СПОРТ

БАЙР СУУРЬ: “Бэлтгэл ханасан, наадам тулсан үед цуцлах буруу. Хойшлуулбал жагсана”

Өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр Засгийн газар гарган, бөхчүүд, харваачид наадмын бэлтгэлдээ гал болон гарч, уяачид морьдынхоо уяа, сойлгыг улам нарийн тааруулж байгаа билээ.

Бөхчүүд, харваачдын бэлтгэл, морьдын уяа ханасан, наадам хаяанд ирчихсэн байхад УОК өчигдөр наадмыг хойшлуулах санал гэнэт гарган, Засгийн газарт хүргүүлсэн. Үүний сацуу наадам хийхийг эсэргүүцсэн “No naadam” хөдөлгөөн өрнөн, өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаал болсон билээ. УОК гэнэт тийм шийдвэр гаргахад иргэдийн жагсаал тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж мэднэ. Засгийн газар өнөөдөр хуралдан эцсийн шийдвэрийг гаргана.

Хэрвээ Засгийн газар УОК-ын саналыг дэмжин, наадмыг хойшлуулбал төр, засгийн эргэж буцсан, хоорондоо уялдаа холбоогүй, тодорхой бус шийдвэрийн горыг бөхчүүд, уяач, харваачид амсана, цаг хугацаа, амжилт, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохироно.

Цар тахалтай, халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр буй өнөө цагт наадмыг хойшлуулахыг буруутгах аргагүй. Харин анхнаасаа наадам хийхгүй гэсэн бол бөхчүүд, харваачид бэлтгэлд гарч, уяачид морьдоо уяхгүй байсан. Учачид өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтой жагсахаа мэдэгдээд буй. Үүнийг бөхүүд, харваачид ч мөн дэмжихээ, хамт жагсахаа илэрхийлсээр байгаа юм.

Төр засгийн эргэж буцсан шийдвэрийг бөхчүүд, харваачид, уяачид хэрхэн хүлээн авч байна вэ. Бид тэдний төлөөллөөс байр суурийг нь сонирхлоо.

Д.ОНОН: НААДМЫГ ЦУЦАЛБАЛ ЦУЦЛАГ

(Монгол Улсын Тод манлай уяач)

Улсын наадмыг хойшлуулбал энэ олон уяачийн бүтэн жилийн хөдөлмөр салхинд хийснэ. Гэхдээ аминаас үнэтэй амжилт гэж үгүй. Улсын наадмыг цуцалбал цуцлаг. Тэгэхгүй бол одоо улсын наадамд орон нутгаас хэчнээн олон уяач, харваач, бөхчүүд ирэх вэ. Тэр хэрээр бөөгнөрөл үүснэ. Эргээд орон нутагт халдвар тархах эрсдэлтэй. Тиймээс нэг мөсөн улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг хийсэн нь дээр.

О.БАТБИЛЭГ: МОРЬДЫН УЯА ХАНАЧИХСАН БАЙХАД УОК ИЙМ САНАЛ ГАРГАСАН НЬ ХАРАМСАЛТАЙ

(Монгол Улсын Тод манлай уяач)

Төр засаг улсын наадмыг хийнэ, хийхгүй гэж эргэж буцсан шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Хэрвээ хийхгүй л байсан юм бол наадмын өмнө бус хавар тодорхой шийдвэр гаргах ёстой байсан юм. Бүтэн жилийн хугацаанд хэчнээн олон хүний хүч хөдөлмөр, зардал мөнгө зарцуулж байгаа билээ. Морьдын уяа ханаад, улсын наадамд уралдах хэмжээнд хүрчихсэн байхад гэнэт ийм шийдвэр гаргасан нь харамсалтай.

