НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Гишүүд аминаас үнэтэй медаль хэлэлцэж, гишүүн хүчирхийлэлд нэр холбогдов

Өнгөрч буй долоо хоногт улс төрийн тогоонд чамгүй ширүүн явдлууд өрнөв. Чуулганы танхимд Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нарын гишүүд ёс бусаар нэгнээ хараан хэрэлдэж, Ж.Мөнхбат гишүүн эхнэртээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнээ үгүйсгэн мэлзсэн юм. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд алхах цэргийн парадын бэлтгэл, гишүүд цар тахлаар нас барсан, өвчилсөн иргэдээ биш төмөр медаль хэлэлцсэн шигээ суусан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн зэргийг тоймлон хүргэж байна.

АРД ИРГЭДИЙНХЭЭ АМИНААС ТӨМӨР МЕДАЛИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ ХЭЛЭЛЦЭВ-

Өнгөрч буй долоо хоногт халдварын тоо 2500 давж, 3000 шүргэв. 4000 гарна гэсэн цочирдом тооцооллыг ч эрдэмтэд хийсэн гэх. Халдвар ийн зах замбараагаа алдсанаас болж өрхийн эмч нар иргэдэд хүрч ажиллаж чадахаа больж, иргэд гэртээ хүндэрч байна. Гэтэл УИХ-ын гишүүд нь төрийн ордонд одон медаль ярьж суув. Ардын хувьсгалын 100 жилийн ойн 150 мянган медаль арай цөөн байна, яг хэн хэнд өгөх журмаа тодорхой болгомоор байна, загвар нь арай сонин харагдаад байна гэхчлэн зүйлс ярих нь дэндүү эмгэнэлтэй дүр зураг. МАН-ынханд цар тахал, өвчин зовлон биш намын 100 жилийн ой гэсэн омогшил л өнөөдөр чухал бололтой.

-Ц.АНАНДБАЗАРЫН ДУУЛИАН НАМЖСАН Ч, Ж.МӨНХБАТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ-

Ерөнхийлөгчийн сонгууль, коронагийн өндөр тархалтын ачаар Ц.Анандбазарын гэх хүчирхийллийн хэргийн дуулиан дарагдаад байв. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр холбогдсон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тэрбээр эхнэрээ жолоочтойгоо хардаж, нүүр лүү нь цохисон гэх. Энэ дагуу эхнэр нь цагдаад мэдүүлэг өгч, эмэгтэйн ээж ч “Миний охин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ирсэн” гэх утгаар ам нээсэн. Ж.Мөнхбат гишүүн би тэгээгүй гэх утгатай мэдэгдэл хүртэл хийж жүжиж амжив. Гэтэл эхнэр нь ч “Гомдолгүй” гэж мэдүүлэв. Ингэхээр хэрэг цаашид шалгагдахгүй, хаагдаад өнгөрөх замнал руугаа нэгэнт орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд холбогдох хүчирхийллийн хэргүүд замхарч, мартагддагийн нэг жишээ л болох буй за.

АЙСУЙ НӨХӨН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧДЫН МАРАФОН ЭХЛЭВ-

Д.Сумъяабазарын орон дахь Сонгинохайрханы, У.Хүрэлсүхийн орон дахь Хэнтийн сонгууль энэ долоо хоногт анхаарал татаж эхлэв. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухаараа Сонгинохайрханыг онилно гэх шуум хүчтэй дэгдсэн. Нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсноор түүний улс төрийн карьер хэрхэн өрнөх, АН, МАН-д хэрхэн нөлөөлөх нь таахад бэрх оньсого мэт хөврөх нь. асан Н.Энхбаяр хүү Батшугарыгаа Сонгинохайрхан дүүрэгт сойх хүсэлтэй. Өөрөө Хэнтийн сонгуульд үзэх магадлалтай хүнээр нэрлэгдээд байгаа юм.

НИЙТИЙН ЭСРЭГ СӨРСӨН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УГТАХ ЦЭРГИЙН ПАРАД-

Цар тахлын амаргүй цаг үед цэргийнхнийг цуглуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад бэлдүүлсэн нь олныг ам булаалдан мэтгэлцүүлэхэд хүргэв. Өнгөрөгч онд хуулиндаа өөрчлөлт оруулаад парад алхуулах тухай заалт оруулчихсан нь энд онд ийн тэнэглэл болчихлоо. Олон нийт цэргүүдийг цуглуулахыг эсэргүүцэж, цахимаар тангараг өргөхийг шаардаад эхэлчихсэн.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Эргүүчүүд энгэрт зүүх төмөр хэлэлцэж байхын оронд цар тахлын үеийн эмнэлэг эрүүл мэндийн ц####ин урамшуулол,ажиллах хүчний асуудлыг хэлэлцээсэй

  2. ийм Уйвайгүй ёс суртахуунгүй Иргэдийнхээ сан#### шүүмжлэлийг сонсоддоггүй Дарангуйллын чанартай, Гишүүд нь байнга шахуу Хүчирхийлэлийн Гэмт хэрэг үйлддэг ийм Намыг дахин дахин Сонгоод толгой дээрээ з####аад байдаг , сонин Ард түмэн, Ерөнхийлөгч Х,Баттулга МАН-ыг Тараах гэсэн маш зүй зүйтэй ####хам хийж санаачилга гаргасан юм шүү, даана Монголчууд Бидний толгойд юу *Шүгэлчихснийн* мэдэхгүй,

  3. Ард түмэн нь ямар байна, төр засаг нь тийм байдаг гэдэг. Бидний энэ арчаагүй, хувь хувиа бодсон дорой байд#### дээр хэн ч яаж ч тоглож болох юм даа.

  4. МАН ыг ард түмэн сонгосон нь энэ нам учиргүй сайн улс төрийн хүчин гэдэгт биш.Өөр сонголт байгаагүй юм.Очиж очиж АН ыг сонголтой биш.Харин чоно борооноор гээч юм болж ХҮНам гэдэг сонин нам нэг сууд#### авчихлаа.

  5. Tumur taraahaas uur ymand tolgoi n hvrehgui iim ###nuudiig buugnvvlj bgaad shataah ymsan. Ylanguya ene Munhbat #####iig talbai deer charmai nvtsgelj bgad tal talaas n chuluu shidej alah ymsan haha daanch muruudul ym daa.

  6. ХАДАМ АВГАЙ ЗЭЭ ННАРЫНХАА АМЬДРАЛЫГ СҮЙТГЭХ НЬ ДЭЭ НАСАН ТУРШИД НЬ ХАДАМ АВГАЙ ТЭЖЭЭХГҮЙ Л БАЙХДАА.САЙН БОДОХ Л ХЭРЭГТЭЙ БАЙМААР ЮМДАА

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button