Нийгмийн

Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

1. Цахилгаан тамхи гэж юу вэ?

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсанникотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

2. Цахилгаан тамхи болон Янжуур тамхи нь аль нь илүү хортой вэ? 

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий,хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7537 төрлийн химийн элементүүд байдаг.Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.

AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна. Эдгээр 60 тохиолдлын ихэнх нь THC vape буюу марихуанагийн навчнаас гаргаж авсан шингэн төлөвт Vape-г хэтрүүлэн хэрэглэснээс болсон байна.      
3. Цахилгаан тамхи уушигийг тэлж, цооролт үүсгэдэг гэж үнэн үү? 

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад хамаагүй бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Цахилгаан тамхины хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө одоогийн байдлаар судлагдаж байна. 

2020 оны байдлаар цахилгаан тамхинаас шалтгаалсан уушигны цоорлын (pneumothorax) тохиолдол гараагүй. Зах зээлийн эрэлт огцом нэмэгдснээр уламжлалт тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхины эсрэг маш их хар PR явуулсаар байна. 
4. Цахилгаан тамхийг дэлхийд хориглосон гэж үнэн үү?

2021 оны байдлаар Катар, Энэтхэг, Сингапур, Бразил болон АНУ-ын 4 мужид цахилгаан тамхийг хориглосон. Бусад улсуудад тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалттайгаар худалдаалагдаж байна. 
5. Цахилгаан тамхи татсанаар энгийн тамхинаас гарах боломжтой юу? 

АНУ-ын Hopkins Medical эрүүл мэндийн байгууллага нь цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар тодорхойлсон байна. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг.

6. Цахилгаан тамхины давуу тал юу вэ? 

Цахилгаан тамхи нь дэргэд байгаа хүндээ дам тамхидалтын нөлөө байдаггүй. Байгаль орчинд хор нөлөө багатай, химийн хорт элементүүд багатай, утаагүй, үнэргүй, шүд шарлуулахгүй, хаа ч татаж болох зэрэг давуу талуудтай.  
7. Би тамхи татдаггүй. Цахилгаан тамхи татаж болох уу? 

Хэдийн хор нөлөө бага ч дүнсэн болон янжуур тамхины адил хүнийг донтуулах Никотины агууламжтай тул тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй. Мөн ихэнх улсад 21-с наснаас доош насныханд хуулиар хориотой.

8. Оригинал болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?

Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-27 11:11

яг Үнэн дээ наад Цахилгаан тамхийг чинь манайд л Тамхинаас гаргахад нөлөөлнө энэ тэр гээд байгаа болохоос АНУ болон бусад өндөр Хөгжилтөй Улс орнууд Худ�##�да�##�ахыг хориглосон ш дээ, Ялнгуяа АНУ-д энэ Тамхийг хэрэглэж байсан З�##�уус амь насаа �##�даж Уушгинд нөлөөлөөлөх хорт бодисийн агууламж өндөр гээд Хориглосон гэж Хвлэл мэдээллээр зөндөө л бичсэн ш дээ,

хүннү
хүннү
2021-06-27 15:54

Ковидийн хажуугаар цахилгаан тамхины т�##�аар бичих боллоо. Цахилгаан тамхи огт хэрэггүй, уушиг �##�на. Амьсг�##�хад хүндрэлтэй болно хоёр д�##�, хоёр суганы цаагуур өвдөж эхлэнэ. Харин утаат тамхинаас гаргах гэж байгаа хүн 1 сар татхад л болно.

Зочин
Зочин
2021-09-21 10:06

Электрон тамхи хэрэглээд байгаа з�##�уучуудад анхааруулах хэдэн зүйл байна. Тамхи бол тамхи мэдээж хор бол байгаа гэхдээ энгийн тамхинаас хор нөлөө бага
1-рт Хэрэглэхдээ бат�##�гаагүй хэний ч хамаагүй интернетээс захи�##�сан буух эзэн буцах хаяггүй зүйл авч бие эрхтнээ битгий хордуулаачээ
2-рт Тамхи өмнө нь өдөрт яг хэдэн ширхэгийг татдаг яг тэр хэмжээгээрээ татах хэрэгтэй байн байн зугаацаж гаргаж ирээд байв�##� тэрэн шиг буруу зүйл байхгүй. Электрон тамхи татаад тамхинаас гарсан жишээ миний л эргэн тойронд нилээдгүй олон байна шүү.

хаж д
хаж д
2021-09-21 10:07

хажид

Tamhi hor
Tamhi hor
2021-09-21 10:13

Medeej tatdag tamhinaas hortoi yum gej haanach baihgui tamhinaas door bn gej yu baihaw Dee tamhi tatdag durshul buuruulna gedeg tom amjilt 3n sar elektron tamhi tatahad tamhinAs humuus garaad baiwal ene tamhini kompaniud chini dampuuraad duusna tiim uchraas elektron tamhi hortoi geed haa saigui huuramch surtalchilgaa hiij bn

Холбоотой мэдээ

Back to top button