Манайх морьдоо Хэнтий аймгийн Баянхудагт уяж байна. Өнөөдөр дунд сунгаагаа хийсэн. Наадамд уях хугацаанд өчнөөн морины хөл эвгүй болж байна. Морь уяна гэдэг тэмцээнд тамирчин бэлдэх, дасгалжуулахтай адил. Бэртэл, гэмтэл үргэлж отож байдаг.

Энэ жил манайх 100 гаруй адуу уясан. Морьдоо маргааш Улаанбаатарт аваачна. Юу болох нь уу. Улсын наадмыг цахимаар хийнэ, наадамчин олон гэрээсээ үзнэ, хэн ч очиж үзэх боломжгүй гээд байхад эсэргүүцээд байгааг нь гайхаж байна. Хэзээ байтлаа Хүй долоо худагт битүү хүн очиж үздэг байлаа. Соёолонгийн уралдааны үеэр л олон хүн цуглардаг шүү дээ. Бусад үед сийрэг байдаг. Наадамчин олон зурагтаар үзээд, цахим наадчихъя. Уяачид бид сойсон хүлгийнхээ тоосыг үзээд, монгол түмнээ баясгачихъя. Уг нь тэгвэл хаана хаанаа л зүгээр байна.

Н.БАТСУУРЬ: НААДАМ БОЛОХГҮЙ НЬ ГЭЭД БӨХЧҮҮД ИХ ГОНСОЙЛОО

(Монгол Улсын аварга)

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь өчигдөр галынхаа бэлтгэл дээрээ цахим хуудсаараа лайв хийн үзэн бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “Манай галын бөхчүүд наадам болохгүй нь гээд гонсгор байдалтай оройн тоогоо хийлээ. Бүгд цаг зав бүх зүйлээ золиослож, хичээсэн. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан ч чадсангүй. Бөхчүүд, уяачид, харваачид хэцүү байна шүү дээ. Наадам хийхгүй, болохгүй гэдгээ эрт хэлчихсэн бол бид энд 20 гаруй хоног ингэж бэлтгэл хийхгүй. Бөхчүүд бид бусдын адил ардаа амьдралтай, гэр бүлтэй.

Манай ахмад бөхчүүд 100 жилийн ойд барилдана гэж бэлтгэл хийж байсан нь талаар боллоо. Аймгуудын наадам болохгүй гэхэд бүх залуучууд хотыг зорьсон. Төр засаг сошиалаар ажлаа хийж байгаад олон хүн дургүй л байна.

Энэ өвчнийг сөрж л амьдрах цаг ирсэн. Хоёр жил хөл хорионд амьдарлаа шүү дээ” гэв.

Б.АДЪЯАХҮҮ: ТӨР ЗАСГИЙН ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРИЙН ГОРЫГ БӨХЧҮҮД АМСАХ НЬ

2 хүн болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

(Гавьяат дасгалжуулагч, улсын начин)

Улсын наадмыг цуцалбал энэ олон бөх, уяач, харваачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдлүүлнэ. Бүтэн жилээр хойшлуулбал зөв шийдвэр гэж ард түмэн харах байх, таалагдана. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ энэ шийдвэр бөхчүүдэд, харваачдад, уяачдад яаж тусах вэ гэдгийг бодолцоосой.

Манай “Даян” дэвжээний бөхчүүд дөрөвдүгээр сард наадмын бэлтгэлд гарсан. Энд 50-иад бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Дөрөвдүгээр сараас хойш энэ олон бөх байрлаад бэлтгэл хийхэд хэр хэмжээний зардал гарсан нь тодорхой.

Энэ жил наадам долдугаар сард болдгоороо болно гээд бэлтгэлийн төлөвлөгөөгөө нарийн гарган, түүнийхээ дагуу амжилтын төлөө зүтгэж байна, бид. Наадам хаяанд ирсэн, бөхчүүдийн бэлтгэл ханачихсан, формдоо орчихсон байхад ийм шийдвэр гарлаа. Манай “Даян” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа, улсын наадамд өндөр амжилт гаргах зорилготой байна. Тийм боломж дүүрэн. Наадмыг хойшлуулбал бэлтгэлд дахиад гарах шаардлага гарна. Анхнаасаа наадам хийхгүй гэсэн бол бөхчүүд наадмын бэлтгэл гарахгүй байсан шүү дээ.

