НИЙГЭМ

Утаагүй шийдэл: "ЗӨВ ГЭР” төсөл СХД-т хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий "ЗӨВ ГЭР” нийгмийн хариуцлагын төсөл 2018 оноос хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамтарсан "Зөв гэр” нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм.

Төслийн эхний шат буюу энэ оны 3-р сард 1 айлд шинэ загварын гэр сууц барьж, 3 айлд гэрийн дулаалга хийж хүлээлгэн өгсөн билээ. Харин төслийн хоёрдугаар шатанд СХД-ийн 23-р хороонд 10 гэр сууц барих, 150 гэр дулаалах ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр гэр дулаалгын технологийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна төсөлд хамрагдаж гэр сууцтай болсон эхний ээлжийн айлууд түлхүүрээ гардан авлаа.

Гэр дулаалгын технологийн хувьд гэрийн дээвэр болон хананд агаарын орон зай бүхий дулаан тусгаарлагч байрлуулан; гэрийн шалыг дулаан тусгаарлагч болон уур тусгаарлагч материалууд ашиглан агаарын орон зай үүсгэн дулаалахаас гадна нүүрс шатаадаг зуухны оронд маш бага цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт бэлэглэж байгаа юм. Монгол гэрийг ийнхүү дулаалснаар тухайн гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт нь 7 квт-аас 1.3 квт болж буурах юм.

Төслийн 3 дахь шат буюу 2020 онд 10,000 хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-01 04:43

Treating Parvo With Cephalexin Vardenafil Generic Vs Brand Fluoxetine 40mg Eating Disorder Where To Order [url=http://rxbill8.com]generic 5mg cialis best price[/url] Prostatitis Keflex Is Periactin Available In Canada Cialis Avec Ou Sans Ordonnance

Холбоотой мэдээ

Back to top button