Нийгмийн

“Г.Ган-Очир худал мэдээлэл түгээсэн, бусдыг залилсан байж болзошгүй тул эрэн сурвалжилж байна”

Сонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байхдаа “сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” гэх хэрэгт ТЕГ-аас шалгагдаж байсан иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

“Иргэн Г.Ган-Очирыг цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн, залилан хийсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа. Тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байгаа учир иргэдээс мэдээлэл авах үүднээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-03 14:12

Доржзодов шиг нөхөр байна.

Холбоотой мэдээ

Back to top button