Наадмыг цуцаллаа гээд 1024 бөхийн эрх ашиг л хөндөгдөхгүй. Бөхчүүдийн ард ар гэр нь, дэмждэг түмэн олон бий. Бүтэн жилийн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон зүйлээр бөхчүүд хохирох нь. Халдвартай тэмцэх тодорхой төлөвлөгөө төр засагт алга. Үүнийх нь горыг бөхчүүд бид амсах, амжилтаараа хохирох учиргүй.

Улсын наадмыг цуцлах эсэх эцсийн шийдвэрийг хүлээж сууна. Наадмын бэлтгэлээсээ буух уу, яах вэ гээд эргэлзэж байна.

М.БАДАРЧ: НААДМЫГ ЭСЭРГҮҮЦЭН, ҮҮХ ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛ РУУГАА НУЛИМЖ БАЙГААД ЭМЗЭГЛЭЛЭЭ

(Улсын заан)

Монголчууд бид үнэхээр сайхан өв уламжлал, соёл түүхтэй ард түмэн. Наадам бол монгол түмний соёлын дархлаа. Монголчууд бид ийм сайхан үүх түүхтэй, өв уламжлалтай ард түмэн гэдгээ наадмаар улам мэдэрч, бахархдаг. Харамсалтай нь сүүлийн үед монголчууд өв уламжлал руугаа их нулимдаг болчихож. Харийн соёл, гадаадын бүхэн л сайхан, Монголынх муу муухай юм шиг хандлага гаргадаг болчихлоо. Харийн бүхнийг их шүтдэг болчихож. Үүнд эмзэглэж байна.

Ард түмний нэр барьж худлаа жагссан, тэгж яваад олноос үнэлгээ авч, танигдах гэсэн хэдэн нөхөр л жагсаад байх шиг. Өмнө нь Монгол Улсын газар нутаг болохоо байлаа, харийнхан эзэн суухаар болчихлоо гээд 6.2 дугаар заалтыг эсэргүүцээд жагсахад тэд хаана байсан бэ. Эх орон, газар шорооныхоо төлөө ингэж нэгдсэн, жагссан бил үү. Одоо тэгээд Монгол Улсын соёл, өв уламжлалын дархлаа, баталгаа болсон үндэсний наадмаа эсэргүүцэж орилоод.

Манай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ зургаадугаар сард гарсан. Одоо энд 70-аад бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Засгийн газар ямар шийдвэр гаргах нь уу. Юу юугүй шууд бүтэн жилээр хойшлуулчихгүй байлгүй дээ. Цар тахалтай, нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Цаг үеийн нөхцөл байдал, боломждоо тааруулаад Бөхийн өргөөнд ч болтугай наадмаа цомхон тэмдэглэж болно шүү дээ. Тэгээд цахимаар хийгээд монгол түмэн маань зурагтаараа үзчихнэ, хотол олноороо наадчихна.

Н.БАТЗАЯА: АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛ ТОХИОЖ БАЙХАД АРАЙ Ч БҮТЭН ЖИЛЭЭР ЦУЦАЛЧИХГҮЙ БАЙХ

(Улсын харцага)

Бид нэг төр засагтай, адилхан түүх соёл, өв уламжлалтай монгол хүмүүс. Өдөрт халдвараар нас барж буй хүний тоо 10-аас буурахгүй байгааг бодолцох хэрэгтэй.

