Нийгмийн

Өвөрхангай аймаг наадам хийхгүй, төсөвлөсөн зардлаа халдварын эсрэг зарцуулна

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд улсын баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

-Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.

-Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов.

-Аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, түүх өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино, түүхийн ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг цахимаар зохион байгуулна.

-Тэрээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтойг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-06-29 12:18

ЭРҮҮЛ БАЙВАЛ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМ ҮЗНЭЭ.ТЭГШ ОЙ ТОХИОЖ БАЙГАА ӨВӨРХАНГАЙЧУУД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХАД АМАРГҮЙ Л БАЙСАН БАЙХ.УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАСАН АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ЗӨВ БАЙСНЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНАА

Холбоотой мэдээ

Back to top button