Нийгмийн

“Улаан бүсэд халдвар авсан эмч, энгийн иргэдээс илүү хүнд өвдөж байна”

Бид та бүхэндээ “Ковидтой иргэн ярьж байна” цуврал ярилцлага, нийтлэлээрээ коронавирусийн халдвар авсан өндөр настан, жирэмсэн эх, хүүхдүүдийн нөхцөл байдал, байр суурийг хүргэсэн.

Тэгвэл үргэлжлүүлэн цар тахлын тэргүүн фронтод амь биеэ хайрлалгүй зүтгэж, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр ажиллаж буй алтан гарт эмч нараа онцолсоор буй. Бид өмнөх дугаарууддаа Сүхбаатар дүүргийн XI дүгээр хорооны өрхийн эмнэлгийн нөхцөл байдал, эмч нарт тулгамдаад буй асуудал, орон нутгийн халдварын нөхцөл байдлын тухай Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, их эмч А.Ганболдтой ярилцсан.

Тэгвэл энэ удаа үргэлжлүүлэн халдварын “Улаан бүс”-д ажиллаж буй эмч нарыг онцолж байна. Орон нутгаас Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, Улаанбаатараас ТТАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн Уушгины эмч К.Оюун-Эрдэнэ нарыг төлөөлөл болгон ярилцлаа.

-УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, АЖИЛЧИД СТРЕССТ ОРЖ, ХЯМАРЧ БАЙГАА-

-Таны хувьд Улаан бүсэд ажиллаад хэр хугацаа өнгөрч байна вэ?

-Миний хувьд Улаан бүсийн эмчилгээ буюу Хариу арга хэмжээний багт хоёр дахь ээлжиндээ ажиллаж байна. Эмчилгээндээ ороод 6 дахь хоног дээрээ явна. Өмнө нь Нэгдүгээр хавьтлын тусгаарлалт, сэжигтэй тохиолдлын тусгаарлалтад ажиллаж байсан.

-Эмч, ажилчдын сэтгэлзүй ямар байна вэ?

-Сэтгэлзүйн хувьд хэцүү л дээ. Сэтгэл гутрал гэхээс илүү стресс ихтэй. Давхар хямарна. Дээр нь эмнэлгийн ажилчид өвдөхөөрөө жирийн иргэдээс илүү хүнд өвдөөд байгаа ажиглагдсан. Учир нь ажлын цаг урт, дархлаа сул байхдаа өвдсөн  учир коронавирусийн хүнд хэлбэрээр өвдөх, уушгины хатгалгаа болох эрсдэл нь өндөр байх шиг ажиглагдсан.

-Төв аймагт халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Халдварын нөхцөл байдал хяналтаас бүрэн гарсан байдалтай, коронавирусийн хоёрдугаар давалгаа хүчтэй өрнөж байгаа. Халдварын тархалт хоруу чанар ихтэй байна.

-Хяналтаас гарсан шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Олон нийтийн цуглуулсан томоохон арга хэмжээ, зам тээвэртэй холбоотой болов уу. Манай аймаг Улаанбаатар хотыг тойрсон, зам тээврийн сүлжээ учир халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүс л дээ. Аймагт хамгийн анхны халдвар бүртгэгдсэн цагаас хойш гурван сар 18 хоног халдварыг дотооддоо алдалгүй, хяналтдаа байлгасан. Нэгдүгээр давалгаагаа барьж тогтоосон ч, хоёрдугаар давалгаанд эрхгүй хүчин мөхөстөөд байна.

-ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ УУШГИ ОРЛУУЛАХ АППАРАТ БАЙХГҮЙ-

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Төв аймаг 27 сумтай. Сум бүр өвчилсөн хөнгөн иргэдээ дотроо эмчилж, хүнд хүмүүсээ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Дотрын тасаг, Халдвартын тасаг, Уламжлалтын тасаг, Сүрьеэгийн тасаг, Нөхөн сэргээх зэрэг таван тасагт ор дэлгэж хүнд, хүндэвтэр иргэдийг эмчилж байгаа. Мөн нэмэлтээр амралт,сувиллын газруудад ор дэлгэж эхэлсэн. Төв аймгийн Зуун мод сумын иргэдийг эмнэлгээс хяналт тавьж, гэрээр эмчилж байгаа. Бүхий л нөөц бололцоогоо шавхаж ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Тусгаарлалтад буй иргэдийн ухамсар ямар байгаа ажиглагдав?

-Хуучин хавьтлын ПСР шинжилгээ хот руу илгээгээд хоёр өдөрт багтаад гардаг байсан. Харин одоо нөхцөл байдлаас шалтгаалж 5-7 хоносны дараа хариу ирж байгаа. Тэгэхээр шинжилгээ өгсөн иргэн гэртээ тусгаарлагдах хугацаандаа биеийн байдал хүндрэх эрсдэлд орж байна. Тиймээс эмчилгээг шинжилгээний хариу хүлээхгүйгээр хийж эхлэх бодлого баримталж байгаа.

