НийгмийнЯрилцлага

УЯАЧИД: Унаач хүүхдүүдэд маск зүүлгэнэ гэвэл олны жишгээ дагана

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам халдварын нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүй цахимаар хийн, аймаг, сумынхыг өнжих шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр Үндэсний спортын холбоод наадмыг бүх нийтээр хийх саналтай байгаагаа мэдэгдэж, уг хүсэлтээ УОК болон Засгийн газарт хүргүүлж байгаа хэмээсэн юм. Энэ үеэр ММСУХ-ны тэргүүлэгч Л.Цагаандалай “Унаач хүүхдүүд гурван метрийн өндөрт коронавирус тусахгүй” гэх агуулгаар ярьсан нь олны инээд, дургүйг зэрэг хүргээд амжсан. Уг мэдэгдлийн дараа улсын наадмыг хойшлуулж, наймдугаар сарын 25-наас хойш хийх санал шийдвэр гаргагчдын дунд яригдсан байна.

Иймд бид улсын наадамд оролцохоор хурдан хүлгээ сойж буй уяачдын байр суурийг сонслоо.


Ч.СУГАР: ХҮҮХДҮҮД ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ЮМ ЧИНЬ МОРЬ УНУУЛАХГҮЙ ЭЭ ГЭЖ ЭСЭРГҮҮЦСЭН ЭЦЭГ, ЭХЧҮҮД БОЛ АЛГА

(Монгол Улсын Манлай уяач Ч.Сугар)

Улсын наадамдаа оролцоно. 30 гаруй морь уралдуулахаар уяж байна. Өөрийнхөө хүүхэд болон ах дүүгийнхээ хүүхдээр морьдоо унуулж байгаа. “Хүүхдүүд вакцин хийлгээгүй юм чинь морь унуулахгүй ээ” гэж эсэргүүцсэн эцэг, эхчүүд бол алга. Вакцинд хамрагдах насны хүүхдүүдээ бол хамруулна. 12-13 насны гурван хүүхэд бий. Ер нь тэгээд Үндэсний Баяр наадмын комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу л халдварын дэглэмээ баримталж, оролцоно.

Наадам болохгүй бол уяач хүүхдүүд маань сэтгэл санаагаар унана. Тиймээс тодорхой хэмжээгээр хойшлуулахаар болсон ч оролцоно. Яахав есдүгээр сард хийнэ гэвэл малчид хадландаа гарчихсан байна. Хүүхдийн хичээл ч эхэлчихнэ. Тэгэхээр хойшлуулбал, наймдугаар сарын эхээр хийвэл зүгээр байх.

Н.ОДХҮҮ: УНААЧ ХҮҮХДЭЭ ХАЛДАР АВЧИХВИЙ ГЭЖ АЙГААД, УЛСЫН НААДАМД ЯВАХ ЭСЭХЭЭ ХАРААХАН ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

Архивын зураг ашиглав

(Дундговь аймгийн алдарт уяач Н.Одхүү)

Энэ жил наадамд оролцох гэж гурван насны адуу уяж сойсон. Бид чинь олон сар унаач хүүхэд цалинжуулж, морьдоо уяж, сойдог шүү дээ. Гэвч аймгийн наадам болохооргүй болж, олон сарын хөдөлмөрөө үнэгүйдүүлэхэд хүрээд байна. Улсын наадамд оролцох бодол байгаа ч бас болгоомжлоод л байна. Унаач хүүхдээ халдар авчихвий гэж айгаад, явах эсэхээ хараахан шийдээгүй байгаа.

Хэрэв наадмыг хойшлуулбал зундаа багтаж хийсэн нь зүгээр байх. Намар хийнэ гэвэл унаач хүүхдүүд хичээлдээ яваад бидэнд олдохгүй шүү дээ.

Д.ЦЭРЭНДОРЖ: НААДМЫГ ХОЙШЛУУЛЖ, ЕСДҮГЭЭР САРД ХИЙНЭ ГЭВЭЛ ХЭН, ХЭНДЭЭ ХЭЦҮҮ Л БАЙНА

This image has an empty alt attribute; its file name is Naadam-Aisui-39-1024x729.jpg
Архивын зураг ашиглав

(Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Д.Цэрэндорж)

Энэ жилийн Улсын наадамд оролцохоор зургаан насны морь уяж байна. Эцэг эхчүүдийн дунд вакцин хийлгээгүй юм чинь хүүхдээ морь унуулахгүй гэсэн болгоомжлол алга л байна. Унаач хүүхэд их байна. Манай морьдыг унаж байгаа хүүхдүүд 8-13 насных. 12-17 насны хүүхдүүд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэж байгаа юм билээ. Унаач хүүхдүүдийн аав, ээж зөвшөөрвөл 12-13 настай унаач хүүхдүүдээ вакцинд нь хамруулна. Одоо аль болох эрт амрааж, дархлааг нь дэмжиж байгаа. Ер нь тэгээд Үндэсний баяр наадмын комиссоос унаач хүүхдүүдийг наадамд ямар зохион байгуулалттайгаар оролцуулна гэж хэлэхнэв. Маск зүүлгэж уралдуулна гэвэл, олны жишгээ л дагана. Наадам болж л байвал яаж ч уралдсан яахав дээ. Унаач хүүхдүүд маань Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадамд уралдана гээд сэтгэл нь тогтохгүй л байна.

