НийгмийнУЛС ТӨР

“Эрдэнэт” үйлдвэрээс ганцхан жилийн дотор ТЭРБУМ гаруй төгрөгийн тендер хүртсэн “Анлимитед майнд” ХХК

Улстөрчдийн “шунал”-ыг хөдөлгөж, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, ашиг хонжоо хайдаг газар бол “Эрдэнэт” үйлдвэр. Монгол Улсыг сүүлийн 20 жил дангаараа тэжээж, “саалийн үнээ” нэртэй болтлоо “Эрдэнэт” үйлдвэр  одоо ч эрх баригчдыг, улстөрчдийг тэжээсээр байна. Эл үйлдвэр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ил далдаар шахаа хийдэг баримтыг бид хүргэсээр байгаа. Энэ удаад “Анлимитед майнд” гэх компанийн тендерийн түүхийг хүргэж байна.

Мэдээллийг шилэн данс, улсын бүртгэлийн нээлттэй сангаас бэлтгэсэн бөгөөд улс төрийн зорилгоор, нэр хүндэд халдах, харлуулах сэдэл агуулаагүйг онцолж байна.


-ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР 14 ТЕНДЕРТ ОРОЛЦСОНООС ДОЛООД НЬ ШАЛГАРЧ , ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ СААЖЭЭ-

“Эрдэнэт” үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд “Анлимитед майнд” гэх компанийн нэр хэдэнтээ таарах нь өөрийн эрхгүй анхаарал татав. Тус компанийн тухай лавшруулан судлахад үйлдвэрээс зарлагдсан тендерүүдэд 2020 оноос байнга оролцох болж, чамгүй олонд нь шалгарсан байх юм.

Будаг шингэлэгч ба бусад материал- 47,520,000

ПГС- 211,750,000

1 тонны замын индүү- 30,000,000

Барилгын цахилгааны материал бусад хэрэгсэл-49,628,585

Дайрга-214,500,000

Сантехникийн холбох материал-26,010,924

Щебень-253,650,000

Нийт 14 тендерт хүсэлт илгээж оролцсоноос эдгээр ДОЛООН тендерт тус тус шалгарчээ. Дээрх долоон тендерийн мөнгөн дүн нийлээд 833,059,509. Өнгөрөгч 2020 оны наймдугаар сараас буюу жилийн өмнөөс зарлагдсан тендерүүдэд оролцож тэрбумыг халаасласан гэсэн үг юм.


2021 оны нэгдүгээр сарын 19-нд 2020/18-40-1038 тоот гэрээний төлбөр болгож 214,156,800 төгрөг авсан.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд 9,9 сая төгрөг авсан баримт шилэн дансанд байгаа юм.


-КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ СОЛИГДСОНООС ХОЙШ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХИЙХ ШАХАА ЭХЭЛЖЭЭ-

Арваад тендерт шалгарч тэрбум гаруй төгрөг халаасалсан 6192912 регистрийн дугаартай эл компани нь 2017 оны зургадугаар сарын 07-нд үүсгэн байгуулагдаж байж. Хувьцаа эзэмшигч захирлаар нь Батбаярын Мөнх-Эрдэнэ гэх эрхмийн нэр бүртгэлтэй байв. Анх гадаад худалдаа, хэрчсэн гурил худалдаа, интернет худалдаа, хүнсний дэлгүүр, бизнесийн зөвлөгөө өгөх, үсчин гоо сайхны үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлсэн аж. Энэ бол opendata.mn нээлттэй мэдээллийн сайтад тэмдэглэгдэн үлдсэн мэдээлэл.

Харин 2020 оны тавдугаар сард хувьцаа эзэмшигч захирал нь солигдон бүртгэгдсэнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс харж болно. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 27-нд хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Бат-Эрдэнийн Уянга гэх нэр бүртгэгджээ.

Хачирхалтай нь ийн хувьцаа эзэмшигч солигдож бүртгэгдэнгүүт буюу 2020 оны наймдугаар сараас Эрдэнэт үйлдвэрээс зарлагдсан тендерүүдэд оролцож, тендер хамсан түүх нь эхэлсэн гэж хэлж болно.

Компанийн үүх түүх, нийгэмд хийж бүтээсэн зүйлийн тухай мэдээ мэдээлэл цахим орчинд төдийлөн олдохгүй. Ганцхан Эрдэнэт үйлдвэрийн тендерт шалгарсан, бараа материал нийлүүлсэн, гэрээний мөнгө авсан гэдгээс өөрөөр компанийн тухай гавьтай мэдээлэл үгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2021-06-18 08:14

Тендерээр гар угаагч Бадамсүрэнгээ �######�уулаач эээ

Зочин
Зочин
2021-06-18 10:08

Ард нь МАН ын нөлөө бүхий этгээд нууц ноёнтон байгаа

Zochin
Zochin
2021-06-18 12:09

Энэ тэгээд 1 тэр бум төгрөг зүгээр авч байгаа байгууллага юм уу оронд нь бараа өгч байгаа юм уу тэрийг нь ойлгохгүй байна бараа өгч байгаа бол 1 тэр бум төгрөг зүгээр х�##�ааслаагүй байгаа биз дээ

Зочин
Зочин
2021-06-19 03:33

Baraa zaraad ashig uldeed tatvar tuud hun tsalinjuulaad naanaas chin yu bolloo gej terbumiig hlaaslah bileedee. Iim hen negen businessuudluu sanaatai halfah geed bga yum shig baihaa bolij uzee. Yadaj business delguur ajiluuldag hun naadhiig chin baraagaa zarsan bol ter mungu ni zardal geed gardagiig medne. Harin yag yamar baraag hedeer zarsan ni sonin bolohoos tenderiin uniin dun bol sonin bishee

Холбоотой мэдээ

Back to top button