Нийгмийн

К-Pop фестиваль ням гараг бүр NTV телевизээр

Солонгос дуу, бүжиг, хөгжим сонирхогч залуусын дунд зарласан "К-Pop Festival in Mongolia-2021”-ийн эхний шатны шалгаруулалт өндөрлөлөө.

Энэхүү фестивалийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь NTV телевизтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Цахимаар явуулсан эхний шалгаруулалтад К-Pop урсгалаар дуулж, бүжиглэдэг хамтлаг дуучдын 250 орчим бичлэг шүүгчдийн бүрэлдэхүүнд ирсэн. Ингээд шүүгчдийн шалгуурыг давсан 10 оролцогч дараагийн шатанд тэнцсэн байна.

Харин хоёрдугаар шатанд ямар хамтлаг, дуучид тэнцэн үлдсэн бол. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хамтлаг, дуучдын ширүүхэн өрсөлдөөнийг NTV телевизээр 2021 оны зургадугаар сарын 27-ны 19:00 цагаас эхлэн ням гараг бүр хүлээн авч үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-23 19:21

haha za yarshig baigaa daa

Зочин
Зочин
2021-06-24 10:06

Jinhene yarshig balai zuil. Iim negen teneglel

Холбоотой мэдээ

Back to top button