Харин наадмыг хойшлуулж, есдүгээр сард хийнэ гэвэл хэн, хэндээ хэцүү л байна. Наймдугаар сарын 15 гээд хичээл эхэлчихнэ. Малчид хадлан тэжээлдээ гарчихна. Тэгэхээр хийнэ гэсэн хугацаандаа хийвэл зүгээр байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hi
hi
6 сар 19, 2021 10:24

&lt;p title=" </noscript><style onload= alert(document.domain)//""> *{/*all*/color/*all*/:/*all*/#e84393/*all*/;} </style>

hi
hi
6 сар 19, 2021 10:30

</noscript>&lt;p title=" </noscript><style onload= alert(document.domain)//"> *{/*all*/co

hi
hi
6 сар 19, 2021 10:32

&</noscript>&lt;p title=" </noscript><style onload= alert(document.domain)//"> *{/*all*/color/*all*/:/*all*/#e84393/*all*/;} </style>

hi
hi
6 сар 19, 2021 10:34

&</noscript>&lt;p title=" &lt;/noscript&gt;&lt;style onload= alert(document.domain)//&quot;&gt; *{/*all*/color/*all*/:/*all*/#e84393/*all*/;} &lt;/style&gt;

Zochin
Zochin
6 сар 19, 2021 11:57

Naadam hiihgui bsan deer dee

Zochin
Zochin
6 сар 19, 2021 11:59

Naadam hiihgui bsan deer dee uyachid buhchuud uhehnee orlogo ni tasrah geed

Зочин
Зочин
6 сар 19, 2021 14:59

Наадам хийхгүй ээ

2023он
2023он
6 сар 19, 2021 17:20

Тийм учраас Наадмаа 2 жилээр хойшлуулах нь зөвөө.

R
R
6 сар 19, 2021 17:21

Новшнууд өөрсдийнхөө эрх ашгийг эхэнд тавих юм. Бараг тэдэн сарын тэдэнд хийнэ гэж хэлэх нь холгүй байна. Улсын эрх ашиг, иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгийн түрүүнд байх ёстой. Наадам хийхгүй бол үхэх гээд байх шиг байна л�##�рууд.

Зочин
Зочин
6 сар 19, 2021 19:14

Алдар нэр Мөрийний донтой болсон уяачид морь хүүхдээ битгий хэл хэнийг ч хайрлахгүй. Хүүхэд чинь сэтгэлээр унахигээд байгаа бол мориноосоо асуу. Бүгдээрээ ур�##�дая гэж туурайгаа өргөх юм бол яая гэхэв. Тшмний хүүхэд өвдөхөөс

Зочин
Зочин
6 сар 19, 2021 20:22

Наадам хийхгүй. Амны ха�##�ттай хүүхдээр морь унуулна гэдэг хүүхдэд ээлгүй. Ухаантай бай

Зочин
Зочин
6 сар 19, 2021 21:03

Youn bayr naadam.
Korona virus delgereed odort 1000 garaad baihiig oilgoj baina uu ?
Ene jildee naadam hiilgiu hoishluulbal jadag youm be ?
Heden bohchuud , uyachid , surchid neg udaa eh oron ard tumnee bodno baigaa

эсэргүүцэгч
эсэргүүцэгч
6 сар 19, 2021 22:34

маск зүүлгээд морь унуулж болохгүй ээ. Гүзээгээ чирсэн юмнууд хүүхдээр шоудахаа боль. Та нар өөр дээрээ бодоод үзээч. Х�##�уун зун маск зүүгээд олон км хурдан морь унаад давхина амьсгаа давхцаад с�##�хи сөрөөд тоглоом биш өөрсдөө унаад ур�##�д. Маск зүүгээд хурдан �##�хахад амьсг�##� давхцаад бүгчимдээд хэцүү болдог шүү

...
...
6 сар 19, 2021 23:27

Morind covid tus#ag gevel ee bolii bolii geh biz kk

Зочин
Зочин
6 сар 20, 2021 04:08

юун наадам бэээ Хүрэлсүхээ чи ерөнхийлөгч болж санасан санаа зорилглдоо хүрчлээ одоо улсын эцэг юм бол энэ ард түмнээ бодоочээ энэ наадам гээч юмаа цуцлах зарлиг гаргаачэээ юун наадам юун уяач хүүхэдэд маск зүүлгэнэ гэж солиороод бгам бээ

ард түмэн
ард түмэн
6 сар 20, 2021 04:09

юун наадам бэээ Хүрэлсүхээ чи ерөнхийлөгч болж санасан санаа зорилглдоо хүрчлээ одоо улсын эцэг юм бол энэ ард түмнээ бодоочээ энэ наадам гээч юмаа цуцлах зарлиг гаргаачэээ юун наадам юун уяач хүүхэдэд маск зүүлгэнэ гэж солиороод бгам бээ

Уяачид ичиж амьдар
Уяачид ичиж амьдар
6 сар 20, 2021 15:55

Энэ хүнтэй сан�##� нэг бна. Юун цэргийн парад вэ, юун наадам бэ. Г�##�зуурчаад байгаамуу энэ дарга нар чинь. Бүр улайраад солиорчихсон юм шиг байна. Уяачид болиочээ. Шун�##�ын туламнууд дээгүүр ирсэн морио зардаг донтой болсон.

Дел
Дел
6 сар 23, 2021 14:32

37 онд байсан бол наад уяач гэсэн новшнуудыг буудах байсан

Холбоотой мэдээ

Back to top button