ДЭЛХИЙ

Ши Жиньпин: Биднийг дарамтлах гэсэн хүмүүс ган хэрэм мөргөж, цус нөжтэйгөө холилдоно

Хятадын Коммунист Намын 100 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Ойн баярыг тохиолдуулан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тиананьмэний талбай дээр үг хэлсэн байна. Тэрбээр БНХАУ-ын цэрэг армийг сайжруулж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалахыг амлажээ. Түүний мэндчилгээний үг хэлсэн ёслол 70,000 гаруй хүн оролцсон байна.

Мөн Ши БНХАУ-ыг дээрэлхэн, дарамтлах зорилготой аливаа гаднын хүчинд анхааруулга өгчээ. Тэрбээр “Биднийг дарамтлах гэж оролдсон хүмүүс 1.4 тэрбум гаруй Хятад иргэдийн босгосон ган хэрэм мөргөж, цус нөжтэйгөө холилдох болно” гэсэн аж. “Beijing Normal University”-ийн нийтийн менежментийн профессор Тан Ренву хэлэхдээ тэрхүү анхааруулга БНХАУ-ыг тогтоон барих гэсэн АНУ болон Барууны орнуудад чиглэсэн хэмээжээ.

Ши Жиньпин БНХАУ-ын цэргийн хүчнийг удирддаг Цэргийн төв комиссын захирал. Тэрбээр улсынхаа цэргийн хүчний талаар “Бид үндэсний хамгаалалт болон цэргийн хүчнээ шинэчлэн, сайжруулах ажлаа түргэсгэх хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tegiishdee
Tegiishdee
7 сар 1, 2021 16:15

Irgeddee hairtai bn. Manai mongoliin hamag buduun darga nar bol huchindene,a##a. Aimaar shoo

Холбоотой мэдээ

Back to top button