Гэхдээ нөгөө талаас нь харвал бүтэн жил бэлтгэл хийсэн, наадмын бэлтгэлээ гал болоод базааж буй бөхчүүдийн хөдөлмөрийг ингэж салхинд хийсгэж болохгүй. Наадмын бэлтгэл ханачихсан, барилдахад бэлэн болчихсон байгаа. Наадам тулчихсан байхад гэнэт арай цуцалчихгүй байлгүй дээ. Хойшлуулж байгаад ч болтугай хийх байх.

Үнэхээр энэ жил наадам хийхгүй байсан юм бол тэрийгээ эрт тодорхой болгох байсан. Наадмаа цахимаар хийхээр боллоо гэчихээд, бөхчүүд бэлтгэлдээ гараад, юу юугүй наадам болох гэж байхад ийм шийдвэр гаргасан нь буруу. Хийх, хийхгүй нь анхнаасаа тодорхой байвал хаана хаанаа амар.

Ер нь наадам бол найр юм шүү дээ. Бүгд дэлгэр зунаар морио уралдуулж, бөхийн барилдаана үзэн, цэц сорьдог. Бөхчүүд бид бусдын адил амьдралтай, ар гэртэй. Наадам тулгаж ирээд ийм шийдвэр гаргахаар хэцүү л байна.

Сүүж ууланд нийт 200 гаруй бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Би ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөхчүүдээ ахалж байгаа. Манайх энд 30 бөх бэлтгэл хийж байна. Хэнтий, Баянхонгор, Ховд, Дорнод аймгийн бөхчүүд Сүүжид бий. Энэ олон бөх Сүүжид байрлаад олон хоног бэлтгэл хийхэд хэдий хэмжээний зардал гарах вэ. Бөхчүүд бид ар гэрээсээ илүүчлээд л бэлтгэлийн зардлаа босгодог, амжилтын төлөө зүтгэдэг. Бөхчүүд, харваач, уяачид бид  бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг наадмаар үздэг шүү дээ.

Засгийн газар маргааш (өнөөдөр) яаж шийдэх нь үү, харзная. УОК-ын шийдвэрийг Засгийн газар дэмжих магадлалтай. Тиймээс манай галын бөхчүүд наадмаас буух бэлтгэлээ хангаж байна. Улсын наадмыг хойшлуулах л байх. Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байхад арай ч бүтэн жилээр цуцалчихгүй байлгүй дээ.

Ц.ХҮДЭРЧУЛУУН: УЛСЫН НААДМЫГ НЭГ ЮМ УУ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛБАЛ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ

(Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин)

Өнөө цагт нөхцөл байдал ямар байгаа билээ, улсын наадмыг хойшлуулбал эсэргүүцэхгүй. Найм, есдүгээр сард ч юм уу тэмдэглэж болно. Мэдээж тэгвэл бөхчүүд, харваачид, уяачдад тодорхой хэмжээний хүндрэл гарна. Болж өгвөл хойшлуулахгүй байсан нь дээр.

Манай Баянзүрх дүүргийн “Бурхан халдун” группийн харваачид Дорнод, Сүхбаатар аймгийн харваачидтай хамт наадмын бэлтгэлээ хийж байна. Манай баг 38 харваачтай. Яг энд наадмын бэлтгэлээ байрлаж хийгээд 40-өөд хонож байна. 38 харваач ийм олон хоног байрлаад бэлтгэл хийхээр ямар зардал гарах нь ойлгомжтой.

Улсын наадмыг хийх эсэх анхнаасаа эргэж буцахааргүй байсан бол хаана хаанаа амар байлаа. Одоо  тэгээд бүтэн жилээр цуцалбал энэ олон харваач, бөхчүүд, уяачид нэг жилийн хөдөлмөр, амжилт, юм юмаараа хохирно. Арай ч цуцлахгүй, нэг сараар ч юм уу хойшлуулах байх л гэж найдаж байна.

