СПОРТ

Жүдо: Манай дөрвөн тамирчин Ази тивийн аварга боллоо

Хонгконг-д зохиогдож буй 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрүүдэд манай баг тамирчид амжилт дүүрэн оролцож Азийн аваргууд тодорлоо.

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Имперо группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Ази тивийн аварга болж Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирсан юм. Б.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дахиа түрүүлсэн билээ. Мөн Парисын их дуулгын мөнгөн медальтай.

Харин хоёр дахь аваргын алтан медалийг Б.Эрхэмбаяр авчрав. Тэрбээр эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Баттогтохын Эрхэмбаяр алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Шинсэй Хатторитой барилдаж ялснаар аварга болов.

Тэгвэл гурав дахь алтан медалийг нь Л.Энхрийлэн атгаж авчрав. Тэрбээр тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн алтан медалын төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар АЗИ ТИВИЙН АВАРГА болж Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан амжилттай.

Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдсан ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Азийн аваргын алтан медалын төлөө Япон Улсын тамирчинтай барилдсан. Японы тамирчин мэх хийхдээ толгойгоороо татамид зоогдож унасан учир торгууль авч, ОУХМ Б.Хорлоодой Ази тивийн аварга болов. Тэрбээр энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд үнэхээр дайчин барилдаж, хүчтэй өрсөлдөгчдийг буулган авч түрүүлж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2024 10:18

Юу вэ Арабын тугийг мандуулсан хүнийг одоо манай тамирчин гэж үзмээргүй байнаа

Жаргал
Жаргал
4 сар 22, 2024 12:30

4 дэх �##�т манай улсад хамаарахгүй шүү дээ,ямар ч мэдлэг ойлголтгүй юм бичих юм.Харин монгол хүний хувьд мэдээлж болох юм,АНЭУ-н тамирчин,монгол хүн �##�тан мед�##�ь авлаа г.м.

Холбоотой мэдээ

Back to top button