НББХ-ны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод “БААВАРЛАВ”

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл”-ийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос “Өмнө нь олон удаа хөл хорио тогтоосон, гарсан үр дүн алга бүр нэмэгдчихлээ. Одоо хөл хорио тогтоогоод ямар үр дүнд хүрэх талаар тодорхой мэдээлэл өгмөөр байна. Энэ удаагийн хөл хориогоор ямар арга хэмжээ авах вэ” хэмээн асуусан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өмнө хөл хорио тогтоогоод халдвар 1000-аас 300 болтлоо буурч байсан. Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Хөдөлгөөнийг хумьж байж халдварын тархалтыг зогсооно. Сая шагнал, найр зэргийн улмаас тархалт нэмэгдсэн” гэлээ.
Гэтэл НББХ-ны дарга М.Оюунчимэг “С.Энхболд сайд та гишүүдийн асуусан асуултад маш тодорхой хариул л даа. Гишүүд тодорхой асуугаад байна, тодорхой хариул” хэмээн зандарсангуйгаар бааварласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ эрүүл мэндийн сайд үнэхээр бүтэхгүй нөхөр юума
Энэ ######## ч бас худлаа даа. Хүүхдээсээ болж байгаа юм
Сайдыг огцоруулаад ,бааварлаад кроноо зүгээр болохгүйшдээ,Зүгээр л ажлыг нь хийлгээч