Нийгмийн

Беларусь улсаас малын тэжээл бэлтгэлд зориулж 552 тоног төхөөрөмж нийлүүллээ

Засгийн газар хоорондын Экспортын зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төслийн хүрээнд манай улсад 552 ширхэг техник, тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Тодруулбал таван төрлийн 132 трактор, малын тэжээл бэлтгэлд зориулсан хаман боогч, хадуур, тармуур, төмс, хүнсний ногооны ухагч, ургамал хамгааллын бодис, бууц цацагч зэрэг 17-н төрлийн техник, тоног төхөөрөмжийг үе шаттай оруулж ирэх бөгөөд эхний ээлжийн техникийг зургаадугаар сард багтаан хүлээн авах аж.

Элчин сайд С.В.Чепурной Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хэмжээг нэмэгдүүлэх Беларусийн талын саналыг дахин судлан үзэхийг санал болгосон бөгөөд эхний шатны 50 сая еврогийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолжээ.

Тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, эх орон руугаа буцаж байгаа тул хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн долоон жил ажилласныг өндрөөр үнэлэн “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнажээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ оны наймдугаар сарын сүүлээр Минск хотноо зохион байгуулах боломжийг харилцан судлахаар тохиролцсон гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button