УЛС ТӨР

МАН-ын залуусыг “мангарттал” хэлэлцээ хийгч

Бага хуралд 110, Үндэсний зөвлөлд найман хүнээ багтааж, өөрөө ҮАБЗ, ХЗДХ-д орох эсвэл НҮБ явах, дээр нь дөрвөн сайдын суудал авахаар тохироо хийсэн хүн бол Н.Энхбаяр. АН руу урвачихсан С.Ганбаатарын үнэ цэнийг тэр ингэж МАХН-ынханд ашигтайгаар эргүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд, 20 хоноход л Н.Энхбаяр МАН-тай хийсэн 70/30 харьцаатай тохирооныхоо 50 хувийг өлхөн биелүүлчхээд байна. Наагуур нь МАН-ын залуус хулхидах аяны хөнгөн зугаа юм бодож суух зуурт Н.Энхбаяр өндөр түвшинд супер хэлэлцээчин гэдгээ харуулав.

Н.Энхбаярыг дагаж гудамжинд олон жил зогссон нөхөд нь бүгд амаа тосдоцгоож, Тусгаар тогтнолын ордны гурван давхрын нэг жигүүрийг эзэллээ. Тэрбээр Б.Тулга МАН-ын Нарийн бичгийн даргаар томилуулж, өөрөө ҮАБЗ-д хүрэв. Бага хурал, Үндэсний зөвлөлд хавар тохирсон тоогоороо хүмүүсээ чихчихэв.

Одоо үлдсэн нь МАХН-ынханд амласан ДӨРВӨН САЙДЫН СУУДАЛ. Бүр нарийн ярьвал 70/30-ын харьцаагаар тэдэнд таван сайдын суудал ногдож буй. У.Хүрэлсүхийг сонгуульд ялуулсны хариуд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимаа задлахаас аргагүй болсон. Ийм нөхцөлд тэрбээр,

-Эрчим хүчний сайд,

-Зам, тээврийн хөгжлийн сайд,

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

-ХХААХҮ-ийн сайд

-Шадар сайд гэсэн албан тушаалууд дээр хүмүүсээ тавихаар зэхэж буй юм.

Том бага алив хүмүүсийг албан тушаалтай байлгах зорилгоор дэд сайдын суудлыг санаачилж, намын даргаас Төрийн тэргүүний өндөр сэнтийг хүртэл эзэлж явсан Н.Энхбаяр эдүгээ цагт ч асар сайн хэлэлцээрчин гэдгээ харуулж явна. Н.Энхбаяр аугаа мундаг стратегчин, залуу үеийн супер алсыг харагч гэгдэж буй Д.Амарбаясгаланг У.Хүрэлсүхтэй хамт мадлаж, одоо Л.Оюун-Эрдэнэтэй шатрын өргийн хоёр талд суув. Нэгэн цагт төрийн албыг 60 тэрбумаар зарахыг завдсан гэж томчуудаа хөөж явсан МАН-ын залуус эргээд Н.Энхбаярын эл урхинд өөрсдөө автчихаад сууж байна.

Шуудхан “залгичихаж” мэдэх хэлэлцээг МАН-ын залууст яг тулгаж, тэгээд зөвшөөрүүлж буйд л Н.Энхбаярын өнөөдрийн улстөрчийн үнэ цэнэ оршиж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-01 11:33

Ганбаа Энхбаяр 2 чинь нэг т�##�ын улсууд шүү дээ. Тээр нэг жил Ганбаатар ерөнхийлөгчөөр гарч ирсэн бол юу болох байсан бол гэж одоог хүртэл бодож явах юм даа

Сэрмаа
Сэрмаа
2021-07-01 11:58

Шуудхан “з�##�гичихаж” мэдэх хэлэлцээг МАН-ын з�##�ууст яг тулгаж, тэгээд зөвшөөрүүлж буйд л Н.Энхбаярын өнөөдрийн улстөрчийн үнэ цэнэ юм

зочин
зочин
2021-07-01 12:06

Сүрхий яс хаясан байна шүү. Уг нь ч үнэндээ сайн хэлэлцээрчин гэдэг нь ч үнэн юмаа.

Зочин
Зочин
2021-07-01 12:39

Сая сонгуулиар босоо Ганбаатар нэр дэвшсэн бол шууд гарч ирэх байсан. Хэрэв тийм боломж олгосон бол Энхбаяр том харайх байсан юм. Даанч Энхбаяр новшийн зан гаргаад бүх гишүүд ээ мартчихсан даа.

Зочин.
Зочин.
2021-07-01 12:55

ОХУ-тай хэлэлцээр хийж өрийг яаж шийдсэнийг хүмүүс мэдэж байгаа. Сайн улс төрч. МАХН-ын гишүүдээ хаячихаагүй байна.

Зочин
Зочин
2021-07-01 13:07

энэнд нэг их агуусаад байх юм юу байх вэ дээ нэг л нам байсан юм чинь иймэрхүү зүйл байх л ёстой юм чинь

Зочин
Зочин
2021-07-01 13:12

Ганбаатарыг ерөнхийлөгчөө болгоно гээд байгааг бодохоор аргаа ч барж дээ энэ улс гэж бодогдох юм.

Холбоотой мэдээ

Back to top button