ДЭЛХИЙ

Айхтар хятадууд #3: Тэдний хоол, шашин, хэл, баяр бас урлаг

БНХАУ бол хамгийн эртний болон үзэсгэлэнтэй өв соёлтой улсуудын нэг. Хятад эрдэмтдийн үзэж байгаагаар Хятад улс соёлын түүхээ 3600 гаруй жилийн турш бүртгэн тэмдэглэж иржээ. Соёл болон уламжлал гэдэг бол улс орныг тодорхойлдог зүйл. Хятад соёл, уламжлал нь өргөн цар хүрээтэй. Дэлхийн өнцөг булан бүр Хятадын соёл, хүн ам болон нөлөөг мэддэг боловч одоог хүртэл Барууны орнууд эдгээр зүйлс нууцлаг болон этгээд санагддаг аж.

ТЭДНИЙ СОЁЛ БА УЛАМЖЛАЛ

БНХАУ-руу зүглэхээсээ өмнө соёл болон уламжлалынх нь талаар мэдээлэлтэй болбол таны аяллыг улам тааламжтай болгоно. Хятадын соёл нь урлаг, шинжлэх ухаан, нарийн уран зураг, хэвлэх арга барил, ваар урлал болон уран баримлаар баялаг. Дэлхий даяар Хятадын архитектурын уламжлалыг маш ихээр хүндэлдэг байсан. Одоог хүртэл Хятад хэл, уран зохиол, философи болон улс төр нь нөлөө бүхий байдаг. Энэхүү нийтлэлд бид Хятадын томоохон соёл, уламжлалыг дурдаж тэдний тухай хөгжилтэй  болон сонирхолтой баримтыг харуулахыг хичээв.

УГСААТНЫ БҮЛЭГ

БНХАУ нь Зүүн Азид оршдог социалист орон бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай улс юм. Хятад улс бол олон үндэстнээс бүрдсэн улс. Тус улс албан ёсоор Хан хятад, Төвдүүд, Монголчууд, Манжууд, Наксичууд болон Хэжэнчүүд гэх мэт 56 ширхэг угсаатны бүлэгтэй. Эдгээр дундаас Хан үндэстнүүд 91.6 хувь буюу хүн амын ихэнхийг бүрдүүлдэг байна. Харин Хэжэнчүүд хүн амын хамгийн бага хувийг бүрдүүлдэг бөгөөд тус үндэсний 2 мянга хүрэхгүй иргэн байдаг аж. Угсаатны бүлэг бүр Хмонг-миен хэл, Тай-кадай хэл мөн Хятад хэл гэх мэт өөр хэлтэй бөгөөд ялгаатай соёлын зан заншлуудтай. Ихэнх Угсаатны бүлгүүд Хан үндэстэнтэй нэгдэж бусдаас ялгагдах хэл, бүс нутгийн соёл уламжлалтай болсон.

ХЯТАД ХООЛ

“Цайгаа уусан уу” гэж Хятад хүмүүс бие биетэйгээ мэндлэх нь олонтаа. Хятад иргэд хооллох дуртай, тус улсад хоол бол шинжлэх ухаан, урлаг, нийгмийн үйл ажиллагаа байдаг. БНХАУ-ын хоолны соёл нь бусад улс орнуудтай харьцуулахад их өөр. Хятад хоолны соёл их баялаг учир дэлхийн хамгийн шилдэг хоолтой газар БНХАУ юм. Байгаль, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, орц, хоол хийх арга барилаасаа хамааран хоолны соёл Хятадын бүс нутгуудад янз бүр байдаг. Гоймон, будаа болон мантуун бууз гурав нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд юм. Будааг тусдаа жижиг аяганд хийдэг бол мах, ногоо хоёрыг том таваг дээр тавьдаг. Хятад хоолны ширээн дээр шилтэй давс, чинжүү, улаан лоолийн сүмс бус аягатай шар буурцгийн соус, цуу, чинжүүн зуурмаг харагдах болно. Мөн хоолоо хутга, сэрээ бус савх ашиглаж иддэг.

БНХАУ-ын нийслэлд очихдоо идэж үзэх ёстой хоолнуудад шарсан галуу, шар вандуйн бялуу, шарсан элэг орно. Өглөөдөө нэг аяга халуун доузир болон шарсан боорцог, мантуун бууз идэх нь хамгийн тохиромжтой. Мөн хүйтэн гоймон, сагаган гоймон гэх мэт бүх төрлийн гоймонг туршиж үзэхийг зөвлөж байна. Өмнөд Хятадын голлох хоол бол будаа. Мөн Сиань маягийн Хятад гамбургер, хурганы махтай ногоотой шөл хүмүүсийн дунд их алдартай байдаг.

