УЛС ТӨР

Н.Учрал, Б.Чойжилсүрэн нарыг сайдаар томилохын тулд Үндсэн хуулийг дахин өөрчлөх үү

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогддог өдрөө УИХ-ын чуулганы танхимд “Ирэх намраас Инновац, цахим хөгжлийн яам ба Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулна” гэж тодорхой хэлсэн. Цахим хөгжил агуулгад холбогдох Байнгын хороо ч байгуулагдсан, ер бэлтгэл нь өнгөрсөн намрын чуулганаас эхэлсэн гэж харагддаг.

Харин уг хоёр шинэ яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилох нь МАН-ын Засгийн газарт хамгийн ээлтэй. Тэр дундаа Инновац, цахим хөгжлийн яамны сайдаар Н.Учрал, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэнг тавих хувилбар өндөр магадлалтайгаар хэлэлцэгдэж буй гэдэг мэдээлэл бий.

Юун түрүүнд шинэ яамдын сайд Л.Оюун-Эрдэнэ хийгээд Д.Амарбаясгалангийн зорилт, алсын харааг ойлгож, нэг чиг шугамд ажиллах потенциалтай байх ёстой. Тэдний ирээдүйн зорилго тус хоёр яаманд тулгуурлан хэрэгжинэ гэсэн ерөнхий дүр зураг харагддаг Энэ шалгуурт бол тэд нийцнэ. УИХ-ын чуулганы хуралдаан дээр ажлаа тайлагнаж, хамгаалж чаддаг ч байх учиртай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гаднаас томилсон сайд нар нь нэг л эл дол болж, чихнээс хэнгэрэг уясан байдалтай яваад байгаа.

Дээрх таамаг байгаа ч ингэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хуулиар УИХ-ын дөрвөөс ихгүй гишүүн Засгийн газарт ажиллах боломжтой. Одоогоор Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан гурав энэ квотыг эзэлж, МАН-ын Засгийн газрын нүүрийг тахалж буй гэхэд хилс болохгүй.

Энэ үүднээс шинэ хоёр яам байгуулах, холбогдох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа нь ирэх намрын чуулган дээр товлогдоно гэж ярилцацгааж байгаа юм. Мөн Үндсэн хууль дээр дахиад парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг өөр том агуулгууд ч орж ирнэ гэдэг прогноз байгаа.

Юутай ч МАН-д одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын залуус лидерлэхээр үзэж буй энэ цаг үед цоо шинэ хоёр яам жимбий сайдтай байгуулагдаж, урагшлах нь асар хурдан хийх ёстой, чухаг ажлуудын нэг болжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 15:56

Монголд өөр хүний нөөц байдаггүй юмуу.

ҮНЭН
ҮНЭН
2021-06-24 20:55

өгөр увсууд

Холбоотой мэдээ

Back to top button