-Эмч мэргэжилтний хүрэлцээ, ажлын ачаалал хэр байгаа вэ?

-Хүний нөөцийн дутагдалд орсон эсэхийг мэргэжилтэн биш учир сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний анзаарснаар халдварт өртөж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тодорхой хувийн эмнэлгийн ажилчид эзэлж эхэлсэн. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь  халдварын голомтод удаа дараа дайчлагдан ажиллаж байсан эмч нар байгаа. Манай Нэгдсэн эмнэлгийн хамгийн анх дайчлагдсан багийнхан 14 хоногийн хугацаатай дөрөв дэх удаагаа “Улаан бүс” рүү орсон байна.

-Ачааллын хувьд 14 хоногийн хугацаандаа 24 цаг ажиллана. Халдвар авсан иргэд бага байвал эмч, ажилчид багахан амсхийнэ гэсэн үг. 14 хоног ажилласан эмч 7 хоног ажиглан тусгаарлах байранд байрлана. Нэг болон зургаа дахь өдөр ажилчдаас шинжилгээ авна. Ингээд дараа нь гэрт 7 өдөр тусгаарладаг байсан бол ажлын ачаалал, ажилчдын хүрэлцээнээс шалтгаалж хоёр өдөр л гэртээ харьж байгаа.

-Улаан бүсээс гарсан эмч, ажилчдын шинжилгээний хариу эерэг гарах нь хэр түгээмэл байна вэ?

-Тэр тухай сайн мэдэхгүй байна. Ер нь ажиллаж байх 14 хоногийн хугацаанд илэрчихлээ гэсэн зүйл санахгүй байна. Харин ажиглалтын хугацаанд шинжилгээгээр илэрсэн эмч нар байгаа байх.

-Эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдал, эм тариа, тоног төхөөрөмжийн нөөц ямар байна вэ?

-Нас баралтын тоо өдөр өдөрт л өссөөр байгаа. Ингээд ирэхээрээ эрчимт эмчилгээний эмч, тоног төхөөрөмжүүдийн эрэлт, хэрэгцээ ихэснэ. Төв аймгийн хувьд уушги орлуулах аппарат байхгүй. Тодорхой тооны амьсгалын аппарат бий. Түүндээ түшиглэж л эрчимт эмчилгээ хийж байна. Эмч мэргэжилтнүүдийн хувьд төрөл бүрийн мэргэшсэн эмч нар дайчлагдан ажиллаж байна. Гэвч яг эрчимт эмчилгээний тасгийн эмч нарыг орлуулах боломжгүй. Хүнд өвчтөнтэй Эрчимт эмчилгээний эмч нар л ажиллана.

-Эм тарианы нөөц, хангамж хэр байгаа вэ?

-Коронавирусийн эмчилгээнд Арбидол эм л өвөрмөц үйлчилж байгаа. Таслахгүйн тулд эмээ байнга татан авалт хийсээр байгаа. Одоогоор шаадлагатай эм, тарианы тасалдал байхгүй. Сумдад ямар байгааг мэдэхгүй юм. Хэрэв тухайн өвчтөн хүндэрч, халдвар уушгиндаа орсон үед Антибиотикийн хавсарсан эмчилгээ хийгдэнэ. Цус бүлэгнэлтийн, амьсгал дэмжих эмчилгээнүүд давхар хийгдэнэ. Цаашид Антибиотик тасарч болзошгүй гэж хараад байгаа.

-К.ОЮУН-ЭРДЭНЭ: УУШГИ ХАТГАА АВСАН ИРГЭДЭД АМЬСГААДАХ ШИНЖ ТЭМДЭГ ТҮЛХҮҮ ИЛЭРЧ БАЙНА-

-Улаан бүсэд буй өвчтөний биеийн байдлыг хэрхэн ангилж, эмчилгээг хийж байна вэ?

-Улаан бүсэд ирсэн өвчтөний биеийн байдлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш гэж ангилан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Хүндэвтэр оноштой өвчтөн гэдэг нь халдвар уушгинд орж хатгалгааны голомт үүссэн, тодорхой хэмжээнд амьсгалын дутагдалд орж эхэлсэн өвчтөнийг хэлээд байгаа юм. Хөнгөн иргэдийн хувьд уушгины хатгалгаа болоогүй, хөнгөн шинж тэмдэг илэрч буйг хэлнэ. Сүүлийн үед хүнд өвчтөний тоо нэмэгдэж байна. Хөнгөн өвчтөнд урьдчилан сэргийлэх болох дархлаа дэмжих эмчилгээ хийдэг бол, хүнд хүмүүст антибиотик, вирусийн эмчилгээг хавсран хэрэлгэж байгаа.