Хятад улс хоол идэхдээ зан үйл, ёс зүй баримталж ирсэн түүхтэй. Мянга мянган жилийн турш Хятад улсад зооглох ёс зүй хөгжсөөр ирсэн бөгөөд эдгээр үйлүүд бүс нутаг, барьж буй зоогоосоо хамааран өөр байдаг. Хятад хүмүүс чимээ ихтэй газар хооллох дуртай. Учир нь гэвэл ресторанд хүн их, чимээтэй байвал хоол нь амттай гэж үздэг юм.

ШАШИН

БНХАУ нь олон шашинтай улс бөгөөд Хятадын соёлыг Даосизм, Ислам, Буддизм, Протестантизм болон Католик шашин хэлбэржүүлэхэд оролцсон. Күнзийн сургаал, Даосизм болон Буддын шашныг Эртний Хятадын соёлын “гурван багана” хэмээн үздэг. БНХАУ дахь Буддын шашинтай хүмүүсийн ихэнх нь Хан үндэснтүүд. Гэвч Хан үндэсний олон хүн Буддын шашныг өдөр тутам бус түүхэн болон соёлын байдлаар шүтдэг. Хятад улс албан ёсоор таван шашинтай. Буддизм, Даосизм, Лал, Католик, Протестантизм нар хууль бус.

Даосизм нь Хятадаас гаралтай бөгөөд 1700 гаруй жилийн түүхтэй. Харин Күнзийн сургаал нь эртний Хятад хүмүүсийн амьдралын хэв маяг байсан бөгөөд одоо үеийн Хятадын соёлд хүртэл нөлөөтэй байдаг. БНХАУ-ын хүн амын дөрөвний нэг нь Күнзийн сургаал болон Даосизм гэх мэт уламжлалт шашинтай бол цөөн тооны хүмүүс Буддист, Лал, Христийн шашинтай аж. Сүүлийн үеийн судалгаагаар Хан үндэстний 80 хувь нь ардын шашин болон Даосизм, 10-16 хувь Буддизм, 3-4 хувь Христийн шашин, 1-2 хувь нь Лалин шашинтай гэж гарчээ

ХЯТАД УРЛАГ

Урлаг бол Хятадын соёл, уламжлалын чухал хэсэг. Хятадын өвөрмөц урлагийн бүтээлүүд хэдэн мянган жилийн өмнөөс үүсэлтэй. Хятадын урлагт уран зураг, уран баримал, тайзны урлаг, архитектур, ваар, хүрэл, хаш сийлбэр, мөн зуун зууны турш хийж ирсэн бусад чимэглэл багтана. Хятадын урлаг сүнслэг, ид шидийн түүх ихийг агуулдаг.

Хүмүүс агуйн амьдралаас гарч соёлжиж ирсэн үеэс эхлэн Хятадын бийрэн урлаг хөгжиж эхэлсэн. Уран зураг болон баримлын хэв маяг цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөн хөгжиж ирсэн ч байгаль болон эв нэгдлийг төв болгосон гол онцлогоо хадгалж үлджээ. Уран баримал нь эртний хаан, цэрэг, морьтой холбоотой байвал  эрэлт их байдаг.

Хятадын биет урлагт уран зургаас гадна, уран баримал, сийлбэр, шавар эдлэл, уран бичлэгүүд багтдаг. Уран бичлэг нь бийр, бэхийг чадварлагаар ашиглаж буйг харуулсан Хятад урлаг юм. Үүнээс гадна үнэт эдлэл, гэр орны чимэглэлд ашиглан хаш сийлбэр хийдгээрээ Хятад улс алдартай. Хаш сийлбэрийн урлаг 1300 гаруй жилийн турш хөгжсөн бөгөөд тус улсын түүхийн чухал хэсэг юм.

ХЯТАД ХЭЛ

БНХАУ нь дэлхийн хамгийн их хүн амтай улс бөгөөд зуу зуун ярианы хэлтэй. Олон бүс нутгийн янз бүрийн хэл Хятад хэлийг бүрдүүлдэг. БНХАУ-ын албан ёсны хэл бол Мандарин хэл бөгөөд өөрөөр “Путонгхуа” гэж нэрлэдэг юм. Хүн амын 70 хувь Мандарин хэлээр ярьдаг. Хятад улсад үүнээс гадна хэд хэдэн томоохон нутгийн хэл байдаг бөгөөд үүнд Юэ (Кантон хэл), Сян (Хунан хэл), Мин, Ган, Уу, Кэжиа буюу Хакка хэлнүүд юм. Эдгээр дундаас Мандарин хэл хамгийн их ашиглагддаг.  БНХАУ-д ажиллахыг хүсэж байгаа эсвэл Хятад хэл сурч байгаа хүмүүс дор хаяж 3 мянган ханз цээжилж байж ус цас ярьдаг болно. Хэрвээ та Англи хэлээр ярьдаг бол Хятад хэлний таван өөр өнгийг сурахад хэцүү байна. Хятад хэлэнд үгний утга ямар өнгөөр дуудсанаасаа хамааран маш ихээр өөрчлөгдөж болдог. Хятад хэл бол дэлхийн хамгийн эртний хэл бөгөөд бичгийн хэл нь 3 мянга гаруй жилийн түүхтэй.

