Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АХ НАР: “Л.Оюун-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр хуураад үзье”

ЗУГТСАН Ч ӨГДӨГГҮЙ АЛБА: НАМЫН ДАРГА

Ковид урд хөршид гарсан үнэрээр хилээ хааж, хөлөө хорьж, ААН-үүдээ бүтэн жил гаруй чөдөрлөчхөөд ах нар нь зугтаачихсан. У.Хүрэлсүх  “Бид ковидыг дотооддоо алдаагүй байдлаараа геннисийн номонд бичигдэхээр байгаа” гэж зарлаад их удаагүй хэрэг бишдсэн билээ. Чухам тэр үед нь хөнгөн арга олоод зугтчихъя гэсэн санааг хэдий нь өвөрлөж явсан шиг байгаа юм.

Ингэж МАН-ын зүрхтэй, хийтэй, хийх гэж муйхарладаг хэсэг залуу үеийнхэн засгаа ах нараасаа өвлөж авсан. Үндсэн хуулийн бус аргаар огцорсон Ерөнхий сайдад бахархаад байх агуулга үлдээгүй ч намынхан нь нүдээ анин тэвчив. Улмаар Ерөнхийлөгч болохын тулд ардчилсан намыг ч эвдэж, бэлтгэлгүй сүржигнэсний нөлөөгөөр ковидоо ч алдаж, намын залуусаа хөлдөө чирэн байж, ялалт байгуулсан.

Ийм их үнээр Ерөнхийлөгчийн суудалд заларч буй У.Хүрэлсүхийн намын даргын албыг Л.Оюун-Эрдэнэ үүрэг гүйцэтгэгчээр авах гэж буй нь хачирхал төрүүлнэ. Залуусаараа бүх муухайгаа хийлгэсэн мөртлөө эцэст нь ах нар нь үүрэг гүйцэтгэгч болгож, хөөрхөн чадаад явахаа мартсангүй. Үүнд дан ганц У.Хүрэлсүх гэхээсээ илүү С.Батболд, Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар тэргүүтэй ах нарын хор нөлөө өндөр орсон нь тодорхой. Хаалга өшиглөгсдөд тэд эрт зайгаа тавьж өгөхгүйн төлөө л чаргууцалдана. Басхүү М.Энхболд гэж нэг зангирсан хүний фракц, нөлөө өндөр байсаар буй нь нөлөөлөв гэлтэй.

Үе үеэрээ ингэж нэгнээ мөргөж тоглодгийн жишээ энэ юм. Зүй нь, У.Хүрэлсүх шуудхан намын даргаа өнөөгийн Ерөнхий сайдад өгөөд явчих боломжтой. Гэвч тэгсэнгүй. Ерөнхий сайдын суудлаасаа буучхаад өгье гэсэн ч дэргэдэх Ж.Энхбаяр тэргүүтэй мэргэн ухаантнууд нь өгүүлээгүй гэгддэг. Тиймээс ч Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс явуулна, Л.Бямбасүрэн тэргүүтэй том дарга нарыг хална. Төрийн албыг танилын бус боловсролтой хүрээгээр тэлнэ гэх агуулгууд ярьж байсан Л.Оюун-Эрдэнийн дуу сүүлийн саруудад бүүдийсэн. Учир нь тэр намын дарга биш учраас улс төрийн томилгоо хийж чадаагүй.

ЗАЛУУ Л БОЛ ЗАЛУУ

Нэг харахад Л.Оюун-Эрдэнэ үеэсээ хэт хол явчихсан мэт. Нөгөө талд ах нартаа чөдөрлөгдсөн хүн ч бас хэвээр буй.

Уг нь ялсан намын дарга нь Засгаа удирддаг байх жишиг зүгээр ч нэг хоосон хөндий үг биш. Засгаа ч атга, улс төрийн агуулга дээрээ ч данагар бай гэх эрх мэдлийг гаргаж өгөх хар хайрцагны зорилготой. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж, зовлон жаргалыг нь хамгийн сайн ойлгох ах нар нь Л.Оюун-Эрдэнэ нарыг үүрэг гүйцэтгэгч нэрээр хөөрхөн хуурчхаж байгаа нь л өнөөдрийн асуудал юм. Өнөөх муйхрууд нь бас бууж өгөхгүй л шазууртай үзнэ байх.

МАН 100 жилийнхээ ой дээр Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгдсэн ч эргээд эрх мэдлээ булаалцалдах нь ингэж тодорхой боллоо. Одоо шийртэй загнаж, богино хугацааны эргүүлгээр Л.Оюун-Эрдэнэ маргааш үүрэг гүйцэтгэгч бус жинхлэх лобби хийж чадахгүй л бол намар зодолдоно гэсэн үг. Зодооны хэлбэр нь бүлэг фракцаар гэхээсээ илүү насны үеэрээ нэгдэж, хоорондоо үзэлцэх дүр зураг бууж эхэллээ.

Ядахад, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох төлөөсөнд МАН-ын бөөрөнд ирсэн Н.Энхбаяртай залуу Засгийн газар эвээ олох хүнд хэлэлцээтэй туллаа. Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийг эзэлсэн Н.Энхбаярт МАН-ын жийгдэгсэд эхнээсээ ханарч, бүлэг фракц хэмжээнд оччихоод буй. Хэрэг бишидвэл тэд Л.Оюун-Эрдэнийн эсрэг багтай л тохироонд орно. Ийм хүнд нөхцөлд залуу үеэ ах нар нь зориуд л хийчихлээ дээ, МАН-ын хувьд. Тэд эргэж хэрхэн сөрөхийг нь харцгаая. Ах нар нь үүрэг гүйцэтгэгчээр хуурч байгаад, дараачийн нүүдэлдээ бэлдэх хооронд МАН-ын хийтэй, хуйтай залуусаас бас юу ч гарч мэдэх билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-24 08:13

МАН өвгөчүүл цагаа тулахаар чанга гэж энэ дээ з�##�уус нь хэт хүчээ аваад байхаар хамга�##��##�т үүсгэх гэж оролдож байна

Уншигч
Уншигч
2021-06-24 08:26

Үүрэг гүйцэтгэгч болгож байгаад намар унагах гэж үзнэ

Зочин
Зочин
2021-06-24 09:20

КОВИД БУУРАХААР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ГАРЧ ИРЭХ НЬ ДЭЭ.

