ДЭЛХИЙ

БНХАУ-ын тагнуулын албан тушаалтан АНУ-руу дүрвэж Уханийн лабораторийн мэдээллийг өгсөн үү

БНХАУ-ын төрийн аюулгүй байдлын дэд сайд, 57 настай Дон Жинвэй АНУ-руу дүрвэж “КОВИД-19”-ийн гарал үүслийн талаар нууц мэдээлэл өгсөн гэх цуурхал гарсан байна.Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр охин Дон Яантай хамт Хонконгоос АНУ-руу ниссэн аж. Ноён Донд коронавирусийн цар тахал Уханийн лабораториос гаралтай гэдгийг харуулсан баримт байх магадлалтай гэх мэдээлэл тархсан байна.

Цуу яриа гарснаас нэг өдрийн дотор “South China Morning Post” сайт Дон Жинвэй “цуу яриа тарааж буй хүмүүс илүү хичээх хэрэгтэй” гэж хэлсэн хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд ноён Доныг нэгэн семинарт оролцохдоо ингэж хэлсэн хэмээн мэдээлсэн аж. Гэвч Дон үнэхээр тэрхүү уулзалтад оролцсон гэдгийг батлах гэрэл зураг, мөн семинар хаана болсныг “South China Morning Post” нийтлээгүй.

Тяньаньмэний талбайн аллага болсны дараа 1989 БНХАУ-аас дүрвэсэн гадаад хэргийн яамны албан тушаалтан Хан Лианчао хэлэхдээ өмнө нь Дон Жинвэйн зургийг чөлөөтэй нийтэлдэг байснаа одоо ингэх нь сэжигтэй байна хэмээжээ.

Эх сурвалж: Metro

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button