ХЯТАД БАЯРУУД

БНХАУ бол дэлхийн хамгийн эртний соёл иргэншил. Хятад улсын уламжлал 5 мянга гаруй жилийн түүхтэй. Баяр наадмуудыг хөдөө аж ахуйн, шашны, нийгмийн гэсэн гурван том бүлэгт хуваан үзэж болно. БНХАУ-д улс даяар тэмдэглэдэг хэд хэдэн уламжлалт баяр байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь цагаан сар (БНХАУ-д цагаан сарыг нэгдүгээр сарын 15-аас 25-ны хооронд тэмдэглэдэг). Хятадын хамгийн эртний баяруудад намрын дунд өрнөдөг наадмууд болон луун завины наадам юм.

Үүнээс гадна Дэнлүүний наадам, Чинминий баяр, Давхар долоогийн наадам, Давхар есийн наадам, Өвлийн туйл, Лаба наадам, Хятад сарны наадам гэх мэт маш олон баярууд тэмдэглэдэг. Баяр наадмыг Хятад хүмүүс хувьд маш чухал үйл явдал хэмээн үздэг.

ЭРТНИЙ ХУРИМЫН ЁСЛОЛ

Хятад хуримын ёслолууд соёл, уламжлалтай нягт холбоотой байдаг. Эрт үед ижил овогтой хүмүүс эсвэл ах дүүс гэрлэхийг зөвшөөрдөг байсан. Хуримын ёслол гэрлэх санал тавьж, хүлээн авсан цагаас эхэлдэг. Хэрвээ саналыг хүлээн авбал бэрийн төрсөн цагийг хоёр гэр бүлийг зуучилж өгсөн хүн бичиж авдаг. Үүний дараа зурхайч тэднийг хоорондоо тохирох эсэхийг шалгаж үзсэний дараа хуримын ёслолын өдрийн товлодог байна. Хуримын өдөр бэрийн үсний засалт болон хүргэнд малгай өмсүүлэх ёслол чухалд тооцогддог. Энэхүү ёслол нь насанд хүрч буйг илтгэдэг аж. Ёслолын хувцастай бэр нүүрээ улаан торгоор халхалдаг. Харин хүргэн урт дээл өмсөж мөрөн дээрээ торгон бөмбөлөгтэй улаан торгон тууз зүүдэг байна. Хуримын үеэр бэр гутлаа улаан шаахайгаар сольдог бол хүргэн гэр бүлийн тахилын ширээндээ мөргөн навчаар чимэглэсэн малгай өмсдөг аж.

ХЯТАДЫН УРАН БИЧИГ

Уран бичиг нь Хятадын хамгийн дээд урлаг. Хятадын уран бичиг нь мянга жилийн түүхтэй бөгөөд Хятад ханз бичих нэгэн арга барил юм. Эрт дээр үеэс уран бичгийг чимэг төдий бус дүрслэх урлагийн хэлбэр хэмээн үздэг байсан. Уран бичиг нь үгний үнэ цэнийг харуулдаг.

Хятад уран бичиг нь ханзыг бийр, бэх ашиглан бичдэг өвөрмөц өргө барил юм. Уран бичгийг таван төрөл болгон ангилдаг. Одоогийн стандарт уран бичгийн эцэг гэдгээрээ уран бичгийн их багш Жонг Яо алдартай билээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: БНХАУ бол маш том орон бөгөөд хүн амын тоогоороо нэгт, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тавд жагсдаг. Одоогийн байдлаар 1.4 тэрбум гаруй хүн Хятад улсад амьдарч байна. Мөн Хятад улс нь эртний соёл иргэншлүүдийн нэг. Тус улсын уламжлал, баяр наадмыг дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс тэмдэглэдэг бөгөөд Хятад хэл, бизнесийн ёс зүй, архитектур, хөгжим, бүжиг, уран зохиол, философи, тулааны урлаг, хоол, дүрслэх урлаг, шаазан эдлэл, шашин шүтлэг, улс төр олон улсад нэр нөлөөтэй байдаг билээ.

Эх сурвалж: Digi Edu Pro

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-30 16:08

Ene siteuudad uur tavih yum olddguin bhdaa

ҮНЭН
ҮНЭН
2021-06-30 16:18

ҮНЭНДЭЭ ТА БИДНИЙ ХЯТАД ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДИЙНЭНХ НЬ ХЯТАД БИШ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2021-06-30 19:51

Hytadiin soyol bol delhiin 5 tom soyoliin neg ni gedeg .

Холбоотой мэдээ

Back to top button