Нийгмийн
Засгийн газар: Наадмыг хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам, орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар боллоо. Эрүүл мэндийн яам болоод УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл наадам зохион байгуулбал, 12 мянга орчим хүний бөөгнөрөл үүсэж, 3000 хүн халдвар авах магадлалтай гэсэн судалгаа тооцооллыг танилцуулсан. Тиймээс ийм шийдвэр гаргаж байна. Наадмыг нэг жилээр хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой бэлтгэл ажил гараад байсан. Үүний тооцоо, судалгааг гаргаад эргэн мэдээлнэ” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шийджээ. Амжилт засагаа
Uyachid.bohchvvdiin.anhaarald.ervvl.mend.ami.nasaa.bodood.maadamaa.bvh.niiteeree.hoishluulj.baihad.ta.nariin.tewcheer.baragdalaa.yu.uhaantai.baigaach.uhamsaraaraa.naad.jagsaalaa.bolioch.er.ulsuud.baij.yasan.archaagui.ymbe.jagsaalaa.taraagaach.
Энэ бол жинхэнэ төр засгаас гарах уха�##�аг шийдвэр байлаа.Амжилт
Хойшлуулна гэхээр ойлгохгүй нь ээ.ирэх жил 2 удаа наадам хийх юм уу?эсвэл 100 жилийн ойг ирэх жил хийж 1 жилээр ухрах юм уу?
Наадмыг хойшлуулсан бус харин цуцласан байлгүйдээ, эс бөгөөс ирэх жил хоёр наадам болохгүй байлгүй.