НИЙГЭМ

Өдрийн сурвалжилга: "АПУ дэйри" компани эрдэмтдэд сүүн бүтээгдэхүүнээ амтлуулав

Азийн пробиотик судлаачдын холбооны 13 дугаар бага хурал Монгол улсад зохион байгуулагдаж байна. Тодруулбал Чингис хааны музейн хурлын танхимд өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр эхэллээ.

Бид тухайн хурлын үйл явцтай очиж танилцсан юм.

Тус хуралд Азийн холбооны ерөнхийлөгч Профессор, Доктор Сун Сик Ёоон тэргүүтэй 12 орны 70 гаруй эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэлийн төлөөллүүд оролцож “Сүүн хүчлийн бактери агуулсан пробиотикийн ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд 70 орчим аман болон онлайн илтгэлүүдийг хэлэлцэх юм.

Мөн эрдэм шинжилгээний үр дүн болон үйлдвэрлэл хэрэглээний чиглэл дэх инновацын шинэ шийдэл, гарцын талаар санал солилцох юм.

-"АПУ дэйри" компани Монголд зохиогдож буй эл хуралд ирсэн эрдэмтдэд бүтээгдэхүүний дээжээ амтлууллаа-

Монгол хүний эрүүл мэндийг сүү цагаан идээний өдөр тутмын хэрэглээгээр дэмжих зорилготой "АПУ дэйри" Монгол сүүний үйлдвэр нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ шинжлэх ухаан төвтэйгөөр хөрөнгө оруулалт хийн ажилладаг юм байна.

Тус компанийн Ахлах технологич Д.Мөнхзул энэхүү хуралд “Innovation in a modern dairy - Reintroducing ancient lactic acid bacteria to the diet” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар иржээ.

Түүнчлэн пробиотикийн судалгаа, хэрэглээний чиглэлийн мэргэжилтэн судлаачид, болон ХААИС, МЭХ-ийн дэргэдэх “Пробиотикийн судалгааны баг”-тай хамтран Монгол орны пробиотик бактериар баяжуулсан бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Бид ХААИС, МЭХ-ийн дэргэдэх “Пробиотикийн судалгааны баг”-ийн судлаач

-Бидэнд сурах зүйл ч байна, зааж зааварлах туршлага ч бий-

Манай улсад эл хурал болж буй чухалд тооцож болно. Бид 2001 онд Азийн сүүн хөгжлийн бактери судлалын хүрээлэнд элссэн байдаг. Тухайн цагаас хойш жил бүр зохиогдож буй хуралд илтгэл тавьж оролцдог юм. Манай улсад гурав дахь удаагаа болж байна.

Өнөөдөр зохиогдож буй эл хурал арга хэмжээ нь исэглэн сүүн бүтээгдэхүүний эртний уламжлалтай манай оронд туршлага солилцох нэгэн боломж болж байна. Бидэнд сурах зүйл ч байна, зааж зааварлах туршлага ч бий.

Мөн бидний судалгаа, өнөөдөр болж буй хурлын үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, ивээн тэтгэгчээр ажилладаг "АПУ" компани бүтээгдэхүүнээ танилцуулж, амтлуулж байна.

Манай судалгааны багийн хувьд исэг цагаан идээнээс сүүн хөгжлийн бактери гаргаж, "Сүүн хатаамал" болгож байна. Тус бүтээгдэхүүнийг гаргах судалгааны ажлыг 20 гаруй жил хийсэн юм. Одоогоор манай судалгааны багийн дэргэдэх гарааны компани тус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button