ДЭЛХИЙ

Хойд Солонгос: АНУ-тай холбоо тогтоох ямар ч зорилго байхгүй

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон лхагва гарагт (2021.06.23) мэдэгдэл хийхдээ АНУ-тай ямар нэгэн холбоо тогтоох зорилго байхгүй хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ “Бид АНУ-тай ямар нэгэн холбоо тогтоох талаар огт бодохгүй байгаа. Америктай харилцаа тогтоох нь ямар ч үр дү өгөхгүй бөгөөд зөвхөн үнэт цагийг үрнэ” гэсэн байна.

 Үүнээс өмнө даваа гарагт (2021.06.21) АНУ-аас Умард Солонгост суудаг тусгай элч Сөүл хотод байхдаа Пёнянтай хэлэлцээр хийж эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаа хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт (2021.06.18) Ким Жон Ун засгийн газраа АНУ-тай сөргөлдөхөд болон хэлэлцээр хийхэд бэлэн байхыг тушаасан. Үүнийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан Умард Солонгос сонирхолтой дохио өглөө гэсэн аж.

Сулливаны хэлсэн зүйлд Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёжон хариу өгөхдөө Умардын өгсөн мэдэгдлийг АНУ буруугаар ойлгож байна хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-06-24 20:46

энэ б�##�ай гэр бүлд дарлуулж суудаг улс орон гэж

Холбоотой мэдээ

Back to top button