ЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Манай улсад дельта вирусийн таван тохиолдол илэрснийг тусгаарласан

УОК-оос гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Эрдэмтэн судлаачид баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УОК баяр наадмыг хойшлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Ингээд маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлүүлнэ” гэлээ.

Энэ үеэр Эрүүл мэднийн сайд С.Энхболд хэлэхдээ “Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Япон улс руу бид 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр 50 сорьцноос таван сорьцонд Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүс зөөвөрлөгдөж ирсэн хүмүүс байсан. Бид тусгаарласан. Дотооддоо Дельта хувилбарын тархалт байхгүй. Манай улсад 88-90 хувьд нь Их Британийн буюу альфа хувилбарын тархалт байгааг тогтоосон.

Дөрөвдүгээр сард тархалт огцом нэмэгдсэн. Мөн зургаадугаар сард 500 сорьцод судалгаа хийхэд альфа хувилбар 90 хувьтай гарсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 1, 2021 21:08

Худлаа ярих хэрэггүй. Тэр дельта �##�ь хэдийн хүн амын дунд тархчихсан. Та нар гадаадаас ирж байгаа 2 тунд бүрэн хамрагдсан иргэдийг шууд гэр лүү нь явуулж байгаа биз дээ. Вакцины дархлааг дельта вирус дарангуйлдаг гэж энэ эргүү өөрөө хэлчихээд одоо хүн амын дунд тархаагүй гэж юу дэмийрээд байгаа юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button