Сошиал трэнд

Ш.Энхийн-Од NBA одуудтай зургаа даруулжээ

Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA, улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA” хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "BASKETBALL WITHOUT BORDERS” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг. Энэхүү кэмпэд НБА-гийн тоглогчид, FIBA болон NBA-гийн шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан залуу шилдэг тамирчдад өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.

NBA/FIBA хоёрын хамтарсан энэхүү өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн кэмп Япон улсын Токио хотноо 2019/08/12-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд уг кэмпэд тамирчнаа оролцуулах урилгыг МСБХ-нд FIBA болон NBA-гээс ирүүлсний дагуу Шаравжамцын Энхийн-Од оролцохоор болсон юм.

Өнгөрөгч 6 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "FIBA 3x3 U18 World Cup” -д манай баг амжилттай оролцож, Ш. Энхийн-Од Олон улсын түвшинд FIBA-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэхүү кэмпэд оролцох урилгыг хүлээн авсан байна.

Тэрээр энэ боломжийг ашиглан саяхан NBA ододтой зургаа даруулжээ. Түүний өөрийн цахим сүлжээндээ байршуулсан зурагнууд нь олны анхаарлыг татаад буй. Ш.Энхийн-Од АНУ-д суралцаж, тэндхийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн лигт тоглодог байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-04 06:49

Worldwide Provera For Sale Mastercard Accepted Shop Saturday Delivery cialis en zaragoza Cialis De 10 O De 20

Холбоотой мэдээ

Back to top button