Тэмцэх эрхээ эдэлж БОЛНО, бусдын хөдөлмөрийг сүйдэлж БОЛОХГҮЙ

Улсын наадмыг хойшлуулахыг уяачид эсэргүүцэн, Яармагт цугларч, төв талбайд морьтой жагсаж буй юм. Тэд төрийн их баяр наадамдаа хурдан хүлгээ хурдлуулахын тулд бараг жилийн турш хөдөлмөрлөдөг хүмүүс. Наадам дөхөхөд бүр их ажилладаг тул түүнийг нь мөнгө болоод цаг хугацаагаар хэмжих аргагүй. Эцэст нь уяа сойлгоо тааруулаад наадамд оролцох гээд өчнөөн зардал чирэгдэл болж, Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж бас тэмцэх эрхтэй. Эл үйлдлийг нь ч буруушааж, үгүйсгэх эрх бидэнд байхгүй.
Уяачид тэмцэж БОЛНО харин бусдын хөдөлмөрийг уландаа гишгэж сүйтгэж БОЛОХГҮЙ.
Тодруулбал, Яармагийн дэнжээс хотын төв рүү ирэхдээ замын голоор морьдоороо туучуулан тохижуулсан зүлэг ногоог сүйдлэн ирцгээв. Тухайн зүлэг ногоог ТҮК-ийн ажилчид хоёр гурван сарын турш усалж зүлгэжүүлэн арчилж, хотын өнгө үзэмжид анхаардаг. Хүний хөдөлмөр шингэсэн зүйл билээ. Мөн төв талбайг морины баас, шээсээр дүүргэснийг ТҮК-ийн хэдэн ажилчид болон зарим залуус цэвэрлэж буй дүр зурагтай байна.
Өчигдөр залуус наадам хийхийг эсэргүүцэж басхүү цар тахлын улмаас нас барагсдад эмгэнэл илэрхийлэн зул өргөсөн. Зул өргөснийхөө дараа төв талбайд дуссан зулын тосоо арчиж цэвэрлэж буй олноос сайшаалыг хүртсэн билээ.
Энэ бол хандлагын зөрүү. Ардчилсан Монгол Улсын иргэн та хэн ч бай төв талбайдаа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэмцэж бас жагсаж болно. Гагцхүү ёс суртахуунтайгаар, соёлтойгоор тэмцэх ухамсартай байхад л болох асуудал юм шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наад дарчихсан ардчилсан намын бууны нохойнуудаа баривчилж того. торгуулийн мөнгөөр нь тайлбай хариуцсан ТОК-ийн ажилчдыг урамшуул.
Баячууд дарга.захир�##� УИХ гишүүдийн морьд түрүүлээдл наадам дуу�####�г даа
Өдөр болгон ирж баагаад байгаа биш дээ
Нэгэнт ажил нь л юм цэвэрлэхгүй яахав дээ
Битгий сүржигнээд бай.
Ymar uhamsar doroi ym bichdeg humuus ve iim bhad mongol yaj hogjih ve dee
За болиорой хиих ёстой ажил нь биш шүү айлын хотонд очиж м�##�ын баас шээс арилгах ажил хиидэггүй юм яаж хэлж чадваа муу хара�##� хүрсэн хүүр чинь яи очоод арилгах яасан юм өмөөрөөд буй юм бол
Өөрөө ажил рийж үзээгй юмнууд л ингэж сэтгэнэ дээ. Хүний хөдөлмөрийг хүндэлж чадахгүй учир өөрсдөө хогон длтроо амьдарч байгаа юм шүү дээ Монголчууд. Хог шиг л амьдрах юм даа хогон дотроо. Хотын төв т�##�байдаа хогоо хаяж байгаа хүмүүс орцон дотроо хогтойгоо амьдрах нь ч аргагүй л юм даа хөөрхийс.