Б.ЁНДОН: ТӨР ЗАСАГ СОШИАЛД АВТАЖ ШИЙДВЭР ГАРГАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

(Монгол Улсын даян мэргэн)

Улсын наадам цахимаар болно, наадамчин олон очиж үзэхгүй, бөөгнөрөхгүй гээд байхад ямар хүмүүс эсэргүүцээд, жагсаад байгааг нь гайхах юм. Зарим нь “Баячуудын наадам хийх гэлээ” гээд эсэргүүцнэ. Бид баян хүмүүс биш. Өв уламжлалаа тээн, ирээдүй хойчдоо өвлүүлэх гээд үндэсний спортоороо хичээллэн, амжилтын төлөө зүтгэж яваа хүмүүс. 100 жил тасраагүй наадмыг болж тасалдуулж болохгүй. Уяачид, харваачид, бөхчүүд бид шинжилгээгээ тогтмол өгөөд, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаад наадахад ямар ч асуудал гарахгүй. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, NBA болоод, ордон дүүрэн хүмүүс үзэж байна. Наадмаа цахимаар хийн, зурагтаар шууд дамжуулаад наадахад яагаад болохгүй гэж.

Түүх соёл, өв уламжлалаа мэдэхгүй хүмүүс цахим хуудсандаа элдэв юм бичээд, жагсаад, өнөөхөд тааруулж, иргэддээ таалагдахын тулд шийдвэр гаргадгаа төр засаг болих хэрэгтэй. Хүмүүс нэг юм шүүмжлэнгүүт л шийдвэрээ өөрчлөөд, сошиалд хэтэрхий автаад байх шиг.

Анхнаасаа наадам хийхгүй гэсэн бол харваачид бид наадмын бэлтгэл хийж, цаг нараа алдахгүй. Би харваачдаа төлөөлж ярья. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилий ойтой гээд ач холбогдол өгөн 2000 харваач бэлтгэл хийн, бүртгүүлчихсэн байна. Халдвар хамгааллын дэглэм барин, тогтмол шинжилгээ өгч байгаа. Сонгуулиар хэчнээн олон хүн цуглуулж бужигнууллаа. Тэгснээ одоо цахимаар наадахгүй гэж байгаа нь ёстой сонин.

Зөвхөн би гэлтгүй бүх харваач бүтэн жил хөдөлмөрлөн, бэлтгэл нь одоо ханачихсан байгаа. Улсын наадмыг цуцлах буруу. Өнөөдөр (өчигдөр) Сүхбаатарын талбай дээр хэчнээн олон хүн цагсав. Олон хүн цугларч, жагсаж болж байгаа юм бол маргааш харваачдаа уриалаад жагсана. Зөвхөн харваачид гэлтгүй уяачид, бөхчүүд мөн жагсахад бэлэн байгаа.

Л.ОДСАЙХАН: СҮХБААТАР АЙМГААС САРЫН ӨМНӨ ИРЭН, НААДМЫН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

(Өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү харваач, улсын мэргэн)

Би улсын наадамд өнгөрсөн жил түрүүлсэн. Энэ жил амжилтаа давтъя, цолоо ахиулъя гээд бэлтгэлээ их хичээж байгаа. Сүхбаатар аймгаас 10-аад харваачийн хамт сарын өмнө ирсэн. Цонжин болдогт нутгийнхаа харваачдын хамт наадмын бэлтэлээ сар гаруй хийж байна. Маш олон бөх, харваач, уяач бүтэн жил хөдөлмөрлөсөн, бэлтгэлээ хийсэн.

Улсын наадмыг үзэх боломжгүй, иргэдийг бөөгнөрүүлэхгүй гээд байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бол. Зурагтаараа үзээд л баярлачихаж болно шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

31 Сэтгэгдэл

  1. Та нарын булхайтай бөөн хэрүүл болсон барилдаан, ур####даан хэнд хэрэгтэй юм. Яг одоо эрүүл саруул, элэг бүтэн, элбэг дэлбэг амьдр#### бидэнд хэрэгтэй байна.

