Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхийлөгчийн СҮҮЛИЙН ТОХИРОО: Төмөр замыг У.Хүрэлсүхэд “өгч”, шалгуулах, дэлгүүлэхээс аврагдана

Өнөөдөр Х.Баттулгын Ерөнхийлөгч байх сүүлийн өдөр. Маргааш У.Хүрэлсүх тангараг өргөснөөр хуучин нь явж, шинэ нь ирнэ. Харин Х.Баттулгаас У.Хүрэлсүхийн гарт “өвлөгдөж” буй нэг зүйл нь ерөөс төмөр замын бүтээн байгуулалт гэлтэй.

ӨМНӨ НЬ: “ТӨМӨР ЗАМЫГ ШАЛГАНА”

Хаврын улс төр олон нийтэд Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын дайн маягтай ойлгогдож байсан. У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас огцордог өдөр болсон үйл явдлууд, харилцан хийсэн мэдэгдлүүд одоо ч шинэхнээрээ. Ил харагдсан схемээр бол ҮАБЗ дээр маш нэгдмэл ажиллаж байсан төрийн өндөрлөгүүд гэнэт л муудчихсан.

Үүнээс сар хүрэхгүй хугацааны өмнө У.Хүрэлсүх “Х.Баттулга” автортой төмөр замын төслүүдийг шалгах чиглэл холбогдох байгууллагад өгсөн гэгдсэн. Хөшигний ард өрнөсөн энэ процессоор бол У.Хүрэлсүх түүнтэй муудахаа эртнээс төлөвлөж байсан мэт. Ямартай ч төмөр замын төсөл тойрсон асар их мөнгө угаалтууд  шалгалтаар ил гарч ирвэл Х.Баттулгын карьер нэг мөсөн дуусна гэхэд хилс болохгүй.

ОДОО: ЭВЛЭРЛИЙН ЦЭГ НЬ ТӨМӨР ЗАМ

Одоо “Шалгана, дэлгэнэ” гэх дүр зурагтай энэ асуудал нам, жимхэн болжээ. Х.Баттулга ч эхнээсээ мэдэгдлүүдэд У.Хүрэлсүхийг нэр зааж, төдийлөн оролдоогүй бөгөөд нам руу нь, тэр дундаа С.Батболдын бүлэглэл рүү онилж байсан. Сүүлд харин ярилцлага өгөхдөө илтэд У.Хүрэлсүхийг ивэлгэж, “Буруугүй хүн шүү дээ” гэсэн агуулгаар зөөллөсөн нь анхаарал татсан.

Олон нийт ч “Х.Баттулга шоронд орохгүй тулд, эсвэл УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших мандат олж авахын тулд одоо У.Хүрэлсүхээ “долоолоо”” гэхчлэн янз бүр сэтгэгдэл илэрхийлж байв. Тэгвэл үнэхээр хоёр туйл руу татагдсан У.Хүрэлсүх, Х.Баттулга гэж хоёр хүний эвлэрэн нэгдсэн ганц цэг нь эргээд төмөр зам л болсон гэмээр.

Х.БАТТУЛГЫГ ДУРААРАА ДУРГИЖ БАЙХАД У.ХҮРЭЛСҮХ ТОЛГОЙ ДОХИЖ БАЙВ

Энэ нь хэд хэдэн логикоор батлагддаг. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ, мөрийн хөтөлбөрийнхөө 1.2.2-т “...төмөр зам зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн, олон улсын сүлжээнд холбохыг дэмжинэ” гэж оруулсан. Ерөнхийдөө төмөр замыг нь хаяхгүй, барьж аваад дуусгана гэсэн агуулга.

Нөгөө талд төмөр замыг үнэндээ Х.Баттулга л өөрийн ид хаваар бариад байсан зүйл бас байхгүй. Салбар яамны сайд байхдаа Ц.Элбэгдоржид хошуугаа дорвойтол загнуулан байж, урагшлуулж ядаж байсан энэ ажлыг нь Ерөнхийлөгч болсон хойно нь Засгийн газар дэмнэж өгсөн байдаг. ҮАБЗ дээр ч Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав “Төмөр замыг явуулъя, Оюу толгой тойрсон авлигыг тастъя” гэдэг дээр нягт тохирч байсан харагддаг.

