Нийгмийн

Электрон тамхийг хэрэглэснээр тамхинаас гарах боломжтой

Электрон тамхины хэрэглээний давуу тал бол никотины хэмжээг аажмаар багасгах буюу хэрэглэгч өөрийн хүслээр тохируулан хэрэглэх боломжтой юм. Хүсвэл огт никотингүй шингэнийг сонгон хэрэглэж болно. Ингэснээр хэрэглэгч зөвхөн амт, үнэр бүхий шингэнийг ууршуулж татсанаар тамхи татсан мэдрэмжийг төрүүлж, энгийн тамхины хорноос татгалзахад тусалдаг байна. Энэ байдал аажмаар хүний биеийг хоргүйжүүлж, улмаар тамхинаас татгалзахад хүргэдэг байна. Англи улсад 2013-2015 оны хооронд хэрэгжүүлсэн туршилтаар 20 орчим хувь нь тамхинаас гарсан, 5 хувь нь зөвхөн електрон тамхийг татдаг болсон, 7 хувь нь маш тамхины хэрэглээ эрс багассан байжээ. Тамхигүй хүүхдүүд хөдөлгөөний тэргүүн Винс Вилмор хэлэхдээ электрон тамхи бол хорт бодисоос татгалзах хамгийн энгийн бөгөөд цор ганц арга гэж үнэлжээ. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэхээс бүрэн татгалзахыг судлаачид зөвлөж байгаа юм. Энэ нь олон төрлийн хорны нэгддэл болно гэж эрдэмтэд үзжээ. Хэрэь та тамхинаас гарахаар шийдсэн бол хэрэглээгээ багасгах, мөн электрон тамхи эсвэл ангийн тамхины зөвхөн аль нэгийг нь л сонгох хэрэгтэй.

Эрдэмтдийн хувьд тамхи татдаг 12,804 насанд хүрэгчдийн дунд хийсэн 56 төрлийн судалгаа ил болжээ. Судалгааны  гол зорилго нь тамхинаас гарах олон төрлийн арга хэрэглэсэн хүмүүст электрон тамхи ямар үр дүн үзүүлж байгааг харах байсан юм. Судалгааны явцад дараах эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг оролцуулжээ. 

· Нөхөөс, бохь гэх мэт никотин орлуулах эмчилгээнд хамрагдсан;

· Varenicline (хүмүүст тамхи татахаа болиход туслах эм)-ийг хэрэглэсэн;

· Никотин агуулаагүй цахим тамхи хэрэглэсэн;

· Зөвлөгөө өгөх, зан үйлийн дэмжлэгийн эмчилгээнд хамрагдсан;

Тамхи татахаа болихын тулд никотин электрон тамхи хэрэглэдэг 100 хүн тутамд 1,-11 нь амжилттай зогсох магадлалтай байдаг бол никотин орлуулагч эмчилгээнд явсан 100 хүний ​​дөрөв нь л тамхинаас гарчээ. Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь никотин агуулсан электрон тамхи никотин агуулаагүй электрон тамхинаас илүү тамхинаас гарахад үр дүнтэй байгаа явдал юм. Никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхи хэрэглэдэг 100 хүний ​​6 нь л тамхинаас татгалзаж чаджээ. Харин дадал хэвшлийн эмчилгээнд явсан 100 хүний ​​дөрөв нь тамхинаас гарсан байна.

Судалгаанаас ажиглагдсан гол үр дүнгүүд :

  • Никотинтой электрон тамхи хэрэглэгчид тамхинаас татгалзах нь өндөр үзүүлэлттэй байсан. Тэд никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхинаас илүү сайн үр дүн өгсөн.
  • Мөн никотин электрон тамхи хэрэглэгчид зан үйл, зуршил засах дэмжлэгтэй хавсрах нь илүү үр дүнтэй болох нь ажиглагдсан. Мөн эрүүл мэндийн ноцтой үр дагавараас сэргийлэх хувь хүний мэдрэмжтэй бас холбоотой байх талтай.
  • Электрон тамхины нөлөөллийн судалгаа үүгээр дуусаагүй, ялангуяа никотиныг илүү сайн хүргэдэг шинэ төрлийн электрон тамхины нөлөөний талаар илүү баттай нотолгоо олохын тулд эрдэмтдийн судалгаа үргэлжилж байна.

Бэлтгэсэн П.Төгөлдөр

Эх сурвалж: https://www.cochrane.org/CD010216/TOBACCO_can-electronic-cigarettes-help-people-stop-smoking-and-do-they-have-any-unwanted-effects-when-used

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-25 15:03

хиймэл бүхэн хорт хавдар

хүннү
хүннү
2021-06-25 15:35

Электрон тамхийг ямар их сурт�##�чилж байнаа. Энэ бол энгийн тамихнаас ялгаагүй, татаж байгаа хүндээ асар хортой удаан татаж болохгүй. Уушгинд муу их татв�##� цээжээ даагдахгүй шинжтэй. Ханиахдаа нэг л зовиуртай урхагтай ханиаж байсан. Би тамхинаас гарах зорилгоор татаж үзсэн, хэдэн сар л татсан тэгээд тамхинаас гарсан.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-06-25 16:22

Битгий худлаа юм сурт�##�чилаад бай

Зочин
Зочин
2021-06-25 16:45

Электрон тамхи хэрэглэж байгаа хүндээ хортой .

Зочин
Зочин
2021-06-25 18:52

Би бол бараг л 30 жил тамхи татсан даа. дунд нь жирэмсэн, хүүхдээ хөхүүлсэн үед тамхи татаагүй гэвэл үсрээд л 2 жил. Гэхдээ тамхинд донтсон гэдгээ мэдсэн ч гарч чадахгүй ч тамхинаас гаргах электрон тамхи, на�##�т, бохь, эм, зүү, гээд бүгдийг нь л туршсан, Гарахгүй ээ, худлаа шүү. Харин өнгөрсөн 10 сард Аллен Карр гэж зохиогчтой "Тамхинаас гарах хялбар арга" гэж ном уншаад л 2020 оны 10 сарын 15-наас хойш нэг ч тамхи татсангүй. ALLEN CARR "easyway to stop smoking". Зохиолч нь өөрөө өдөрт 60-100 шт тамхи татдаг байсан хүн байсан.

Холбоотой мэдээ

Back to top button