  2. бүр даварсан новшнууд энэ жил хийхгүй гэсэн болохоос бүр хориглоно гээгүй байна нийлж мах цус####ж архи ууснаа юундаа гайхуулаад бхйгаа юм

  3. Hunii ami chuhal uu ta nariin Nairaa chuhal uu?! 1990-eed onii A.Suhbat, G. Usuhbayar, B. Gantogtoh, Ganbat, Tserenpuntsag, D. Sumyabazar nar shig barildaan uzehgui bolohoor Naadamaa tsutslasan ni zuv! Ta nar jagsval jags…kkk

  4. хүний амь өдөрт арван хэдээрээ эрсдэж байхад энэ тэнэгүүд хэний төлөө наадах гээд байгаан. Аргагүй л амиа бодсон найраа луйвараа хийж ашиг олох гэсэн ДОПИНГУУД. ЭРЛИЙЗҮҮД байна даа. Нөгөө нэг хүнийг жагслаа гэж хөөдөг ХУРАНДАА ХААНА БАЙНА АА. ХОТОД МОРЬТОЙГОО орж ирээд зүлэг ногоо сүйтгэн хууль зөрчиж байгаа юм биш үү

  5. Допингтой хэрүүл маргаантай Бөхчүүд, Найр наадам Ашиг хонжооны хойноос явж Хүний хүүхдийн Амь насаар тоглодог Уяачид энэ Цар тах####ын үед Өөрсөдийнхөө Ашиг сонирхолоо бодож Эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь, Буруу Олны дургүйцлыг л хөдөлгөнө үү гэхээс сайн зүйлд хүрэхгүй шүү Уяачид Бөхчүүд ээ Ард түмэн, Иргэд олон нийт, З####уус олуулаа, Та нараас хүчтэй шүү, Бөхчүүд Уяачид ашиг хонжоо, Найр наадамаа бодож байгаа бол Иргэд олон нийт Эрүүл мэндээ Үр хүүхдээ бодоцгоож байна шүү,

  6. жоохон юм ойлгодог боддогууд нь хойшлуулахыг дэмжжээ. бусад нь ч зөвхөн өөрийн бэлтгэл, морины уяа хайран бна ч гэх шиг. юун тухай ярьж бгааг ойлгож бгаа ч юм ####га

  7. Ta nariig demjihgui baina. Ta nar eroosoo taalagdahgui bna. Naadam zohion baiguulah zardlaa hemneed eruul mendiin salbartaa zartsuulah shaardlagatai ue ircheed bgaag oilgohgui yum daa. Amin huwia l bodotsgoogood bhiin, ardaa ajil turultei ar gertei yum bol teriigee hiitsgeegeed, ter hedee halamjlaad bjiij boldoggui yum uu?!

  8. Ta nar eersdiigee bodood baih ym ard tumen ur huuhdee bodooj eersdiin huuhed n unahgui de hunii huuhdeer moridoo unuulna hunii huuhed berteene tahal ihseed bn hoishiluulay geheer hiine ged smia bodood baidag ta nar yu we bur bitgii hii ene jil enjee

  9. ХҮН ТӨРЛӨХТНИЙ ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ОЛИМП НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛУУЖ БОЛЖ БАЙХАД МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ УЛСЫН НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ. ОЛИМП ХОЙШЛУУЛЛАА ГЭЭД ИХ СПОРТЫН ТАМИРЧИД 4 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР БЭЛТГЭЛЭЭ ХОХИРОЛ ГЭЖ ХЭНЭЭС НЭХЭЭГҮЙ БАЙХАД ХОЁР ГУРВАН САРЫН ХӨДӨЛМӨР БЭЛТГЭЛ ГЭЖ ХЙИ ХООСОН ГОНШИГНОХ ХЭРЭГГҮЙ ШҮҮДЭЭ. АЛДАРТАНУУД АВРАГУУД НЭР ТӨРӨӨ ДЭЛХИЙН ЖИШИГТЭЭ ХАРЬЦУУЛЖ БОД. ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ. МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОД, МОНГОЛ ЁС ЖУДАГАА САХЬ. БӨХ, УЯАЧИД, ХАРВААЧИД МОНГОЛ ӨВ СОЁЛ, ЁС ЖУДАГИЙГ ТЭЭЖ ЯВАА ГЭЭД ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ЗУРАГТААР МАЛИЙГААД БАЙДАГ ШҮҮДЭЭ. ТЭР ЁС ЖУДАГ ТА НАРЫН ХААНА НЬ ТЭЭГДЭЖ ЯВАА ЮМ. ХАРИУЛЖ ЧАДАХ УУ???????