Товчоор бол, Засгийн газрын шууд харьяалал бүхий “Эрдэнэс Тавантолгой” компаниас 1 их наяд гаруй төгрөг “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замууд руу гарсан. Энэ боломжийг У.Хүрэлсүх толгой дохиж олгосноос гадна, ҮАБЗ-ийн дэргэд Х.Баттулга холбогдох ажлын хэсэг хүртэл байгуулж, дур мэдэн ажиллаж эхлэхэд нь дуугүй суусан.

Түүнчлэн Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягт Гавьяат өгч найрах гэх мэтээр “Монголын төмөр зам”-ын Р.Батсүх, “Тавантолгой Төмөр зам”-ын Н.Удаанжаргал нарыг “базаж”, тендер шалгаруулалтгүйгээр асар их мөнгөн дээр ажилласан дүр зурагтай харагддаг. Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компанийг шууд ажиллуулсан. Харин “Бодь групп”-ийн ТУЗ-ийн дарга нь “Голомт”-ын Д.Баясгалан, “Бодь Интернэшнл”-ийн захирал А.Амундра байв.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсны дараа А.Амундра нь төмөр замаа больж, МАН-д элссэн. Тэгээд Ерөнхий сайдад зөвлөх болж, шинэ Засгийн газрын нүүдэл тодорхойлогчдын нэг болсон нь анхаарал татдаг. Энэ болон дээрх сценүүдээс харахад У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр төмөр зам дээр шидийн гэмээр нэгдэж л ирсэн.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Саяхан “Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр зам үндсэндээ дууслаа. Дуусаагүй төмөр замууд бий. Ерөнхийлөгчөөс бууж, энгийн иргэн болсон хойно нь Х.Баттулгыг Б.Ганхуяг, Р.Батсүх, Н.Удаанжаргал нарын хамт төмөр замын төсөл дээр шалгавал тэдний хувьд маш том эрсдэл. Энэ хаалтыг л Х.Баттулга “Автораар нь өөрийгөө тавибал тавиад, төмөр замыг хал балгүй явуулаарай” гэсэн маягаар У.Хүрэлсүхтэй хийж, хагас хугас санаа амарсан гэлтэй.

Гэхдээ шинэ Ерөнхийлөгчид дайхад, эл төслөөс мөнгө угаасан, хувь өөртөө үлэмж ашиг хонжоо гаргасан дарга нарыг явуулж байж, төмөр замыг үргэлжлүүлэх нь зарчимд нийцнэ. Нэг ёсондоо цэвэрлэж, цэгцэлж аваад цааш яваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-24 09:43

Ха ха ха

Зочин
Зочин
2021-06-24 16:00

Удаанжарг�##� бол юу ч хийж мэдэх хүн. Байнга нам дагаж амьжиргаа з�##�гуулж ирсэн. Гадаадын иргэн харьяатын �##�баны дарга байхдаа их холиосон доо. Таван толгойн Ганхуягийн найз тул томилогдсон биз. Ганхуягийг ч Тавантолгойгоос �######�уулж с�##�хи оруулах цаг болсон. Хар багаасаа нам дагасан з�##�уус их эвдэрсэн байдаг, мэргэжлийн хүмүүс ч биш шүү дээ эд нар

Арайарай
Арайарай
2021-06-24 19:30

Одон мед�##�ь ч дүүрч гавьяат ардын цолоор шагнасан хүмүүсийн нэрийг ил болгох хэрэгтэй байна арай дэндлээ хулгайч айл ухаж байгаа юм шиг л хандаж байна шүү дээ

Зочин
Зочин
2021-06-25 18:15

Төмөр зам гэж тендергүй мөн ч их мөнгө явсан даа

Зочин
Зочин
2021-06-26 08:26

Хөдөлмөрийн баатар болгосон дэд хурандаа цэргийн цол зүүсэн Баянхонгорын засаг дарга байсан Жарг�##�сайханг нэн даруй сольж ш�##�гах хэрэгтэй

Иргэн
Иргэн
2021-06-26 08:52

Юун дэд хурандаа баатар вэ намын шугамаар өгдөг болцон цол шагн�##� юм уу энэ жарг�##�сайхан чинь сосорбарамын дүү женкогийн найз суга болохоор л хамаагүй юм уу арай дэндэнэ ээ хайран сайхан цол шагн�##�ын нэр хүнд

Холбоотой мэдээ

Back to top button