ДЭЛХИЙ

Ангела Меркель хоёр өөр вакцины тун тариулжээ

Германы канцлер Ангела Меркель коронавирусийн эсрэг хоёр дахь тунгаар “Moderna” компанийн бүтээсэн вакциныг тариулжээ. Тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлснээр Меркель “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг анхны тундаа хийлгэсэн байна.

66 настай Меркель өнгөрсөн дөрөвдүгээр сард “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг тариулсан. Зарим мэргэжилтнүүд “КОВИД-19”-ийн өөр вакцин холих нь сайн үр дүн үзүүлж магадгүй гэж бодож байгаа ч үүнийг баттай хэлэхэд хэтэрхий эрт байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард Герман болон Европын бусад орнууд “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа түр зогсоосон. Гэхдээ тус улс одоогийн байдлаар насанд хүрсэн бүх хүмүүст тус вакциныг санал болгож эхэлжээ.

Өөр вакцинуудыг хольж туршилт явуулсан хэд хэдэн судалгаа хийгдэж байсан. Их Британи эрдэмтэд явуулсан нэг судалгаагаар “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг холих нь дунд хэлбэрийн хүндрэлтэй өвчлөлөөс илүү сайн хамгаалдаг гэдгийг харуулсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button