УЛС ТӨР

Ерөнхийлөгчид “БАЗУУЛСАН” 64-ийн бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар өнгөрсөн амралтын өдрөөс хойш тасралтгүй хуралдаж байна. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх дээрээ хуваагдаж, нам гацаад байгаа юм.

Д.Лүндээжанцан нарын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын 62 гишүүн  гарын үсэг зурсан.  Үүн дээр Ерөнхийлөгч УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд  сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн.

Энэ нь МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс тас зөрж буй. Гэвч “дээгүүрээ” УИХ-ын гишүүдийн тоог өсгөх тэргүүтэй асуудлууд дээр тохирсон гэх. Гол нь,  сонгуулийн системийг холимог болгох асуудлыг жижиг тойргоос сонгогдсон гишүүд эрс эсэргүүцэж байгаа юм.

Үүний эсрэг МАН-ын  ахмад гишүүд зогсож, Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа нь бүлгийн хурлыг сунжруулахад хүргээд байна. Тэд дундаасаа зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. Гэвч Ерөнхийлөгчид “атамандуулсаар” таарч байгаа тул  байр сууриа хамгаалахад бэрхтэй байгаа аж.

Улмаар бүлгийн хуралдааны үеэр  Ц.Нямдорж сайд “Холимог системийг хэн хэн дэмжихгүй байна. Сайн нүдлээд аваарай” гэхчлэн шинэ гишүүдээ шууд дарамталжээ. Холимог системийг Д.Оюунхорол, Ц.Нямдорж тэргүүтэй ахмад гишүүд дэмжиж буй. Улмаар зарим залуу гишүүд Ерөнхийлөгчтэй “тохирсон” тул бүлгийн хуралдаа зугтаад ирэхгүй байгаа гэх.

Бас нэг сонин нь, Ерөнхийлөгч Х.Баттулга тус бүлгийн хуралд оролцох үеэрээ “Сонгуулийн холимог системийг миний автороо та нар захиалсан биз дээ” гэжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ч тэр, “Та нар өнгөн дээрээ эсэргүүцээд байгаа мөртлөө нэг нэгээрээ Ерөнхийлөгч дээр орж, тохирсон биз дээ” гэж асуудлаас бултсан байна.

Ийм байдлаар парламентад 64-үүлээ суудалтай МАН Ерөнхийлөгчид бүрэн “базуулж”, түүний саналууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд    бүрэн тусахаар нөхцөл байдал үүсээд байгаа юм.

 Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-08-16 09:55

Энэ улсууд хэзээ ч улс, орон, ард түмнээ бодохгүй юм байна. Дандаа хуйв�##�даан, булхай хийж байх. Бүгд огцордог болоосой

ZOCHIN
ZOCHIN
2019-08-16 15:14

HEN ch 108 bolgono gej sanal gargaagvi.erunhiilugch erunhii said 2 gishvvdiig hoorond ni tsohilduulaad bna.gishvvd mini uhaantaihan bgaarai.naad 2s#atai vzchih gishvvd bvgd bgaa shde.gishvvd sanalaa negtgeh heregtei.

ЗОЧИН
ЗОЧИН
2019-08-16 15:21

108 болгох л юм бол.дахиж нэр дэвшинэ гэж битгий санаарай.АРДЫН намаас хэнч гарахгүй бүгд нухуулах болно.ерөнхийлөгчийн санаа 2020 онд Ардчилсан намыг гаргах гэж үхэн хатан тэмцэж байна.Хүрэлсүх бол Баттулга ерөнхийлөгчийн уяаны л гар шдэ.Гишүүд минь ухаантайхан ард түмнийхээ т�##�д бна шүү

Холбоотой мэдээ

Back to top button