Гадаад мэдээДЭЛХИЙ

Сибирьд -58 градус хүрч хүйтрэв

Мягмар гарагт /2023.12.05/ Сибирийн газар нутагт агаарын температур -58 градус цельс хүртэл хүйтэрсэн байна. Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг болох Якутск үүлээр бүрхэгдэн, манан тогтжээ.

Тус хотын гудмаар алхаж явсан Данила “Reuters” агентлагт хэлэхдээ “Би Якутск хотод яг л ийм цаг агаарыг мэдрэх гэж зорьж ирсэн. Тийм болохоор би азтай байна. Үнэндээ би сайн бэлтгэлтэй ирсэн болохоор тийм ч их даарсан мэдрэмж авахгүй байна. Гэхдээ зөв бэлтгэж ирээгүй бол хэдхэн минутын дотор осгох байлаа” гэж хэлсэн юм.

Тэрбээр цасны хүрэм дотроо хэд хэдэн хувцас давхарлаж, хоёр давхар бээлий өмссөн байна. Түүний утас хэдхэн минутын дотор цэнэггүй болж унтарчээ. Сибирийн зүүн хойд хэсэгт орших Саха мужийн зарим бүсэд өнгөрсөн шөнө агаарын температур -55 хэм хүрсэн байна.

Тус мужийн Оймякон тосгонд мягмар гарагт /2023.12.05/ агаарын температур -58 градус хүртэл буурчээ. Цаг уурын алба чийгшил болон салхины хурдын улмаас -63 градус мэт мэдрэгдсэн гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 11:25

Сибирьт гэж бичнэ !

Холбоотой мэдээ

Back to top button