НИЙГЭМ

Улсын наадмыг цахимаар ч болтугай тэмдэглэхийн цаад учир

-Монгол үндэстэн байгаа цагт монгол наадам тасалдах учиргүй-

“Амьд явбал улсын наадам үзнэ” гэж монголчууд бид ярьдаг. Монгол Улсын өв уламжлал, түүх соёлын охь болсон дэлхийд ганцхан наадмаа дээдлэх, хүндэтгэх шалтгаан олон. Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойлгон наадахыг хүсдэггүй монгол хүн үгүй.

Харамсалтай нь, цар тахлын улмаас өнгөрсөн жил цахимаар тэмдэглэсэн. Өнөө жил ч мөн цахимаар хийхээс өөр аргагүйд хүрлээ. Аймаг, сумын наадмыг хийх эсэх эргэлзээтэй хэвээр. Халдварын нөхцөл байдал наймдугаар сард дээрдэж, тохиолдлын тоо буурах эсэхээс шалтгаална гэх тодорхой бус шийдвэртэй.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж улсын наадмыг хийх зөв эсэхэд олон түмэн нэлээд эргэлзэж байна. “Халдварын тоо нэмэгдэж, иргэдийн амьдрал туйлдаж байхад наадам хийж, зугаа цэнгэл хөөлөө. Төсвийн мөнгийг дэмий зүйлд үрлээ” гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Үүний сацуу Монгол Улсын өв уламжлал, дархлаа болсон наадмаа өнжиж, ёс алдахыг цээрлэж буй олон хүн бий.

Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа цахимаар наадсаны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг.

Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.

Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо” гэж онцолсон их учиртай.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амь нас эрсдэлд орон, хэмнэх боломжтой бүхнээс хэмнэх учиртай нь үнэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ийм цаг үед наадам хийхийн чухлыг мөн бодолцох учиртай.

Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн нь бий. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь уралдуулан, бяраа сорин барилдаж, сур харваагаар цэц сорьдог байсан түүхтэй. 1206 онд Их Монгол Улсыг байгуулан, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадмыг тэмдэглэн, Төрийн их ёслол хийдэг уламжлал  тогтжээ.

Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулсан түүхтэй. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн.

Өнөө жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой. Өнөө жилийн наадам яагаад чухал вэ. Ганцхан жишээ татахад, 1920 онд Хятадын жанжин Сю Шү Жан Монголд орж ирсний улмаас тэр жилийн наадам болоогүй. Түүнээс хойш дайны он жилүүдээс авхуулаад хэчнээн хүнд нөхцөлд байсан ч монгол түмэн наадмаа таслахгүй хийсээр өдий хүрсэн юм.

Үүний сацуу улсын наадам хэдхэн бөх, харваач, уяачдынх биш. Монгол даяарын наадам. Улсын наадам тэмдэглэх нь хэдхэн бөх, харваач, уяачдын төлөө хийж буй зүйл, тэдний эрх ашиг хөндөгдөж буй асуудал биш. Даяаршиж буй өнөө цагт Монгол Улсыг Монгол Улсаар нь, монгол хүнийг монголоор нь авч үлдэн, өв уламжлал, соёлоо тээж, үр хойчдоо өвлүүлж яваа хүмүүс бол бөхчүүд, уяачид, харваачид. Энэ жил цахимаар наадах сургаар хэдэн бөх, харваач, уяачдаа нэлээд адлаж, нүд үзүүрлэж буй нь өөрөө өв соёл, уламжлалынхаа өөдөөс нулимс буйгаас өөрцгүй. Цар тахалтай, эдийн засаг хямарч, хаанаа хаанаа хүнд байгаа өнөө цагт улсын наадмыг цахимаар ч болтугай тэмдэглэхийн цаад учир шалтгаан, ач холбогдол ийм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2021 14:29

Монгол наадам битгий хэл дэлхийн олимп хойшлиж болдогийг харсан нь юм бна

Ард
Ард
6 сар 30, 2021 19:56

Amia uguud ch boltugai naadamaa temdegle dee JARGAL guai

Зочин
Зочин
6 сар 30, 2021 20:21

Монгол үндэстэн байгаа цагт гэнэ үү...Байхгүй болох гээд байгаа биш үү. Хэдэн хүн амтай билээ. ...Эрх мэдэлдээ бялуураад энхрий хайрт намын зуун жилийн ой тэмдэглэж наргиж нэгнийгээ шагнах гэж наадам улайрч байна. Уламжил�##� тасарлаа ч гэх шиг....

Наадам
Наадам
7 сар 1, 2021 05:53

ХЯТАДЫН СУДАР БИЧИГТ ТЭМДЭГЛЭН ҮЛДЭЭСЭН ГЭЖ ИРЭЭД ТОДОТГООД БАЙГААГ БОДОХОД ХЯТАД СУДЛААЧ БОЛОЛТОЙ. Х.БАТТУЛГА ЁРӨНХИЙЛӨГЧ НОДНИН ХИЙСЭН ХЭЛСЭН ГЭЭД ХАМААТУУЛААД БАЙГАА НЬ ЯМАР Ч УТГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙНА. НОДНИН НААДАМ ХИЙЙХ ҮЕД ХАЛДВАР ӨДӨРТ 2000 БОЛООГҮЙ БАРАГ БАЙХГҮЙ БАЙСАН. СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ЦАХИМ ГЭЖ ХИЙСЭН.ЭНЭ ЖИЛ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ АСАР ХҮНД БАЙГАА БОЛХООР ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ. АМЬД ЯВБАЛ ДАРАА ЖИЛИЙН НААДАМ ОЙРХОНДОО ОЙРХОН.

Зочин
Зочин
7 сар 1, 2021 08:44

10 хуруу тэгш амьдр�##� хаана байнаа???айл хүртэл аяга хагарахад харам�####�ггүй биз дээ.ямар бүрэн сүйрч байгаа биш.доголдвол доголдог л дээ гамшиг ,тах�##� болж байхад найр наадам хийгээд.х�##�дварыг улам тараах эд шүү дээ.бэлэн байдлын хуулиа уландаа гишгэж дээдэст зориулсан шийдвэр гаргачаад.яг үнэндээ намын 100 жилээ тэмдэглэх гэж чичирч байж буруу замаар будаа тээлээ шүү!!!

Mjg
Mjg
7 сар 1, 2021 10:50

Muu hulgaichuud mine nasaaraa hytad ,orosiin bool yavah gee yu. 100 jileer Mongol bol tusgaar Uls gedgee haruulah yostoi.

059
059
7 сар 2, 2021 09:50

Zaaaaaaaaaaaaassssssssssssssss....khunii ami ulamjlalaas dor bna uu...Uvchnii uur bolchikhood bna Mongolchuud maani...Bayarlaj naadakhaa 1 jil unjuud eruul blson deer ....teglee geed bid uv soyoloo martchikhgui sh dee...Ulun mungunii sonirkholtoi yumnuud dalimduulchikh yumaa

Холбоотой мэдээ

Back to top button