ДЭЛХИЙ

Их Британид зургаан сарын турш бүртгэгдээгүй олон халдвар илэрчээ

Их Британи улс өнгөрсөн бямба гарагт (2021.06.26) 18270 тохиолдол бүртгэж авсан нь хоёрдугаар сарын 5-аас хойш илрээгүй их хэмжээний халдварын тоо юм. Харин ням гарагт (2021.06.27) 14,876 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Өнгөрсөн сард тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн ч вакцинжуулалт түргэн явуулсны үр дүнд нас баралт бага бүртгэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар Их Британи улс хүн амынхаа 61.6 хувийг бүрэн вакцинжуулсан байгаа юм.

Их Британийн “Public Health England” байгууллага коронавирусийн Дельта хувилбар халдваруудын дийлэнхийг эзэлж байна хэмээн мэдэгдсэн билээ. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас Дельта хувилбарыг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button