НИЙГЭМ

Б.Баатархүү: Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд гол дагуух хөдөлгөөнийг хязгаарлана

Иргэдийн дунд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдуулахгүйн тулд гол дагуух хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Туул гол дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, томоохон худалдааны төвүүд, Тэрэлж орчмын амралтын газруудаар хөл хөдөлгөөн ихтэй байна.

Зургаадугаар сарын 16-наас эхлээд тодорхой үйл ажиллагааг зогсоох захирамж гарсан. Нийслэлийн захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар амралтын хоёр өдөр нийт 1800 гаруй алба хаагч ажиллалаа. Амралтын газруудын үйл ажиллагааг зогсоосон ч ажиллаж буй зөрчил илэрсээр байна.

Гол дагуу гэр бүлээрээ зугаалахыг зөвшөөрч байгаа ч анги хамт олон, төгсөлт, байгууллагаараа ногоон байгууламж руу зугаалж, архидан согтуурах нь их байна. Тиймээс гол дагуух хөдөлгөөнд хязгаарлалт  хийж байна. Гол дагуу морьт эргүүл, завьт эргүүл, машинтай чанга яригчтай, мотоциклтой, явган гээд 1000 гаруй алба хаагч ажиллахад хүн хүч хүрэлцэхгүй байна.

Хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүн бөөгнөрсөн газрууд руу явахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
124
124
2021-06-21 17:14

124142124

Холбоотой мэдээ

Back to top button