НийгмийнСПОРТ

МШХ Гривасын төлбөрийг барагдуулж, шатарчдаасаа уучлалт гуйна

Дэлхийн шатрын холбоо (FIDE) Монголын шатрын холбооны эрхийг нэг жилээр хасах шийдвэр албан ёсоор гаргаад байгаа билээ. Яагаад ийм шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын шатрын холбооны Удирдах зөвлөл хуралдан, энэ асуудлаар хэлэлцжээ. Тус ээлжит хуралд МШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин, ФИДЕ Төлөөлөгч, Дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Гүйцэтгэх захирал И.Отгонбат, Удирдах зөвлөлийн есөн гишүүн биечлэн, 5 нь цахимаар оролцов. Улмаар Монголын шатрын холбоо Грекийн их мастер Гриваст төлөх учиртай, үлдэгдэл 3000 еврог МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин хувиасаа барагдуулж, Дэлхийн шатрын холбоо болон Монголынхоо шатарчдаас уучлалт гуйхаар болжээ.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

1 хүн, зогсож байгаа, албан өрөө болон дотор гэх мэтийн зураг байж болно

1.“Дэлхийн Цом 2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ЭОУМ Т.Мөнхзул нарын 4 тамирчин, 3 дасгалжуулагч оролцох болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулав.

2. Шатрын ордоны барилгын ажлын явцыг хянах, түүний менежментийн асуудалтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.

3. Дэлхийн Шатрын Холбооны Ёс зүй, сахилгын хорооны шийдвэрээр Дэлхийн Шатрын Холбоо нь МШХ-ны гишүүнчлэлийг 1 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн асуудлыг авч хэлэлцлээ. Тус асуудал нь 2017 онд тухайн үеийн МШХ-ны Ерөнхийлөгчийн байгуулсан Грек улсын их мастер Гривасын 4 номын зохиогчийн эрхийг худалдан авах тухай гэрээний 50%-ийн үлдэгдэл төлбөр болох 3.000 еврог төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн байна.

Дэлхийн Шатрын Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын хорооноос МШХ-ны гишүүнчлэлийг 1 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн асуудалд МШХ-ны Удирдлага хангалтгүй ажилласан байдлыг ухамсарлаж, МШХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд давхар хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнээс үүдээд МШХ-ны дараагийн Их хурлыг зарлан хуралдуулах хүртэл өмнөх удирдлагад гарсан алдаагаа засах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүргийг ажлын хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна.

Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин МШХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлэхэд хүргэсэн дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.000 еврог хувиасаа төлж барагдуулан, асуудлыг шийдвэрлэх бөгөөд МШХ-ны нэрийн өмнөөс Удирдах Зөвлөлийн гишүүд Дэлхийн Шатрын Холбоо болон Монголын шатарчдаасаа албан ёсоор уучлал гуйхаар боллоо.

4. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин МШХ-ны Удирдах Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах талаар Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг авсан бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 93.3% саналаар дэмжигдсэн. Дээрх яаралтай шийдвэрлэх асуудлуудтай холбогдуулан дараагийн хурлыг цахимаар явуулахаар урьдчилсан байдлаар санал нэгдэв.

Мөн МШХ-той холбогдон үүссэн асуудлын талаар МШХ-ны тамирчдын төлөөлөл Их мастер С.Билгүүн, эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул нарыг хүсэлтийнх нь дагуу Удирдах зөвлөлийн хуралд оролцуулсан бөгөөд шатарчдын шаардлагыг танилцуулж, албан хариуг богино хугацаанд өгнө.

Хэнтий аймгийн шатрын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэ-Очир мастераас цахим хаягаар ирүүлсэн хүсэлтийг уншиж танилцуулан, дээрх шаардлагатай холбогдуулан арга хэмжээ авна.

Дэлхийн Цом 2021 тэмцээнд оролцох эрх авсан ЭОУМ Т.Мөнхзулын аав, хувийн дасгалжуулагч Д.Төрмөнх мөн өөрийн хүсэлтээр Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулан, дэмжлэг хүссэн хүсэлтийг сонсож, арга хэмжээ авах талаар Ажлын хэсэгт үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button