- Ирж буй өвчтнүүд ихэвчлэн ямар байдалтай ирж байна вэ?

-Ялангуяа онош батлагдаад гэрээр эмчилгээ хийж буй иргэдийн хувьд вирусийн эмийг дур мэдэн ихээр ууснаас болж түүндээ хордож, гүн хордлогын шинжтэй болон элэг өвчилсөн ирж байна. Өөрөөр хэлбэл, уушги нь хэвийн хэр нь элэгний үйл ажиллагаа алдагдсан иргэд ихээр ирж байна. Нэг эмийн бус дөрвөн таван эмийг зэрэг хэрэглэж, хордлогод орсон нь ч байна. Нөгөөтэйгүүр ихэнх нь хөнгөн шинж тэмдгийг анзаарахгүй, тоохгүй явсаар хүндрүүлсэн тохиолдлууд байна. Ялангуяа сүүлийн үед коронавирусийн шинж тэмдэг нь харшил, ханиадтай төстэй болсон. Бараг түүнээс ч хөнгөн, үл мэдэг шинж тэмдэгтэй явсаар гэнэт хүндэрч ирж байна.

Багахан нус гоожих, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, найтаалгах зэрэг харшилтай андуурагдаж хугацаа алдсаар байна. Харин ахимаг насны иргэдийн хувьд амьсгаадах шинж тэмдгээр илэрч байна. Илэрсэн шинж тэмдгийг хүнд байгаагаа мэдэхгүй хүндрүүлж байгаа нь түгээмэл. Таргалалттай, зүрхний дутагдалтай, чихрийн шижинтэй иргэд хүндэрч байна.

Намайг Улаан бүсэд ажиллах хугацаанд олон иргэд биеийн байдал хүнд, хүчилтөрөгчийн архаг дутагдалд орсон хэр нь “Би жаахан амьсгаадаад” байна гэсээр ирэх нь олширсон. Ингээд үзэхэд уушгинд хатгалгаа хэдийн тархаж, хугацаа алдсан ирж байгаа нь харамсмаар.

Дээр нь иргэдийн дунд вакцины зөрүү ойлголтууд их байна. Ажиллаж байх хугацаанд вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд шинж тэмдэг хөнгөн, эдгэрэх хугацаа түргэн байгаа бол вакцинд хамрагдаагүй иргэдийн биеийн байдал хүндэрч, амиа алдах эрсдэл өндөр байна. Дээр нь Уушги хатгаа авсан үед ч эмчилгээ сайн авч байгааг хэлмээр байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон ТТАХНЭ-ийн уушгины эмчтэй ярилцахад коронавирусийн хоёр дахь давалгаа аймаг орон нутаг болон хотод түгж, хяналтаас гарахад ойрхон болжээ. Эмч мэргэжилтнүүд өвдсөнөөр Эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн эмч нарын хүчин чадал хомстож эхлээд байна. Мөн Төв аймагт уушги орлуулах аппарат байхгүй учир амьсгалын аппаратаар л орлуулж, тоног төхөөрөмжнөөс нэн хамааралтай ажиллаж буйг нь харж болохуйц.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-25 14:54

Үнэн удаанч худлааг гүйцдэг ... тийм үү?

Зочин
Зочин
2021-06-25 14:58

мэндээ... аймаар х�##�уун мм үнсье

Зочин
Зочин
2021-06-25 15:00

нэг л намайг үнэлж, магтдааг, тэр хүн хэн билээ.. ай хихи мм х�##�двар өндөр байна шүү.. бүгдийг хугацаа харуулж, дүгнэдэг хорвоо... хичээнээ

Зочин
Зочин
2021-06-25 15:03

Маргаашнаас сург�##�т сург�##�т сург�##�т мург�##�т

Зочин
Зочин
2021-06-25 15:06

мм ойлгож байгаа.. хайя хө. нарших вий 40 хүрнэ

Зочин.
Зочин.
2021-06-25 15:07

Энэ жил хоёр өрөөний кондешн засуулсан. Тэр хоолой нүд хуурайшуулах.. Саяхан ш�##�ныхаа парыг хаасан.

