Нийгмийн

Токиогийн олимпд трансжендер эмэгтэй оролцох болсон нь шүүмжлэл дагуулжээ

Энэ жилийн Токиогийн олимпд хүндийн өргөлтийн тэмцээнд трансжендер эмэгтэй оролцох болсон нь шүүмжлэл дагуулжээ. Түүний нэрийг Лорел Хаббард гэдэг бөгөөд түүнийг Шинэ Зеланд улсын олимпын хороо эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтөд оролцохоор сонгосон байна.

Шинэ Зеландын Олимпын комисс даваа гарагт (2021.06.21) Хаббардыг 87 кг-ын төрөлд өрсөлдөнө гэдгийг мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь олон хүнээс шүүмжлэл дагуулсан байна. Тухайлбал Их Британийг төлөөлж олимпын сэлэлтийн төрөлд оролцож байсан Шаррон Дэвис өөрийн Твиттер хуудас дээрээ шүүмжлэл бичсэн аж. Тэрбээр жиргэхдээ “Бид спортыг эрэгтэй, эмэгтэй төрөл гэж тусдаа зохион байгуулдаг нь шалтгаантай. Учир нь спортод биологи нөлөөлдөг. Өөр төрлөөр тэмцээнээ зохион байгуулах нь эмэгтэйчүүдэд ялалт байгуулах тэгш эрх олгодог юм” гэжээ.

Мөн Пиерс Морган тус шийдвэрийг шүүмжлэн “Токиогийн олимпын хүндийн өргөлтийн тэмцээнд трансжендер тамирчин оролцуулах нь шударга ёс, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн том алдаа” хэмээсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button