ДЭЛХИЙ

Сибирьт 48 градус цельс хүрч халжээ

Сибирийг бодох үед цас, мөс тэсгэм хүйтэн уур амьсгал санаанд ордог билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Сибирьт хүчтэй халж зарим газар 48 градус цельс хүрсэн байна.

Арктикийн тойрогт оршдог Саскылах нэртэй жижиг тосгонд гадаргуун температур 31.9 градус цельс болжээ. Энэ нь 1936 оноос хойш тус тосгонд бүртгэгдсэн хамгийн өндөр температур юм. Харин Верхоянск тосгонд температур хамгийн өндөртөө 48 цельс градус хүрчээ. Арктикийн тойрогт температур хэмжиж эхэлснээс хойш ийм өндөр хэм хэзээ ч бүртгэгдэж байгаагүй аж.

Мөн Говорово нэртэй тосгонд агаарын температур 43 цельс градус хүрсэн байна. Европын Холбооны Коперник ажиглалтын газраас нийтэлсэн зургаас харвал ням гарагт Сибирийн ихэнх хэсгээр температур 35 градус цельс хүрчээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

aimar yum

Зочин
Зочин

Монголорр Цельсийн 48 гардус гэж ярьдаг

ХАХА
ХАХА

ТЭГЖ ЯРИХАА БОЛИОД УДАЖ БАЙНА ҮХЭР МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button