Зочин
Зочин
2021-06-25 15:13

Миний цаг агаар... хэхэ.. ахиж тэгж найзруугаа хүн амьтан гуйж явуулахгүй л бол зүг шүү...Өө тэгээд явуулсан ч хэлгүй мэт , үхсэн мэт гөлийнө дөө...Гэхдээ л шууд үхмээр мэдрэмж төрдөг л юм билээ.... / Ахиж дурсмааргүй /

Зочин
Зочин
2021-06-25 15:16

кондейшн хаа. Б-д таарахгүй. цонх,хөшгөө хаа. шөнө л онгойлго.. бүү дурс. юун явуулах вэ дээ. хур�##�д гараад бичнээ

Зочин
Зочин
2021-06-25 15:17

Өнөө эртхэн хариад нөгөөхөө дагуулаад нүүрний маск нтрт явах санаатай. Түүнийг намраас сургуульд явуулах санаатай. Сан�##� ? Хагас жил найз нь их ядарсан байна уу?

Зочин
Зочин
2021-06-25 15:20

Гадуур, дэлгүүр, хоолны газар , фитнес , дугуй нтрээр л стрессээ сатааруулж, чамайг орлуулсан 6 сар .. яаяа ....

Зочин
Зочин
2021-06-25 15:26

Гэхдээ рамгийн их зовсон шан�##�сан хүн Б. Үнэхээр ххол унд, спорт, янз бүрийн зүйлээр орлуулж чадахгүй, эвлэрэхгүй юм билээ. Чамтай уулза�##� ша�##� өөр, нөгөөхөө тоглоол , дуулж хуурда�##� , инээж баяса�##� .... яриа нтр агаар сансарт ...

Зочин
Зочин
2021-06-25 16:57

Б тэгдэг шүү дээ. хөөлгөөн.санаа зовж байсан боловч чи минь дажгүй ээ, чи чадна шүү дээ...эрт хариа...

Зочин
Зочин
2021-06-25 17:03

Ямар сургуульд оруулах вэ? Ямартайч хичээнэ гэсэн. Үнэн байх .Би чамайг сонсоод өөрийнхбө бодож буйтай уях санаатай

Зочин
Зочин
2021-06-25 17:05

Дээгүүр хэд хэдэн асуулт маягын юм байгаа. Хариу

Зочин
Зочин
2021-06-25 17:15

их сургууль эхлээд дээр тэрийгээ дуусгаад дөнгөж 20 той тул цааш хаана ч сурах боломжтой тэ.

Үочин
Үочин
2021-06-25 17:28

За за ойлголоо. Ингээд янцагласан хариу биш тодорхой хариу өгөх нь муу найздаа 10 нас нэмж наслачих урам өгөх шиг

Зочин
Зочин
2021-06-25 17:32

Өөрийг тань сонсоё гээд байгаа нь хүндэтгэл арай ч дуусчихаагүй .... энэ л надад үнэн үг хэлнэ гэсэн нэг тийм их итгэл ...

Зочин
Зочин
2021-06-25 17:37

Уг нь би гадаадад гэж л ... дэнхийгээд чадна л гэсэн .... ээдээ чамд нэг баримжаа бий байх.. Уг нь өөрөө ах нэг бичгийн цүнх авч өгөөд намайг нэг тийш нь болгоно доо гээд сайхан зантай байхдаа ярьдаг л юм . Би хуца�##� гээл тас цохиод байсан л даа хэхэ

Зочин
Зочин
2021-06-25 19:07

их сургууль дүүргээл цааш өөрийгөө хаана ч авч явах дөр суунаа.. тэр нь дээр. цүнх яах вэ хихи

Зочин
Зочин
2021-06-25 19:08

Би санах байх ....хэхэ..... Б маань яаж холиох бол ....

Зочин
Зочин
2021-06-25 19:11

Энэ маань ер нь яаж холиох бол .... хэхэ....

Зочин
Зочин
2021-06-25 20:06

Ойееее, КFC,m, burgerking .... үнэхээр з�##�хаж байна даа.... Заримдаа б г дагаад өдөрт 2 ... ... Яая ... модерннамодс нтрээ их юмсааааннх

Зочин
Зочин
2021-06-25 20:25

хихи бусдын жишгээр болноо. хихи.. одоо гэртээ хоол идээ.. дэнхгэг ч гэсэн жаахан хихи... м х�##�уун, х�##�двар болгоомж үнсье

Зочин
Зочин
2021-06-25 20:32

Хуцөө, одоо нэг 4 ш аарауул чамайг дуртай гээдхүн амьтнаас харамлаад ...жил хагас .. хүлээсэн 4 ш аарауул өрөвдмөөр хэл ярьж чадахгүй

Зочин
Зочин
2021-06-25 21:20

хихи Б-г бусдын жишгээр сургуульд болноо гэж байхад цаашдаа аандаа... ааруулаа авнаа .м за м нэгдэх хүртэл

Зочин
Зочин
2021-06-25 21:22

Ямар сург�##�т ???????

Зочин
Зочин
2021-06-25 21:23

МиниЙ сург�##�т ??? Намайг яриачэээээ хэхэ

Холбоотой мэдээ

Back to top button