Нийгмийн

СТАТИСТИК: Нас барсан иргэдийн 8.4 хувь нь амьсгал хураах үедээ гэртээ байжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан статистикийн мэдээг та бүхэндээ тоймлон хүргэж байна.

-30-34 НАСНЫХНЫ ДУНД ӨВЧЛӨЛ ӨНДӨР БАЙНА-

2021.06.20-ны өдрийн байдлаар коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын 12.7 хувь нь 30-34 насных, 10.9 хувь нь 25-24 насныхан байна. Харин 60 дээш насныхны дунд өвчлөл бага байна.

-АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН АЖИЛЧИД ХАЛДВАРТ ОЛНООР ӨРТЖЭЭ-

Халдвар авсан иргэдийн ажиллаж буй салбараар нь задалбал,

  • 16.7 хувь нь аж үйлдвэрийн салбарт
  • 15 хувь нь үйлчилгээний салбарт
  • 12.8 хувь нь худалдааны салбарт ажиллаж байна.

5-9 НАСНЫ ХҮҮХЭД 32.2 ХУВЬ ХАЛДВАРТ ОЛНООР ӨРТЖЭЭ

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгааг албаныхан анхааруулсаар буй. Тоон мэдээллээс харвал, нийт өчлөгчдийн 24.0 хувь нь хүүхэд байна. Тэдгээрийг насны ангиллаар ангилж үзвэл,

  • 0-4 насны хүүхэд: 24.9 хувь
  • 5-9 насны хүүхэд 32.2 хувь
  • 10-14 насны хүүхэд 28.9 хувь
  • 15-17 насны хүүхэд 14 хувийг тус, тус эзэлж байна.

-НАС БАРСАН 444 ИРГЭНИЙ 8.4 ХУВЬ НЬ АМЬСГАЛ ХУРААХ ҮЕДЭЭ ГЭРТЭЭ БАЙЖЭЭ-

Зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар авч, нас барсан 444 иргэн барсан. Эдгээрийн 8.4 хувь нь гэртээ нас баржээ. Харин 90.7 хувь нь эмнэлэгт амьсгал хураажээ.

Мөн нас барсан иргэдийн насны бүлгээр нь ангилсныг харвал, 5-9 насны нэг хүүхэд, 20-24 насны хоёр эрэгтэй, эмэгтэй байна.

This image has an empty alt attribute; its file name is %D0%BD%D0%B0%D1%81-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB%D1%82-1.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button