэж, бүрдүүлэх материалын зөвлөгөө өгсөн. Тэнцсэн хүний нэр хасагдах боломжгүй. Хайлтын системээс дахин хайж үзэх хэрэгтэй. Тэнцсэн бол хасагдах боломжгүй гэв.  

Гэвч ахмад настан Б.Алтансүх гуай миний асууж тодруулсан мэргэжилтэн тодорхой хариу хэлэхгүй байна. Гайхаад л байна хэмээн зогсож байсан юм.  

-ШАЛГАРУУЛАЛТ ХЭТ МОДОН БӨГӨӨД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ МАСС ИРГЭДЭД ХҮРЧ ЧАДСАН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ-

Үнэхээр ч иргэдийн зөв мэт. НОСК-ын зүгээс өгч буй сонгон шалгаруулалтын зарим дүрэм нь хэт утга учиргүй байв. Тухайлбал, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 42 иргэн тэнцсэн. Гэвч эдгээр иргэдийг сонгон шалгаруулахдаа хамгийн түрүүнд насыг харсан байлаа. Тэнцсэн иргэд 101-92 настай иргэд гэх мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэм өгсөн. Хэрэв тэд нас бол сүүдэр адил бол дараагийн шалгуур буюу ажилласан жил, төрөөс авсан гавьяа шагнал, бусад гэсэн эрэмбээр авч үзэн шалгаруулна гэв.

Нэгэн иргэн цахим сүлжээндээ ээжийнхээ талаар дурджээ. Тухайн иргэний ээж хүнд нөхцөлд 20 жил ажиллаж, хорт хавдрын эсрэг туяа эмчилгээний улмаас эрхтэн дутуу болсон нэгэн байв.

Гэвч 20 жил хүнд, хортой нөхцөлд ажилласан, хорт хавдрын эсрэг туяа эмчилгээний улмаас эрхтэн дутуу болсон, живхний мөнгөө яаж хэмнэх вэ суугаа ахмад настан, ердөө л нас арай залуу гэдэг шалтгаанаар хасагдана гэдэг нэг л шударга бус. Нас дээр гарсан ч магадгүй тэнцээгүй ахмадуудаас илүү дээр амьдралтай утаагүй орчинд нөхцөлд амьдардаг байж болох хүмүүс байж болох. Дээрх тохиолдол бидний нүдэнд ил харагдсан, авч болох нэгэн жишээ. Далд олон өөр хүнд амьдрал, шалтгаантай хүмүүс бий. Ядаж л шалгуурт нийцсэн эсэхэд тодорхой оноо өгч, эрэмбэлэн тухайн иргэд өөрсдийн оноо тус бүрийг харсан бол тэд гомдолгүй байх биз.

Энэ мэт сонгон шалгаруулах зүйл заалтууд нь хэт туйлширсан, уян бус байгаа нь иргэдийн гомдол гаргах үндэслэл билээ. Хэрэв анхнаасаа бүх талыг харгалзан үзсэн шалгуур гаргасан бол энэ мэт асуудал үүсэхгүй. Хоёрдугаарт тэнцсэн иргэдийн гол шалгуур хангасан эсэхийг олон нийтэд зарлавал шударга шүүлттэй сонгон шалгаруулалт хэмээн дүгнэхэд дөхөм болох биз ээ.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 00:35

Low Cost Viagra 100mg Brand 5 Bucks Rogaine Y Propecia Canadian Pharmacy Ed Meds [url=http://cialibuy.com]cialis online[/url] Clomid A Vend

Холбоотой мэдээ

Back to top button