  10. Та нар хэнд юунд хэрэгтэй юм бэ ийм амаи бодсон хулгайчууд өдөрт 10 10 раа үхэж байгаа нь тэгээд соши####д автаж байгаа хэрэг үү

  11. Тийм мундаг юм бол өөрсдөө морио унаад энэтхэгт очиж ур####д.бөхчүүдийг коронагийн морогт барилдуул.харваачдийг хөсүт д асрагчаар ажиллуул.

  12. 101 жилийн ойг үзмээр бна шдээ 100-жилийн ойгоор к19 аваад өнгөрөөд өгвөл 101, 2, 3 гээд үзэж чадахгүй ш дээ яасан юм ойлгодоггүй нүүдлийн жорлонгууд вэ хүүхэд, хөгшид өдөрт хэдэн арваараа нөгөө ертөнцөд очоод бхад

  13. 101 жилийн ойг үзмээр бна шдээ 100-жилийн ойгоор к19 аваад өнгөрөөд өгвөл 101, 2, 3 гээд үзэж чадахгүй ш дээ яасан юм ойлгодоггүй нүүдлийн жорлонгууд вэ хүүхэд, хөгшид өдөрт хэдэн арваараа нөгөө ертөнцөд очоод бхад

  14. Бөхчүүд,уяачид,харваачдын нэг жилийн хөдөлмөр 3 сая ард иргэдийн амь нас,эрүүл мэндээс илүү чух#### гэж ярих гээд л байна уу.

  15. Цөөхөн бөхчүүдийн эрх ашиг юу ч биш. Ард түмний нийт эрх ашгийн төлөө ЗГ маш зөв шийдвэр гарг####аа. Маш сайн.

  16. Допинг хэрэглэсэн гүзээнүүд, тариа шахуулсан морьдыг харах сонирхол олон хүнд байгаа болов уу даа?

  17. Наадмаа бүхэлд нь 2 сар хойшлуулаад 9-р сард хийх нь зөв. яагаад гэвэл өдөр болгон 10 гаруй хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн энэ тахлаар өвдөж гамшиг болчихоод өвчтэй хүмүүсийг хэвтүүлэх эмнэлэг байхгүй болоод байгаа энэ үед наадмыг заав#### 7-р сарын 11 нд хийнэ гэж мугуйд####ж байгаа уяачид, бөхчүүд эрүүл ухаантай байна уу ,үгүй гэдэгтээ өөрсдөө хатуу дүгнэлт хийх хэрэгтэй. Ийм хүнд үед хувийн ашиг сонирхолоо нэгд тавьж байгаа хүмүүс хэт даварсан үйлдэл хийхээ болихыг шаардаж байна.

  18. Ялангуяа хурдны морийг бага насны хүүхдээр унуулахыг энэ тах####тай үед шууд хориглосон шийдвэр гаргах хэрэгтэй. НҮБ-ээс хүртэл монголын засгийн газарт хүүхдээр ур####дааны морь унуулахыг хорилохыг шаардсан мэдэгдэл гаргасан байна. Энэ жил 18 -аас дээш насны хүнээр морио унуулаад ур####даж болно шүү дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button