Нийгмийн

Э.Даваажамц 998 км туулж, Өвөрхангайн Хайрхандулаан сум руу орж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 23 дахь өдрөө гүйж байгаа юм. Тэрбээр 998 км туулж, Өвөрхангайн Хайрхандулаан сум руу орж байна.

Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг гүйж туулахаар зургадугаар сарын 2-нд замдаа гарсан тэрбээр долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж байсан. Гэтэл долдугаар сарын 10 өдөр зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаал цуцлагдсан юм. Иймд тэрбээр долдугаар сарын 04-ны өдөр гүйлтээ Сүхбаатарын талбайд дуусгахаа больж цааш үргэлжлүүлэн Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр болсон байна.

Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button