УЛС ТӨР

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил зогсвол Н.Тавинбэх та ажлаа өгөөд зайлаарай

Ховд аймагт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил гацжээ. Учир нь Эрчим хүчний яамнаас тендерийг хоёр удаа хойшлуулж, цуцалсан гэнэ. Тиймээс энэ цахилгаан станцыг бариулахаар идэвхийлэн ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр ихэд бухимдав.

Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах гэж сүүлийн 50 жил хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч газар дээр нь хоёр удаа очиж байж, ажлыг эхлүүлсэн. Тун удахгүй Ерөнхий сайд Ховд аймагт очиж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын шавыг тавина гэж байсан. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг хэдэн хурган түшмэдүүд энэ төслийг гацааж зогсоолоо.

Эрдэнэбүрэнгийн УЦС баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний салбарт маш ач холболдолтой төсөл. Энэ төсөл хэрэгжвэл эрчим хүчний үнэ тариф тав дахин буурах боломжтой. Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. 800 тэрбум төгрөгөөр таван жил хийгдэх төсөл.

03 дугаар сарын 22-нд тендер зарлаж, 04 дүгээр сарын 22-нд шалгаруулах ёстой байсан. Гэтэл 05 дугаар сарын 22 хүртэл нэг удаа, 06 дугаар сарын 22 хүртэл дахин сунгасан. Энэ хоорондоо Тайширын УЦС-ыг байгуулсан туршлагатай төслийн удирдагчийг ажлаас  нь халсан. Одоо энэ тендерийг цуцалж, хүчингүй болгосон.

Хятад улс мөнгөө татлаа гэвэл яах юм. Энэ төсөл гацвал хэн хариуцлага хүлээх юм бэ. Н.Тавинбэх сайд та энэ төслийг толгойгоороо хариуцана шүү. Энэ төсөл явахгүй бол та ажлаа өгч, огцорно шүү. Би танай хурган түшмэдүүдийг бүгдийг нь шалгуулна. Хариуцлагаа хүлээгээрэй. Ажлаа хийж чадвал чадаад, чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяр
Баяр
2021-07-02 01:13

С.Бямбацогтын зөв.

Hovd
Hovd
2021-07-02 07:53

Bariulahig nutgiin irged eserguutsej baigaa.

Byambaa
Byambaa
2021-07-02 12:14

Shaadag p###a shvv Byambatsogt chini Tavinbehteigee niileed hiisen etsest ni Tavinbbehee hayaj bgaa yum bnadaa yamar aimaar hvn be ene byambatsogt gedeg chini zvgeer bosoo oroolon bna Tavinbehteigee niileed kompani bolgoh geed tusliin udirdagchiig ni solih geed gvij baisan gesen muu hugiin hvn muutai l###r bna

Холбоотой мэдээ

Back to top button