Дипломатч
Дипломатч
2021-06-24 10:38

Энхбаяртай учраа олохгүй бол тэгээд намаасаа ч засгаасаа �######� гэдэг тулг�##�т орхичхоод явчихдаг наасс ах нар өөөдгүй юм өө

Зочин
Зочин
2021-06-24 10:47

Оюук арай болоогүй шүү дээ

Зочин
Зочин
2021-06-24 10:51

МАХНынхан 2р ээлжинд орж бялуугаа хүртэх гэж бөөн зодоон болох нь ойлгомжтой л доо.Сү дохиод л бүх юм ок2

Хол
Хол
2021-06-24 11:04

Намар огцрохгүй давб�##� Оюук хол явна

Оюук чадах уу
Оюук чадах уу
2021-06-24 11:06

Ах нар бол на нар. Дарагд

Ми
Ми
2021-06-24 11:08

Тэд эргэж хэрхэн сөрөхийг нь харцгаая. Ах нар нь үүрэг гүйцэтгэгчээр хуурч байгаад, дараачийн нүүдэлдээ бэлдэх хооронд МАН-ын хийтэй, хуйтай з�##�уусаас бас юу ч гарч мэдэх билээ.

Ene Mongol Ulsad Ezen gej baina u ??? !!! ??? !!! ???
Ene Mongol Ulsad Ezen gej baina u ??? !!! ??? !!! ???
2021-06-24 11:22

Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaanuud Mongol Ulsaar Togluulaad duuslaa shuu de !!!
Odoo Har Naadm n Hyrtel Ard Tumeniih bish bolson
Noediin Naadm bolson Deedsiin Naadm bolson shuu!!!
Ene L.Oyun-Erden - " Hero B.Baatar Ah - Duu Hoeriin Mungnii $$$ Ulaan zaim $$$ Haltuur " hiij baina !!!
Ashig Sonirholiin Zurchiltei Yum baina shuu de !!!
Ene chin yu bolj baina ve ?
Ard Tumeneeree Buh Niiteeree Haldvariin Golomt Bolchood suuj baina shuu de !!! COVID-19
Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaanuud Mongol Ulsiig Samarch duuslaa shuu !!! !!! !!!
MAN - namiihan tanar neg yum bodoosoi bilee - !!! !!! !!!

Зочин
Зочин
2021-06-24 13:10

М.Энхболд, Хүрэлбаатар нтр одоо болноо шун�##�ын тулмууд аа! Оюун-Эрдэнэ ерөнхий сайд намынхаа нэрийг ханг�##�ттай өргөлөө. Мөргөж з�##�бирч яв! Б�##�иар хужаа миеэ одоо тэр чигтээ �######�!

сониуч сонжооч
сониуч сонжооч
2021-06-24 14:20

Хѳѳрүү саагуу, популист түгжил хуурамч боловсролтой тогтсон тѳлѳвгүй хѳѳрхѳн хүүг хѳѳргѳж" хүүхэд иймдээ л хѳѳрхѳн байдагым " гэсэн байдлаар түр засгийн газар байгуулж, х�##�амцсан улстѳрд с�##�хины чиг тогтворгүй үед шинэчлэл з�##�уу үе хүч түрж орж ирлээ гэж хэсэгхэн сэрүүцүүлээд сонгуулиа ч хийж, ковидоо ч �##�даад, олны эсэргүүцэл санаа бодлыг сонсох чадваргүй болгоод " хүү хойшоо" гэх нь тодорхой !

Зочин
Зочин
2021-06-24 19:08

З�##�уу үе гэж дээ суганы үс цүнх баригчид

He he
He he
2021-06-25 08:06

Бох,.манаачийнболон жолоочийн хуухдууд торийн толгойд гарахаар яаж хогжино доо

Зочин
Зочин
2021-06-26 06:26

МАН-ын олигопол хулгарууд 8-сард засгаа авах юм байхдаа.Ямарч байсан нээмкээ- оюуукаа хоёрын хусаж хаях нь тодорхой болсон.

Иргэн
Иргэн
2021-06-26 11:41

Хуц жолоочийн хүүхэд жинхэнэ жолоодох шиг болно за гөлөг минь

нам
нам
2021-06-27 09:47

энэ улстѳрийн намуудыг бүгдийг нь татан буулгаж,дахин шинээр нам бгуулах боломж олгож.улс орноо ѳѳд нь татаач ээ

манаач
манаач
2021-06-27 09:49

нам дотрох зодооноо х�##�иулахгүйгээр дотроо л хийж жлс оронд гай боллхгүй бгасай

Zochin
Zochin
2021-06-27 17:08

Darga bolhgui gej baisan hun odoo uuriin demjij irsen zarim zaluu uls turchdyg nomhruulah bodlog yavuulj ehelsen gej sanagdsan. Hagaral uu esvel edin zasag avrah saya saya juulchin uu tsag hugatsaa l haruulah baih

Холбоотой мэдээ

Back to top button